2

798 120 3
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.






Гэр нь миний гэрээс холгүй болохоор хоёр гурван минут хэртэй гүйхэд л байрных нь гадаа ирлээ. Цахилгаан шат нь доош бууж байв. Ямар уддаг юм бэ? Тэсэхгүй юм байна.

Шууд л шатаар дээш гүйн долоон давхарт ирлээ. Хаалыг нь догдлон сандарсаар тогшив. Инээмсэглэл минь улам бүр тодрож байлаа.Ээж нь өөдөөс гарж ирэхэд бага зэрэг урам хугарав. Ууг нь тэр надад хаалга тайлж өгсөн бол ч...

"Сайн байна уу, хатагтай Жон, би Жонгүгтэй уулзах гэж ирлээ л дээ" гэж эелдэгээр хэлэхэд

"Өө тэр дөнгөж саяхан л гарчихсан шүү дээ, хүнтэй уулзана гээд байсан та хоёр уулзах байсан юм уу?" гэхэд цахилгаан шат хүлээсэн бол тэр өөдөөс минь гарж ирэх байсныг ойлгон тэвчээргүй зандаа дургүй хүрэв.


Гадагш гарж түүнийг эргэн тойрноо хайлаа. Хэнтэй уулзах гэсэн юм бол? Дэлгүүрт хайлаа, ойролцоох автобусны буудалд ч очиж үзлээ, энэ тэрүүгээр алхалаа. Өөр л тийшээ явчихсан бололтой.

 Цэнхэр тэнгэрт жаргаж буй нарны туяа тусан улбар туяа татжээ. Зуны оройн сэрүүн салхи үсээр минь тоглоно. Ойрхон хүүхдүүдийн тоглох чимээ цуурайтав. Тоглоомын талбай. 

Хэд хэдэн хүүхдүүд элсэн дээр цамхаг барин тоглож байлаа. Гулсуур дээр нэг охин хүүхэлдэйгээ гулсуулах бөгөөд хөвгүүн хажууд нь жижиг уралдааны машинаа гулсуулах аж. Харин савлуур дээр арван дөрөвтэй гэмээр охин суух бөгөөд найз хөвгүүн бололтой нэгэн хөвгүүнээр савлуул- ЖОНГҮГ! Хэдий түүнийг хараад баярласан ч савлуулах охиныг нь санаад тэр баяр хөөр хормын дотор огт байгаагүй мэт алга болчихов. Гэнэт Жонгүгийн урьд нь хэлж байсан үгс нь чихнэ цуурайтлаа.


"Би урьд нь өөрөөсөө дүү охинтой үерхэж байсан"


Дотор минь сонин боллоо. Пал хийгээд л...тэр охин арай хуучин найз охин нь? Бурхан минь, ядаж байхад Жонгүг инээмсэглэхээ болиоч дээ...

Хардаж байгаа минь энэ бололтой. Эхлээд би түүн дээр очихоор урагш алхалаа. Гэсэн ч энэ шийдэл минь нэг л таалагдсангүй. Харьхаар хойш нэг алхав. Гэхдээ энэ охин Жонгүг хоёр нэг л биш ээ...тиймээс буцан урагш алхалаа. Энэ охин нь инээчихэж ээ? За гайгүй, одоо чи ингээд инээхгүй, би одоо өөрийн Жонгүгаа аваад, муухай харцаар хараад гарнаас нь хөтлөөд харьна аа. Гэсэн ч энэ бодол замхарлаа. Жонгүг инээмсэглэн ямар нэгэн зүйл ярьж байгаагаас нь л болоод энэ охин инээмсэглээд байгаа бололтой. Хараал ид. 

Өөрийн эрхгүй гараа зангидчихсан аа хумс минь алга аа цоолох шахахад л мэдэв. Би ууг нь Жонгүгийн надтай л адил бодолд дарагдаад, гуниглаад сууж байгаа гэж бодсон юмсан? Үгүй байж ээ? Харин ч бүр охин савлаад, инээгээд л зогсож байх гэж. Тэр нь бүр магадгүй өөрийнх нь хуучин найз охин байж ч болохоор. 

Зүрх рүү минь хатгуулав...энэ өвчин биш харин шанлалын өвдөлт. Цээжин дээр минь бул чулуу тавьчихсан мэт санагдахад тайвшрахын тулд гүнзгий амьсгаа авлаа. Ядаж байхад тэр бул чулууг тавьсан хүн нь Жонгүг. 

Хөл минь урагш алхав. Алхасаар хажуудах савлуур дээр нь суухад тэд анзаарсангүй. Зөөлөн савлалаа.


"Сургуулийн хөл бөмбөгийн багт тэнцсэн мөч амьдралын хамгийн сайхан мөч байсан байх" хэмээн Жонгүг хэлэв. Өөдгүй амьтан, би л чамд тусалсан биз дээ, энэ охиндоо миний талаар ярихгүй юу?

"Хөөх, та урьд нь хөл бөмбөгөнд их дуртай бас их сайн тоглодог байсан, одоо ч тоглосон хэвээр байгаа юм уу?" Тэнэг юм байх даа? Хүн багт орчихсон гээд байхад одоо ч тоглосон хэвээр байгаа юм уу ч гэх шиг. Тэнэг охин бэ.

"Тийм ээ, тоглосоор л байгаа" Тийм ээ ч гэх шиг, боль боль.

Уур хүрэн хүчтэй савлахад тэр хоёр над руу хальт харсан болоод буцаад яриандаа орцгоов. Намайг танихгүй нь аргагүй л дээ, цамцныхаа малгайг өмсчихсөн юм. 

Урагш савлахад мэдрэгдэх салхийг мэдрээд би арай л тайвширлаа. Савлуураа зогсоон түүн рүү харахад Жонгүг одоо л нэг юм намайг энд түрүүнээс хойш байсныг мэдэв. Ихэд гайхсан харцаар харлаа. Гэхдээ би түүн рүү нэг харчихаад нөгөө охин руу нь хальт харчихсан болоод савлуурнаас буун гэрлүүгээ харихаар шийдэв. Эргэн харахад нөгөө охин оо тэврэж байлаа. Дахиад л энэ өвдөлт...Алхааныхаа хурдыг нэмэн аль болох хурдан харихыг хүсэв. 



Жонгүг, чи намайг өвтгөхөөр шийдсэн бол баяр хүргэе, чи маш сайн байлаа. 



[Completed] Falling Hard|taekookWhere stories live. Discover now