-Хүлээ чи явах гэж байгаа юмуу?
-Чи л намайг орхиж явдаг нэгэн шүү дээ. Бүсгүй орон дээр суугаад гүнзгий амьсгаа алдлаа. Шөнийн гэрэлд түүний биений галбир үүэсгэлэнтэйгээр илчлэгдэнэ.
-Мөнгийг чинь ширээн дээр тавичихлаа шүү. Харин би усанд орлоо. Бүсгүйн харанхуй дунд уусан алга болсоор нойлын өрөөний гэрлийг асаана.
Залуу орон дээр дээш харж хэвтэн нэг тамхи аван зуув. Энэ тамхи гашуун ч гэлээ түүнийг тайвшруулна. Тэр юунд ингэж их гуниглахаа мэдэхгүй ч түүний зүрх сэтгэлд ямар нэгэн зүйл хуримтлагдсан мэт. Токио хот буудлын цонхоор үзэсгэлэнтэйгээр мэлийнэ. Бүдүүн хөвөн адил цаснууд хөөрөн бууна. Олон өнгийн гэрлүүд энд тэнд асаж шөнийн харанхуйг бага ч атугай гэрэлтүүлнэ.
Тамхины утаа түүний амнаас дүүлэн ниссээр өрөөний агаарт уусан үгүй болно. Тамхи хүртэл түүнийг тайвшруулж чадахаа байжээ. Хорвоо ертөнцийн өнгө болгон түүнд утга учиргүй санагдана. Цасан дор инээлдэн хөхрөх хүүхдүүдийн аз жаргалд тэр атаархана.
Залуу боссоор даавуу нөмрөн ирэх бүсгүйн өөдөөс харж суулаа.
-Би ингээд явлаа. Уулзах болвол залгая. Бүсгүй ийн хэлэнгээ тайлж хаясан хувцсаа нэг нэгээр нь түүн өмсөнө.
Тэхён босон нойлын өрөө орж шүршүүрийн усыг гойжууллаа. Хүйтэн ус түүний биеийг алгадах шиг болж, унтаж байсан эд эсийг нь сэрээх шиг. Тэр зангидсан хөмсгөө тэнийлгэсээр шүршүүрийн дусал болгоныг нэг нэгэнгүй мэдэрлээ. Нэгэн зэрэг унах хэдэн арван дуслууд бүрийг нягт нямбай мэдрэхийг чармайна. Дусал болгон өөр өөр утга учиртай адил. Яг л түүнийг хүрээлж буй хүмүүстэй ижил. Хэн ч түүнийг хайхрахгүй анзаарахгүй...Залуу уснаас гарж хувцсаа өмссөөр үсээ хойш илбэн ширээн дээрх мөнгийг авлаа. Энэ бол түүний ажил бусдыг зугаацуулж, бусдыг инээмсэглүүлэх. Гэхдээ энэ аз жаргал мөн гэж үү? Тэхён өнөөх мөнгийг цүнхэндээ хийсээр ширээн дээр тавиастай байх шилээ зүүн өрөөний хаалгыг ардаа хаав.
Тэр зөөлөн зөөлөн гишгэлсээр буудлын хүлээн авах дээр ирэв. Костюмтэй хүмүүс энд тэндгүй бужигналдах бөгөөд гэр бүлүүд ч харагдана. Хаалганы хажуудах нэгэн бүсгүй түүний анхаарлыг татлаа. Шилэн хаалганы цаана цас орох бөгөөд тэр цас бүсгүйн анхаарлыг татах шиг. Бүсгүй үсээ доороо замбараагүй шуусан нь хэсэг үс үлдээж тэр нь нүүрнийх нь урдуур орж үзэгдэнэ. Хүлхгэр том хуучин өмд өмсөж дээгүүрээ шаргал өнгийн ноосон цамц тавьжээ. Түүнийгээ халхалан хүрэн цув сул тавина. Энгийнээс энгийн бүсгүй. Тэр энэ буудлын дүр зураглал дундаас шууд ялгарч харагдана. Энгийн байдал нь түүнийг цэмцгэр бас үзэсгэлэнтэй харагдуулах аж. Гарых нь хөдөлгөөн бүр нь зураг зурж байна уу гэлтэй зөөлөн бас нямбай...Шөнийн бүлээн агаар. Цас орж байхад хүйтэн байдаггүй нь хачирхалтай. Тэнгэр цагаарч гэрэл гэгээ хайрлана. Хөвөн цаснууд нэг нэгээрээ, ээлж дараалалтай мэт будран унах нь яг л товлосон тоглолт уу гэлтэй. Хүмүүс замаар өөр өөрсдийнхөө мөрийг хөөн яаран алхана. Токио хотын гудамж, амьдрал, цаг хугацаа, шинээр төрж буй хүүхдүүд, амьдралыг үдэж буй хүмүүс, цасан ширхгүүд, зар суртчилгааны самбар. Тодоос тод гэрлүүд намайг тойрон хүрээлж байлаа. Энэ хүмүүс дунд жаргалтай нь ч бас гунигтай нь ч байна. Зарим нэг нь хайрт нэгэн рүүгээ яаран алхах бол нөгөө нэг нь энгийн л нэгэн өдрөө үдэхээр алхана. Тортоо унагаснаас гуниж уйлах хөвгүүн ч харагдана.
