1. Энгийнээс энгийн

33 2 0
                                    




Би: Хөөе Пак Жимин яг наанаа зогс. Чи амалсан шдээ.

Жимин: Амалсан л даа гэхдээ энэ арай хэтэрнээ. Ганц удаа харж үзэлдээ тэгэхүү

Би: Биелүүлж чадахгүй байсан л юм бол анхнаасаа амлалт өгөх хэрэггүй шдээ. Өнгөрсөөн галт тэрэг аль хэдийн хөдөлчихсөн гэж хэлээд түүний араас буйдан тойрч гүйсээр бараг араваад минут болов.

Жимин: Галт тэрэгэнд аваарын дохио байдаг биздээ.

Би: Минийхт байхгүй ээ. Аливээ Жимин битгий охин шиг маяглаад бай.

Жимин: Ахх за за бууж өглөө гэж хэлсэнийхээ дараа тэр буйдан дээр хийн гарчихсан шаар шиг л унлаа. Тэр хөөцөлдөж гүйснээсээ болж хөлс нь гарж бага зэрэг улайсан харагдана. Би түүнийг царайлаг гэдгийг мэднэ л дээ. Гэхдээ бурхан надад арайл хатуурхаад байх шиг санагддаг. Учир энэ хүн өдөр ирэх тусам улам л царайлаг болоод харин би яааааг байдгаараа. Ингэж бодон бурханд уурлаж хөмхийгөө зууж байхад жимин намайг бодлоос минь салгаж тохойгоороо нударлаа.

Би: Яасан
Жимин: дахиад л сэрүүнээрээ зүүдэлж байна уу гээд халууцсан бололтой гараараа үсээ самнан нүүрээ сэвэн надруу харсанаа  чамаас зугтах яахаараа ийм хэцүү байдаг юм бэ? Гэж асуулаа.

Би түүнрүү харж суугаад өөрөө өөрөөсөө зугтаж үзээгүй болохоор хариулж чадахгүйн гэж хэлэн нэг хөмсөгөө өргөн багахан инээмсгэлэв. Харин жимин нүдээ эргэлдүүлсээр намайг дэрээр цохичихоод дээшээ шатаар өгсөв.

Би: Хөөе яаж байнаа

Жимин: Чамайг харахаар зэвүү дургүй хоёр зэрэг хүрээд байна

Би: Тэгвэл харахаа л больчихооч гэж хэлэн түүний араас дээш өгсөхөд тэр амандаа ямар нэгэн зүйл бувтанаж байв.

30 минутын дараа

Жимин: Үүнийг хийж байгаадаа итгэхгүйнээ хэмээн яг л үхэх гэж байгаа аятай толь руу нэг надруу нэг муухай харна.

Би: Ахх би хэлсэн шдээ. Чи их хөөрхөн харагдаж байна. Минние хэмээн түүний толинд тусах тусгал руу харан инээдээ арай гэж л бариж байлаа.

Жимин: Больж үз. Бас дахиж тэгж битгий дуудаарай.

Би: Яагаад ? Минние гэхэд тэр нүдээ эргэлдүүлсээр үүдний өрөөрүү чиглэв.

Би: Аливээ Минние чи богино банзал өмсчихөөд ингэж алхаж болохгүй ээ. Чи түүнийг гомдоож байна.

АмлалтWhere stories live. Discover now