Анхны харцаар дурлах

8 2 0
                                    

Өглөө өрөөнд минь нарны халуун илч айлчлан нозоорч эхлэхэд орны хажууд байх тавиур дээрээс утсаа аван цаг харлаа. 5:30 Ахх дахиад эрт сэрчихлээ. Уг нь бол миний насныхан өглөө сэрэх гэж бөөн юм болдог гэж байхад би яачихсан болохоороо ингээд өрвийгөөд бусдын унтдаг цагаар сэрчихдэг байнаа гэж бодсоор босон хөшгөө нээгээд ганц сайхан суниаж биеийн чилээгээ гаргав.
Тэгээд ороо хурааж нүүрээ угаан хөнгхөн будчихаад формоо өмсөн доош бууж ахдаа болон өөртөө өглөөний цай бэлдэж эхлэв.

Ах бид хоёр хоёулахнаа амьдраад жил гаран болж байна. Учир нь эцэг эх минь хоёулаа эмч бөгөөд гадаад улсруу тусламжийн шугмаар байнга л явдаг болохоор эзгүй байдаг. Мэдээж энэ нь тэднийг хичнээн чадвартай мундаг болохыг харуулдаг. Тиймээс ч ах бид хоёр тэдний ажилыг хүндэлж үргэлж л дэмжиж байдаг. Ахын маань хувьд гэвэл их найрсаг, үргэлж л бусдад инээд бэлгэлж байдаг гэгээлэг нэгэн. Тэр одоо сөүлийн их сургуулийн бизнес менежментийн 2-р дамжаанд сурдаг бөгөөд царайлаг учир оюутануудынхаа дунд дажгүй нэр хүндтэй гэж ах нарын найз нараас сонссон. Гэхдээ тэр үргэлж л охидод хаягдаж байдаг. Миний бодлоор тэр охидын хажууд дэндүү хэтрүүлээд байдаг шиг санагддаг. Хэд хонгийн өмнө ах бид хоёр түүний ахлах сургуулийн ангийн охинтой таарсан юм л даа. Гэтэл ах ёстой тэнэгтэж өгсөн. Хэтэрхий бүүүр хэтэрхий чалчаа болчихсон би бүүр сүүлдээ түүнийг чирсээр гэртээ ирсэн. Гэхдээ ах маань надад их хайртай. Байнга хэлээд байдаггүй ч түүний үйлдлээс л мэдрэгддэг. Би ч түүнд маш их хайртай. Харин миний хувьд гэвэл Жон Жунсог И Наёон хоёрын хоёр дахь хүүхэд Жон Хусогын ганц дүү болж төрсөн. Аав ээжийнхээ өвлүүлж өгсөн царай зүснийхээ ачаар хэндч хаанач гологдоод байдаггүй. Бас би өөрийгөө ааш муутай гэж боддоггүй. Хүн надтай яаж харицана би яг л тэгж харицдаг. Харин нэг сул тал нь би намхан. Аав ээж ах гээд л бүгд л өндөр. Харин би тэдний хажууд яг л цүнхний нохой шиг л харагддаг. Тиймээс бүгд намайг бяцханаа гэж хочилдог. Эхэндээ их дургүй байдаг байлаа. Харин одоо бол дасчихсаан. Би энэ жил ахлах сургуулийн 2 дугаар анги. Нуруу давсан бор долгионтой үс, томч биш жижигч биш давхараатай бор нүд, жижиг хамар минь намайг уламл жижигхэн харагдуулдаг юм шиг санагддаг. Ер нь л намайг найзтайгаа явж байхад эгчтэйгээ явж байгаа дунд сургуулын сурагч гэж л хардаг. Аххх за яахав дээ, би шуналтай биш тулдаа л амьдраад болоод байна.

Ингэж элдэв зүйл бодон өндөг талхтай шаран жимсны шүүс бэлдэн ширээн дээр тавьж байхад ах эвшээлэгсээр дээрээс бууж ирэх нь харагдана. Тэр зассан ширээрүү харан дараа нь ханын цагруу хараад их нухацтай царайлсаар миний урдаас харж суув.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 03, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

АмлалтWhere stories live. Discover now