Бодит эсвэл зүүд

200 13 0
                                    

Сэрүүлэг дуугарч байна.
Би: ийм хурдан өглөө болчиж байгаа юмуу өөөө үгүйээ гэхдээ өчигдөр миний хувьд гайхалтай өдөр байсан тийм болохоор өнөөдөр ч бас эрч хүчтэй байх хэрэгтэй💪💪
Ингээд эрч хүчтэйгээр босон нүүр гараа угаагад хувцсаа өмсөөд ажилрууга явлаа. Ажил дээрээ очиход намайг менежер дуудлаа. Би үнэхээр их гайхсан бөгөөд ямар алдаа гаргаснаа бодлоо. Гэхдээ алдаа гаргаагүй байсан. Ингэж айж бас гайхаж гайхаж очлоо.
Менежер: за Хана манай ресторанд маш алдартай зочид ирэх болно. Чиний сайн мэдэх  хүмүүс.
Би: тэр арайч биш байхаа менежерээ хэн юм би сайн мэдэхгүй л байна
Менежер: тиймээ чиний хамгийн эхэнд  бодсон хүмүүс мөн.
Би: айн арайч үгүй байлгүй дээ BTS ирнэ гэж үү
Менежер: тиймээ
Би: OH MY GOD энэ зүүд биш биздээ
Менежер: зүүд бишээ хамгийн гол зүйл нь чи өнөөдөр тэд нарт үйлчлэх болно
Би: юууууу гэнээээ тиймээ тэгье би хамгийн сайнаараа хийх болноо. Баяррлаа менежерээ
Менежер: за тэгүүл явж ажлаа хийдээ
Би: за
Тиймээ би хамгийн гайхалтай мэдрэмжийг мэдэрч байна. Ойрийн өдрүүдэд надад юу тохиолдоод байнаа. Би тэд нартайгаа дахин уулзана гэж бодохоор л галзуурахнээ 
Менежер: за Хана сайн үйлчлээрэй тэд наашаа ирж байна бүх зүйлс сайн байх ёстой шүү
Би: за ойлголоо
Гаднаас тэд нар орж ирлээ мөн менежертэйгээ тиймээ Жонгүг тэр урьдийн адил хөөрхөн төгс хэвээрээл байна😊 оох тэр надруу харж байна гэхдээ маш удаанаар. Би яг галзуурахнээ😱
Менежер: Хана юу хийгээд зогсоод байгаан ажилаа хийхгүй юмуу
Би: а айн аан за
Рм: ямар газар байна манайхаан их дажгүү байгаа биз
V: ггүйл газар юм шиг байна та өмнө нь орж ирж байсан юмуу
Рм: гүүлдээ ххха
Бүгд: ххха нээрээ хөгжилтэй хүн шүү
Жин: ооох хоол иржийн тиймээ идэж өгнөдөө хха
Тэхён: та одоо идэх юм хархаараал өөр болчих юмаа
Жин: хүн юм идэж байж л амьдрана шүүдэ тэгхээр сайн идэх л хэрэгтэй хха энэ хэний хэлсэн үг билээ бодоодхий та нарт заавал хэлнээ хэн билээ
Хусог: хэн хэлсийн
Жин: мэдээж би ххххххха
Тэхён: энэ ах нээрээ ххха
Жимин: за хоолоо идий
Бүгд: тиймээ идэцгээе
Энэ үед бүгд л хоолруу харж байхад Жонгүг зөвхөн Ханаг л харна. Энэ нь Ханад тааламжтай мөртлөө нэг л эвгүү мэдрэмжийг төрүүлж байв. Хана тэд нарийн хоолыг урд нь нэг нэгээр нь тавьж байв. Гэтэл энэ зөөлхөн бас халуун зүйл миний гаранд хүрлээ. Энэ юу вэээ😱 Арай Жонгүгийн гар, юу болоод байнаа. Тиймээ Жонгүгийн гар мөн байлаа. Жонгүг түүний гаранд хүрэх тэр л мөчид Ханагийн зүрх хэсэг хугацаанд зогсчих шиг боллоо. Жонгүгрүү хархад Жонгүг түүнийг харж байлаа.
Би: түүний нүд яагаад ийм төгс юм бэ яг л алт шиг гялалзаж байна энгээд л түүний нүдрүү дэлхийн төгсгөл хүртэл хараад зогсох юмсан😍
Хана Хана Ханаааа
Би: жоохон байжий
Менежер: юуу яриаад байгаан бэ хоое Ханаа
Би: ай айн аан за ( гэхдээл түүнрүүгэ ингэж удаан харна гэдэг миний хувьд хамгийн том аз жаргал байлаа❤ )
Жонгүгийн талаас:
