episode 2

4.4K 264 9
                                    

Гэртээ ороход анир чимээгүй орчин угтан авлаа. Ээж аав хоёр ажилдаа явчихсан болоод л тэр биз. Тэрнээс бол үнэхээр чимээ шуугиантай 3 хүн амьдардаг гэж бодогдхооргүй 300 хүн амьдарч байгаа аятай л байдаг. Айлын ганц ч болоод тэр үү? Аав ээж хоёр маань хэтэрхий эрхлүүлдэг болоод ч тэр үү? Жоохон дураараа.

Гэрт орж ирэн өрөө рүүгээ орон хувцасаа сольж гал тогоо орон юм идчихээд тэр нөгөө тэнэгүүдэд заах хичээлээ бэлдэж дууссаар байтал 04:40 боллоо. Гэрээсээ яаран гүйгээд гартал үүдэнд Ина энгийн даруухан хувцасалсан доошоо харан зогсоно.

За Ина бол Ханагийн хамгийн сайн найз тэгэхдээ Ханагийн эсрэг туйл л гэсэн үг даруухан дөлгөөхөн эмэгтэйлэг бол Хана хэнэггүй  эрэгтэйлэг  юу ч хамаагүй бурж явдаг хүн.

Би гүйж очин Инаг цочооход Ина орилон зүрхээ дарав.
Би ч инээн:юун сүртэй юм
Ина:хүн алхаа шахлаа
Би:зза хурдан явья хоцрох нь гэж хэлэн сургуулийн зүг алхана.

Сургууль дээр ирэн ангид ороход нөгөө хэдэн тэнэгүүд дээрээс нь Мина Ира хоёр ирсэн сууж байв. 

Би очин:за би ирлээ гэж хэлэн нөгөө индэр шиг юмыг цохиход бүгд наашаа анхаарлаа хандуулав. 

Тэхён:ангийн дарга юм байж ямар хариуцлагагүй юм бүхэл бүтэн гурван минут 17 сэкунд 56 доль хоцроод зүгээр

Би:зза уучил уучил одоо давтлагандаа орцгооё

Бүгд  ээлж дарааллан хичээлээ заана. Тэгэхдээ ойлгож байгаа амьтан нэг ч алга бурхан минь эд нарыг тэнгэр ниргээсэй билээ.

2 цагийн дараа

Би:хөөе малууд аа юу гээд тэнэгтээд байгаан бэ?наа асуултыг чинь бага насны хүүхэд ч хариулж чадахаар асуулт шүү гэж хүзүүгээ барин хэлвэл

Бэкхён:мал юм чинь яаж ойлгохов дээ

Би Бэкхён руу муухай харан:чи битгий гуцаад бай

Бэкхён:зза бүр гуцдаг мал болчихлоо би тэрэн лүү муухай харан яг ам нээдгийн даваан дээр Мина инээн:за юун сүртэй юм хөгжилтэй л байна шдээ

Би Мина руу харан:юу хөгжилтэй байна.. чамд л хөгжилтэй байх тэрнээс бол хөгжилтөй зүйл түй ч алга.

Чанёл:би нээрээ түрүүнээс хойш та нарыг хараад суугаад байлаа лдаа.Тэгсэн энэ Ханагаас бусад нь бүгд тайван сууж байхад Хана л ганцаараа орилоод л байх юм. Би тэрэн рүү муухай харан гараараа заан: чи зүгээр амаа тат гэж хэлэхэд тэр амаа жимийв.

Сонин амьтан 《✅✔》Where stories live. Discover now