1.Номны дэлгүүр

36 2 0
                                    

Өглөө босон цонхоор ажиглавал бороо орж байх нь чангаар сонсогдоно.
Цонхоороо хэсэг ажиглавал үнэхээр үзэсгэлэнтэй юм. Энгийн бороо гэх байгалийн үзэгдлээс илүү тэр хүнийг санагдуулдаг болохоор би бороонд хайртай...

2017.07.08

Дотор минь эвгүйрхэн яг л бөөлжихнүү хэмээн огиж орхилоо.
Хажуунаас эгч зүгээр эсэхийг асуун жолоочид зогсохыг сануулан шууд л хаалгаа онгойлгоод бөөлжиж орхив.
Ахх, над шиг машинд сууж чаддаггүй хүн бүхэл бүтэн 4 цаг явж байна гэхээр л гэж бодон цээжээ цохин зогсож байтал эгч хойноос гарч ирэн ус сарвайн
-Зүгээрдээ одоо 20 минут хэртээ яваад хүрчихнэ гээд хөтлөөд эргэн машиндаа суулаа.

Тэгэхээр эцэст нь ирлээ гээд хоолойныхоо чангаар орилон машинаасаа огло харайн бууна.
Шинэ хот ч үнэхээр сайхан агаараар угтаж байх чинь ээ :))

Эгч: Ашгүй бороонд дуртай юм уу?
Би- Тиймээ ямар их гэдгийг та тааварлахчгүй..  :,)
Эгч: Ашгүйдээ, энд надтай хамт амьдрах болсонд чинь их баяртай байгаа шүү гээд халуун тэврэлт.
Би- Харин би л их талархаж байгаа. Тиймээс энэ бүхнийг талархлын баяраар л больё. Одоо бол хурдан гэртээ орж юмаа цэгцэлчхээд гарч алхмаар байна.
Эгч:Тэгдээ. Би их ядарч байгаа болохоор хурдхан шиг өрөөг чинь үзүүлчихээд унтах хэрэгтэй байна, маргааш лекцтэй гээд хаалгаа түлхүүрдэн онгойлгов.

Өрөөндөө ороод л шууд нойр хүрч орхив. Тэгэхэд л өөрийгөө ямар их ядарснаа санан бэлэн байх орон дээрээ гадны хувцастайгаа тэрийн хэвтэнэ.
Нэг л мэдэхэд өглөө болчихсон Мэри эгч өрөөнд минь орч ирэн өглөөний цай бэлэн байгаа бас гарахаар бол илүү түлхүүр ширээн дээр байгаа шүү гэдгийг сануулаад сандран гарч одов.

Хамаг бие минь хөшчихсөн хэрэггүй л гадуур хувцастайгаа унтлаа гэж үглэн босоод хурдхан биед эвтэйхэн хувцсаар солин доод давхар луу буулаа. Тиймээ үнэхээр тав тухтай 2 давхар байшин. Тийм том биш бас 2 хүнд таарсан хангалттай орон зай.
Гэнэт санан гадаах орчныг нь ажиглахаар таавчиг углан гарвал том мод болоод суух сандал хашаанд нь байлаа. Надад үнэхээр их таалагдаж байна.
Бас ойр хавьд хөршүүд 200м ийн цаана л харагдах бөгөөд тэр чигтээ ногоон өвс моднууд харагдах нь тайвшрал авчирч байв.

Эргэн тойронтойгоо танилцсан учир орж кофе уунгаа дуртай сувгаа тааруулан шимтэн үзнэ.

Slicker /mongolian/Where stories live. Discover now