Bonus-Бидний эхлэл

1.3K 140 14
                                    

Хөшигний цаанаас тусах нар нүүрэн дээр тусан халуу оргиулахад би нүдээ нээлээ. Нүүрээ гараараа даран хөрвөөгөөд ухаанаа бүрэн гүйцэд ортол хэсэг хэвтэв. Гэтэл нилээн хэвтсэний дараа сая л би хүн амьдардаг гэхээргүй тавилга цөөтэй хоосон гэрт ганцаараа байгаагаа анзаарлаа. Хөнжлөө хажуу тийш нь түлхэн орноос хурдхан шиг босоод.

"Вону?" би өөрөөний хаалгыг нээн том өрөөнд орвол бас л хоосон байлаа. Тэр ч бүү хэл хүн амьдардаг гэх шинжгүй нэг л хоосон хөндий байв. Үүдний хаалгаар гарч цахилгаан шатны урд зогсохдоо би товчлуурыг нь хэд хэдэн удаа хүчтэй цохиж өчигдрийн явдал зүүд  байх вий хэмээн дотроо айж зогсох нь тэр. Амандаа тасралтгүй дуудах Вонугийн нэр цаанаа л худал хуурмаг энд байхгүй мэт хөндийн сонсогдож нулимс өөрийн мэдэлгүй хацар дагаж урсана.

"Новш гэж! Хараал идсэн цахилгаан шат хурдан ирээд өгөөч!" миний орилох хоолой хоосон орцоор нэг цуурайтав.

"Гуйя,гуйя,гуйж байна" хөл минь ямар ч хүчгүй болов. Дахиад л би хүйтэн шалан дээр сөхөрж суугаад уйлж эхлэх нь тэр.

"Хараал ид хараал ид. Хараал идсэн зүүд, хараал идсэн амьдрал. Намайг тайван орхиод өг тайван байлгаач"

Урдаа байх цахилгаан шатны хаалгыг зангидсан гараараа хамаг хүчээрээ байн байн цохиж сэтгэлээ тайвшруулахыг хичээнэ. Хэн нэгэн хөндлөнгийн хүн харвал намайг галзуурж гэж бодох ч одоо надад юу ч хамаагүй мэт санагдаж байв. Гар халуу шатан өвдөж өргөх ч тэнхэлгүй болоход би цахилгаан шатны урд зүгээр л утас нь тасарсан хүүхэлдэй шиг сууна.

Цахилгаан шат энэ давхарт ирсэнийг мэдэгдэн дуугарахад

"Хэрэггүй амьтан" би доошоо харсан чигтээ амандаа шивнэв. Гэтэл миний урд ямар нэг ууттай юм унах нь тэр. Намайг толгойгоо өргөж ч амжихаас өмнө хэн нэгний халуун дотно гар хацарнаас минь барин өөрлүүгээ харууллаа.

"Ебин энд юу хийж байгаа юм. Яа-"

"Вону" би тэрнийг тэврээд уйлж эхлэв. Хацарнаас минь барьсан гарыг нь аль болох чанга атгах гэж хичээн хүзүүнд нь нүүрээ наалаа.

"Чамайг дахиад орхиод явчихлаа л гэж бодсон. Бүх зүйл зүүд байж гэж бодсон. Айгаад байна. Дахиад чамайг алдахвий гэхээс маш их айж байна"

Тэрний гар намайг ороон тэврэхэд би бүүр чанга уйлж эхлэв.

"Тэнэг. Би дахиж чамайг орхиж явахгүй гэж хэлсэн биздээ.Алив орцгооё" Вону намайг өргөн босгоод нулимсыг минь арчив. Дараа нь газраас ууттай зүйл аван гараас минь хөтлөхөд цахилгаан шатны хаалгыг чанга цохисоноос болоод өвчин орсон байсан нь өвдөн  өөрийн мэдэлгүй дуу алдчихав. Вону гарыг минь өргөн хараад

⚜♆Чөтгөртэй Байгуулсан Гэрээ♆⚜[COMPLETED]Onde histórias criam vida. Descubra agora