Хаалгаар дөнгөж орж ирэхэд л миний өдөр шөнөгүй бодож байсан тэр л охин өөдөөс минь угтан зогсож байлаа. Ямар гайхалтай юм бэ тэр үнэхээр үзэсгэлэнтэй юмаа. Ах нар юм ярьж байсан ч би зөвхөн тэр охинийг дахин хархийг хүсэж зөвхөн тэр охинийг л бодсоор байх юм. Тиймээ тэр хүрээд ирлээ. Тэр ийм үзэсгэлэнтэй юм байж яагаад ийм ажил хийдэг юм бол гэхдээл тэр ийм ажил хийдэггүй байсан бол би түүнийг харж чадахгүй байх байсан байх. Тэр миний урд хүрээд ирлээ. Би түүний гаранд үнэхээр их хүрэхийг хүсч байна. Тиймээ тэр фэн уулзалтан дээр надад үнэхээр сайн гэдгээ хэлсэн. Хэрвээ би одоо түүний гаранд хүрвэл түүнийг үнэхээр гайхшруулж баярлуулах байх бас би түүний гаранд хүрч чадна. Тиймээ Жонгүг чи чадна. Би түүний гаранд санаатай болон санамсаргүй хүрлээ. Түүнд юу мэдрэгдсэн бол. Түүнрүүгээ хархад тэр ч бас надруу харлаа. Түүний нүд би өмнө нь хэзээч ийм нүд харж байгаагүй хамгийн сайхан нүд😍 Одоо би зөвхөн энэ дэлхий дээр бид хоёр л байгаа юм шиг мэдрэмж мэдэрч байна. Яг л хүчээ сэлбэж авч байгаа юм шиг тийм их хүчийг түүнийнхээ нүднээс мэдэрч байна. Би түүнд үнэхээр хайртай бололтой.
Хэжи: юу гэнэээээ
Би: тиймээ чиний сонссон зөв тэд нар манай ресторанд ирсэн
Хэжи: бурхан минь ямар гээчийн аз чамд тохиолдоод байнаа
Би: би өөрөөч гайхаад байна яг юу болоод өнгөрснийг сайн мэдэхгүй л байна
Хэжи: юооооо бурхан минь надад Хана шиг ямар нэгэн аз тохиолдуулж өгөөч гуйж байна
Би: зааа балайраад бай ххха тэгж гуйхаар аз тохионо гэж хаана байсийн
Хэжи: ххха гэхдээ байж болох л юм
Би: би ч яаандаа ийм тэнэг найзтай ххха
Хэжи: юу гэнээ чи дахиад хэлдээ
Би: ххххха тоголсимаа нээрээ хамгийн гайхалтай нь юу гээч
Хэжи: за хэл хэл
Би: нөгөө байна шдээ
Хэжи: за
Би: нөгөө байна шдээ
Хэжи: битгий алцгана хэлээдэх
Би: ххха зза Жонгүг миний гаранд хүрсэн
Хэжи: аааааааааааааааа нээрээ юу
Би: би ийм юман дээр худлаа ярих хүн биш л дээ
Хэжи: нэээээрээээ юмуууу за боль боль би бурхнаасаа дахиад гуйлаа бурхан минь бурхан минь.....
Би: ийм хүнийг одоо яанадаа гаранд хүрсэн гэдгийг сонсоод ингэж байгаа юм чинь хоорондоо удаанаар ширтэлцсэн гэдгийг сонсвол бараг галзуурах байхдаа ххха хэлэхгүй л байхаас
Жонгүгтай ширтэлцсэнээс хойш л түүний надруу харж байсан харц одоо болтол мартагдахгүй байна.Би бодит байсан эсэхийг одоо болтол мэдэхгүй л байна.
BTS дорм:
Тэхён: Шюга хён та миний дотоожийг дахиад өмссөн юмуу
Шюга: ххха уучлаарай
Тэхён: ээээээ хён
Хусог: хэн миний чихэвчийг авсан
Рм: би авсан май ав ав
Хусог: чи өөртөө чихэвч аваач
Рм: тэгнээ авнадаа
Хусог: Намжүүүүүн
Рм: яасан
Хусог: чи миний чихэвчийг эвдэлцэн байна шдээ
Рм: уучлаарай уучлаарай
Шюга: чи дандаа хүрсэн болгоноо эвдэлж явхымаа
Бүх гишүүд инээлдэж байлаа
Жимин: макнэ хайчсан юм
Жин: мэдэхгүй ээ
Тэхён: өрөөндөө байсаан
Жимин: юу хийж байгаан бол харий хэдүүлээ ххха
Жин , Тэхён: тэгий
Ах нарыг орж ирэхэд би дээш харан түүнтэйгээ харц тулгарсан тэр л мөчөө бодож бодит уу эсвэл зүүд үү гэдгийг ялгаж мэдэхгүй нүдээ анин хэвтэж байлаа.
Тэхён: үүүүүүүү манай Жонгүг юу ингэтлээ бодоод байгаан
Би: юу ч биш ээ
Жин: үгүй ээээээ маш чухал зүйл бодож байсандаа
Би: үгүй ээ унтах гээд л хэвтэж байлаа
Жимин: нэг охиний талаар л бодож байсан ххххха
Би: юу юуун о охин
Жин: эээээе тэгэж байжээ
Би: би ямар охин бодох вэ дээ
Тэхён: харин тийн тэр чинь их сонин байна даа
Би: ззззза гар гар би унтлаа
Жимин , Жин: Жонгүг аа хэн юм бэ хэлчих л дээ
Би: ямар ч хүн бодоогүй ээ гар гар
Тэхён: гэхдээ нэг өдөр мэдхэл болно доо ххха
Би: хэний талаар вэ ямартай ч гар гар
Хүүүүүүү арай хийж байж тэд нарыг гаргах шив. Яаж охин бодож байгааг мэдвээ гэхдээ цаашдаа л мэдэгдэхгүйг хичээе дээ гэхдээ бодохгүй л бол болохгүй юм шиг санагдаад байх юм. Яах вэ. Тиймээ түүнийг хархийн тулд ресторанд нь очиж бас түүний тухай мэдээлэл олж түүнтэй дотносоноо💪💪

My crush My loveWhere stories live. Discover now