episode 15

2.8K 209 3
                                    

Жонгүг:.....маргааш тэгвэл уулзацгаая гэж хэлэн дээврээс түрүүлээд буучив. Би маргааш одоо яанаа нэг ёсондоо болзоо гэсэн үгүү?догдлоод үхэхнээ. Маргааш хурдан болоосой гуйя.

Маргааш нь:

Хичээл байдгаараа үргэлжилсээр би энд хичээл хийж байгаа юм шиг болон байн байн цаг руу хараастай. Амьхандаа хурдан тараасай гэсэн догдлоостой. Хүсэн хүлээсэн цаг ирлээ. Хичээл тарчлаа. Би ч дэвтэр номоо далд хийн зогсож байтал хажуунааса Ина:явах уу?

Би:мм...би Жонгүгтэй нэг тийшээ явах ёстой уучлаарай

Ина:зүгээрээ би ганцаараа явчина гэхэд гэнэт Чанёл гарч ирэн Инаг сугадаад:би Инаг хүргээд өгье гэж хэлэн шууд чирээл аваад явчив. Энэ муу дэлдэн манай Инаг зүгээр байлгахгүй зүгээр муу шалтаг хайгч. Гэнэт миний гарыг өөр нэг гар атгачив би гайхан харвал Жонгүг атгасан зогсож байв. Миний хацар халуу дүүгээд байх юм.

Тэр:явцгаахуу?гэж хэлэн намайг хөтлөцөн чигээрээ коридороор алхав. Би ч үнэхээр их догдолдог болчжээ. Гэнэт араас Х/багш хашгирна:та хоёр ингэж маяглаж байхаар зүгээр хүүхэдтэй болоод сургуулаа хаяач яршиг зүгээр гэж хашгирав. Энэ хөгжмийн багшийг дээ яахаараа ийм хүн байдаг байнаа. Би ч Жонгүгийг чирэн сургуулаас гарав.
Би нээрээ хаашаа явахаа ч мэдэлгүй догдлоод байсан байна шдээ.
Би:одоо хаачих билээ?

Жонгүг:цэцэрлэгт хүрээлэн орохуу?

Би:тэгсэн ч яахав гэж хэлэн алхав бас л гараа атгаастай битгий тавиасай.

Бид 2 цэцэрлэг хүрээлэнгээр алхана. Бид 2 одоо ч гараа тавиагүй нь сайн хэрэг. Нам гүм чимээгүй хэн нь ч юм ярихгүй явах ямар хачин байдаг юм бэ?эр хүн байж түрүүлээд ам нээж болдоггүй юм байхдаа ашш би л юм ярихаас юу ярих вэ?

Би:нөгөө...
Жонгүг:нөгөө...

Жонгүг:чи эхэлдээ

Би:үгүй ээ чи эхэл

Жонгүг:зүгээр өлсөж байна уу?

Би:хахин жоохон өлсөөд л

Жонгүг:тэгвэл явж хоол идэцгээе гэж хэлэн намайг чирэн нэг тийшээ явна.

Тун удалгүй үнэхээр том байшингийн өмнө бид 2 зогсоно. Мэдээж энэ Жонгүгийн гэр. Тэр намайг дагуулан орж ирэн буйдан дээр суулган өөрөө хувцасаа сольхоор дээшээ өрөө рүүгээ орчив. Үнэхээр эртний эдлэл чамин юм зөндөө байна. Бүх юм модоор хийгдсэн бөгөөд бүх юм эртний хэв маягийг агуулсан гайхалтай. Эднийх ч баян бололтой. Би ч сонирхон явсаар нэг түрүүнээс хойш анхаарал татаад байгаа өрөө рүү орлоо. Воаа бүх юм цагаан байх бөгөөд ханан дээр ганцхан том зураг би ч сониучирхан тэр зургийг ажиглавал энэ эмэгтэй хар сарнай барин инээмсэглэсэн зураг байв. Тэр эмэгтэй инээмсэглэсэн байсан ч цаанаасаа уйтгар гуниг ганцаардмал агуулагдана. Гэнэт хаалга онгойн Жонгүг ороод ирэв. Тэр миний хажууд ирж зогсов.

Сонин амьтан 《✅✔》Where stories live. Discover now