Шувуун чөлөөний эхлэл.

82 1 0
                                    


Богиноор өөрийгөө танилцуулах нь зөв байх гэж бодлоо. Ангирмаа. Дотны хүмүүстээ бол Гираа гэж дуудуулдаг. Энэ нь ч таалагддаг. Дундаж өндөр, тарган туранхайн голд хэрэв нэмэлт нэгэн хэмжүүр оршдог байсан бол яг л түүнийг агуулах, байдаг л энгийн төрхтэй алтан дундаж нэгэн би ахлах сургуулиа бусад сурагчдыг манлайлан төгсөж их сургуулийн амьдралд сэтгэл шулуудан орсноор одоогоор ядрахаас өөр мууг үзэлгүй яваа нэгэн юм. Сайхан сонсогдож байгаа биз? Үгүйдээ ганц зовлон үзэхгүй байна гэдэг нь жаргалыг мэдрээд байна гэсэн үг биш. Энэ талаар дараа дараачийн бүлэгт дурдая. Цаашилбал, хэдий хотод бүх л амьдралаа өнгөрүүлсэн ч их сургуульд орсноор хэвшмэл амьдрал бүхэлдээ өөрчлөгдөж хот хүртэл нүдэнд өөрөөр үзэгдэж эхэлсэн билээ. Хичээлээ тараад хармаа дүүрэн завтай гэрлүүгээ харьдаг байсан тэр хүн одоо ихэнх цагийг номын санд завтай ч бай завгүй ч бай өнгөрүүлж өглөөний мандаж буй болон оройн жаргаж буй нарыг л харж өдрийг өнгөрөөдөг болсон. Бусад оюутнууд их л завтай хүмүүс мэт харагддаг байсан ч үнэндээ би л хэт их хичээж өөрийгөө ядраадаг нэгэн байлаа. Одоо би нэгэн хүнтэй хачирхалтай байдлаар танилцсан талаараа өгүүлэе. 

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Feb 03, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

The bird escaping from the cage.Where stories live. Discover now