3

1.1K 149 3
                                    

Араас хэн нэгэн гүйн ирэх нь сонстоход мөрөө давуулан хальт харвал Жонгүг байв. Би алхааныхаа хурдыг нэмэн сүүлдээ зугтан гүйхэд тэр гарнаас минь барьж авлаа. Тэр хэтэрхий хурдан гүйх юм.

"Яах гээд байгаа юм" хэмээн өөрийн эрхгүй гомдлон түүнд муухай аашлахад

"Хэрэв биднийг холбож бодсон бол үгүй шүү гэж л хэлэх гэсэн юм"

"Тэр чинь надад ямар хамаатай юм" хэмээн хэлэхэд тэр гарнаас минь тавин "Тэгвэл ч...Би ууг нь бидний дунд- за за, мартдаа" гэж хэлээд урам хугарсан байртай эргэн харж алхав. Новш гэж.

Би түүний гарнаас татан "Тэгвэл тэр охин хэн юм?"

"Үеэл дүү, би чамд хэлж байсандаа дүүгүй болохоор үеэл дүүтэйгээ их дотно гэж" Oh, би яагаад энэ талаар санасангүй вэ?

"Аан..." Магадгүй би түүнд одоо хэлэх хэрэгтэй байх. Новш гэж, би яагаад сандраад байна?

"Тэхён аа, миний гар" хэмээн ярвайн хэлэхэд нь гарыг нь дэндүү чанга атгачихсанаа мэдэв. Гараа аваад

"У-уучлаарай...би ууг нь" гэж ээрж мууран яаж эхлэхээ мэдэхгүй хэсэг зогсов. Хараал идэг! Ким Тэхён, охин шиг шалчигнахаа больж эр хүн шиг байж үз!

Нэг гүнзгий амьсгаа авчихаад Жонгүгийн нүд рүү нь харахад тэр над руу гайхан харж байлаа.

"Жонгүг, намайг анхааралтай сонсоорой"

Тэр толгойгоо дохиход би үргэлжлүүлэн
"Би чамаас онцгой зүйл мэдэрдэг, чамайг харахад сандран догдолж, инээмсэглэл чинь зүрх гижигдэх шиг болдог. Хэлж буй үг, амнаас чинь гарах авиа болгон чихэнд минь аялгуу дуунаас өөрцгүй чимэгтэй сонсогддог. Энэ бүхэн эхлээд дэндүү удаж байна. Чамайг хажууд минь байхад л хангалттай хэмээн боддог байсан ч, чамаар хайрлуулж, тэврүүлж,үнсүүлэхийг нууцханаар хүсэж явдаг байснаа би саяхан л олж мэдсэн. Тэнэг байсанд уучлаарай, Жонгүг. Би чамд хайртай"

Түүний нүд томрож дараа нь намайг огцом тэврэхэд нь би золтой л унчихсангүй. Би ч түүнийг зөрүүлэн чангаар тэвэрлээ.

"Ким Тэхён, би чамаас ч илүү зүйлийг мэдэрдэг. Чиний амьсгалж байгаа чинь л миний өдрийг аз жаргалаар дүүрэн болгодог, над руу хараад инээхэд зүрх минь түр зууртаа зогсож, чамтай хамт байх ёстойгоо санасан даруй буцан хүчтэйгээр цохилдог. Би чамд хайртай Тэхён" хэмээн тэвэрсэн чигтээ чихний минь үзүүрт мөрөөдөж ирсэн үгсийг минь шивнэх нь "энэ бодит байдал уу?" хэмээн бодоход хүргэх шиг. Гэвч түүний минь зүрхний цохилт цээжнээ мэдрэгдэхэд бодит байдал гэдгийг би мэдсэн юм.

Түүнийг надаас салахад би гарнаас нь атгаад "Үерхэцгээе" гэхэд тэр мишээсээр "Мэдээж" гэлээ.

_________________________________________

Дугуй унан өөдөөс үлээх бүлээн салхийг нүүрэндээ мэдрэн аз жаргалтайгаар мишээх хөвгүүн. Түүний ард бэлхүүсээр нь чангаар тэврэн нуруунд нь хацраа наан модон чихэр хүлхэх хөвгүүний харцнаас нь л аз жаргал мэдрэгдэнэ.
Удалгүй дугуй зогсож тэд далайн эрэгт ирлээ.

Нарны улбар туяа цэнхэр тэнгэр хоорондоо уусалцана. Жаргаж буй нар далай руу бага багаар живэн орох мэт.
Хүйтэн элсэн дээр бие биенээ түшин суух хос үүнийг анхааралтай гэгчинь ажин сууна.

"Сэрүүхэн болчихлоо"

Жонгүг модон чихэрээ амнаасаа гаргаад "Гэсэн ч чи хажууд байгаа болохоор даарахгүй байна"

"Чи ганцаараа ховдоглосоор л байх уу?" хэмээн тоглоомоор хэлэхэд Жонгүг чихрээ Тэхёны амруу хийв.

Гэтэл Тэхён тас тас хазаад дуусгачихлаа.

Жонгүг муухай царайлан "Гучин минут идэж болох юмыг гурван сэкундэд дуусгаад хаячих юм аа, ёстой нэг"

"Тэгвэл чи намайг гучин минут идэж болно" хэмээн хэлээд Жонгүгд ойртлоо.

Жонгүг түүнийг үнсэхэд Тэхён хэлээ гулсуулан оруулав. Тэд амьсгалж чадахгүй болтлоо үнсэлцэн арай хийн бие биенээсээ саллаа. Амьсгаагаа дарсаны эцэст Тэхён ахин түүнийг үнсэв.

Нар жаргалаа. Одоо зөвхөн ягаан үүлс, наргүй улбар туяа л үлджээ. Удалгүй харанхуй болж эхлэхэд тэд бие биенээсээ салан харьхаар босцгоолоо.







ВиГүг шип миний хувьд гурваас хэтрэхгүй юм аа?

• УлаанБаатар хот •

•6 дугаар сарын 24, 2018•

•19:32•

edna_uchiha

[Completed] Falling Hard|taekookWhere stories live. Discover now