Буудлын халуун агаар, шилэн цонх. Яагаад энд ирэх дуртайгаа мэдэхгүй ч би нэг л мэдэхэд энэ буудалд ирчихсэн байдаг. Ааваас болсон юм болов уу? Мэдэхгүй юмдаа. Энэ том шилэн хаалгаар гарч орж буй хүмүүс, энэ гудамжинд өрнөж буй амьдралыг би минут секунт бүрийг нь ажиглан зогсох дуртай. Зөөлөн салхи чиний хацрыг илж буй мэт цаг хугацаа урсан өнгөрнө. Олон олон өнгө, олон олон сэтгэл хөдлөлүүд энэ нэг цэгт холилдоно. Тэр бүрийг нь мэдрэхийг хүсэх хүсэл тэмүүлэл. Тэр хүн юу мэдэрч байгаа бол гэх шунал.
Цас орсоор л хүмүүс амьдралыг орхисоор. Шинэ нэгэн амьдарлд мэндэлсээр л. Бид энэ бүгдийг анзаардаг гэж үү? Үгүй ээ. Бид юуг ч анзаарч, юуг ч таашаадаггүй. Амьдралын сайхныг эсвэл муухайг.
Ээжийн өгсөн гутлыг товшилсоор буудлын дээвэр лүү гарлаа. Хүйтэн агаар, цасан ширхгүүд үсэн дээр минь буун хайлна. Олон өнгийн гэрлүүд энд тэнд анивчин асах нь үзэсгэлэнтэй. Гуниг зовлон, аз жаргал хоршин дуугарана. Өнгө болгон өөрийн утга учиртай. Гэхдээ би одоо ч өөрийн өнгийг олоогүй явна. Магадгүй би өнгөгүй байх тийм юм болов уу?
Хэрвээ тоо буувал би энэ бүхнийг дуусгана. Харин сүлд буух юм бол би дахин нэг боломж олгох болно. Халааснаасаа нэг зоос гаргасаар би дээврийн ирмэг дээр зогслоо. Одоо гурав тоолоод салхинд тэврүүлж, агаарт хөөрөх үү гэдгээ шийдэчгээе.
-1...2...3...
Зоосыг хаявал цемэнтэн шалан дээр буухаас өмнө нэг зүйл миний гарнаас татчихав. Хүлээ энэ хүн байна. Тэд ийм эрт мэдчихэв үү?
-Галзуурчихаа юу?! Энд юугаа хийж байгаа юм?! Амьдрал хэцүү байж болно гэхдээ амиа хорлож болохгүй шүү дээ!!
Бүдүүн баргил хоолой байна, бас дулаахан гар. Нүдээ нээсээр өнөөх хүн рүү ширтлээ. Үзэсгэлэнтэй юмаа, нүд нь, хамар нь, уруул нь. Би гараа зөөлөн явуулсаар түүний нүднээс уруул хүртэл иллээ. Зөөлөн арьс, дулаахан харц. Тэр яг л амьдрал шиг юм. Хүн болгон амьдрал руу тонгойн анхааралтай харах юм бол тэр үнэхээр үзэсгэлэнтэй зүйл шүү.
-Ч-чи ю-юу хийгээд байнаа?
Цасан ширхэг түүний толгой дээр буун хайлна. Үзэсгэлэнтэй бор үс.
Би түүнээс харцаа холдуулан цемэнтэн шалан дээр унасан зоосыг харлаа. Тэр зоос цасан дунд үхдэл мэт хэвтэнэ. Үнэхээр ганцаардмал юм.
Залуу надад ойртон харцыг минь дагуулан зоос руу ширтлээ.
-Сүлд буучихаж.
-Юу?
-Сүлд байна. Намайг зөөлөн ийн шивнэвэл тэр гайхан ширтэнэ.
-Тэгээд юу гэж-
-Чи хайрлагдаж үзсэн үү?
-Үгүй ээ, харин чи? Түүний баргил хоолой ийн хариуллаа.
-Тиймээ, би үзсэн. Энэ их гунигтай. Чамаас нэг зүйл гуйж болох уу?
-Тэгээ.
-7 өдөр. 7 өдөр чамайг түрээслэе...
CZYTASZ
Loved
Fanfiction-Чи хайрлагдаж үзсэн үү? -Үгүй ээ, харин чи? -Тиймээ, би үзсэн. Энэ их гунигтай. -7 өдөр. 7 өдөр чамайг түрээслэе...