One

184 14 6
                                    

Намайг Пак Мина гэдэг. БИ алдарт BTS хамтлагийн Пак Жиминий цорын ганц төрсөн дүү. Ах минь надад дэндүү их хайртай өөрөөсөө холдуулахыг хүсдэггүй. Тиймээс би түүнтэй хамт дромд амьдардаг. Арми нар намайг сайн мэднэ. Би ч мөн адил Арми учраас .

Би энэ жил 21 настай бөгөөд трэйний. Би ахынхаа адил BigHit- д хамаарагддаг.

Өнөөдөр нэг их бэлтгэлтэй байдаггүй тул эрт тарлаа. Намайг энтертайнментээс гараад явж байтал Жонгүүк явж байлаа. Би түүн дээр очиод

Би: Чиний бэлтгэл дууcчихаа юу
Жонгүүк: Тиймээ харих гээд байж байна. Чи ч бас тарчихсан юмуу
Би: Тиймээ
Жонгүүк: Тийм бол хамтдаа харьцгаая
Би ч зөвшөөрөн бид хамт явахаар боллоо. Машин дотор Жонгүүк надад зөвлөгөө өгөн явна би ч түүнийг нь сайтар сонсон тогтооно.

Жонгүүк болон бусад ах нар маань надад их тусалдаг. Ах нар маань намайг Жимин уббагаас илүү халамжилна. Жонгүүк бид 2 харин тийм ч дотно биш жирийн л найзууд.

Дромдоо ирэн
Жонгүүк бид2 : Бид ирлээ гэж хэлтэл гал тогооноос Жин убба ягаан хормогч зүүчихсэн яг л ээж шиг
Жин: Өө манай 2 ирэв үү одоохон хоол бэлэн боллоо гэв
Манай Жин убба үнэхээр ээж шиг минь хүн.
Бид 2 ч инээсээр ойлголлоо гээд өрөө өрөө рүүгээ явьцгаалаа.

дээгүүрх хувцасаа солих гээд тайлж байтал гэнэт хаалга онгойн Техён убба ороод ирэх нь тэр

Би бушуухан цамцаараа энгэрээ далдалаад ууртайгаар " ХӨӨЕ УББА ТА ЯАЖ БАЙГАА ЧИНЬ ЭНЭ ВЭЭ ХААЛГА ТОГШИЖ МЭДДЭГГҮЙ ЮМУУ ДАА" гэж орилтол Техён убба өөдөөс хээв нэг юу ч болоогүй аятай " За чи одоо юутай болсон гээд ахаасаа нуугаад байгаан айн" гээд цамцыг минь татав. Би толгой руу нь нэг цохиод " Та одоо яах гээд байгаан бэ мангар юм уу гар" гээд дэрээр цохиж цохиж арай гэж нэг юм гаргалаа.

Би бол бусад хүмүүсийн хажууд нэг их юм ярьдаггүй. Их хүйтэн хөндий хүн шиг харагддаг байх. Харин ах нарынхаа хажууд бол үнэхээр дэггүй гүнж.

Хувцасаа ууртай сольж дуусаад гартал өрөөний хажууд Техён ах зогсож байна.
Би: Та бас яах гээд наанаа зогсоод байгаан бээ гэтэл Техён ах "Түрүүний явдалд ахыгаа уучлаарай" гээд ярзайталаа инээхээр нь муухай хараад хажуугаар нь гараад явтал араас ирээд " Хөөе нээрээ ууралцан юм уу" гээд л миний уурыг гаргах гээд янз2 болно.

Бид 2 ингэж явсаар байгаад гал тогоонд орж ирэхэд Жин убба " Хоол болчихлоо манайхаан Хөөе Ким Техён хүүхэд тайван байлга миний хөөрхөн Мина хоолоо Сайн идээрэй" би инээгээд "за убба" гээд суудал дээрээ ирээд суутал араас Техён ах баахан юм үглээл гомдлоол байв. ёстой нээрээ жоохон хүүхэд шиг хүн шүү. Уг нь бол өдийд найз охин гээд явж байх ёстой байтал байж байгааг нь ээ.

Манайхан бүгд ирж хооллож эхэллээ. Жимин убба Техён убба 2 надад уралдаж хачир авч өгөөд бараг ширээн дээрх бүх хачрыг миний аяганд хийчихэнэ тэр. Жин убба гомдолтойгоор " Хөөе та 2 намайг хооллохгүй яагаад Минад бүх хоол өгөөд байгаан бээ энд нэг цэцэг өлсөөд байна" /хошуугаа унжуулан уйлах мэт царай гаргана/ би Жин ахын аяганд хоол хийж тавиад " Убба таньд би байхад энэ 2оор яах юм бэээ" гэтэл Жимин ах " Мина чи ахдаа өгөхгүй би гомдлоо" би инээн "Мэдээж хөөрхөн ахдаа өгнөө" бүгд биднийг шоолон инээнэ.

Энэ залуустай байхдаа л би үнэхээр азжаргалтай байх юм. Яг л төрсөн ах дүү шиг, бие биенийхээ зовлон жаргалыг хуваалцаад л эндээс л би гэрэл гэгээг олох юм даа.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Oct 25, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

BTS -н гүнжWhere stories live. Discover now