Өглөө болсныг илтгэх мэт өрөөнд минь аймшигтай чанга дуу цуурайтан сонсогдоход огло харайн босвол галын машины дохиолол дугарч байсныг мэдэв.
Гайхан босоод цонхоороо сайн харвал дүүрэн галын машин зогсож байгаа харагдлаа. Би ч гэж түргэхэн хувцсаа өмсөөд гадаа ямар новш нь болоод байгааг харахаар яаран гарлаа. Гүйхээрээ нэг болон харахад цаа талын хөрш айлд галд гарсан бололтой ойролцоогоор 10 аад хүмүүс гал унтрааж байх нь харагдана. Өшөө ойртон харвал байшингийн дээврийн хэсэг болоод цонх нь бүгд хагарч бараг л нэлээн том хэмжээний гал гарсан байхаар харагдаж байв. Аймшигтай юм.
Ойролцоо 2 настайвтар эмэгтэй ярьж байхыг сонсоход азаар доторх хүмүүс нь аялалаар явсан бөгөөд гэр доторх гаазан халаагуур нь дэлбэрч үүрээр гал гарсан ба байшин шатаж байхыг харсан хөрш эмэгтэй цаг алдалгүй хүмүүс дуудан галыг унтраасан гэв.Хэрэгт нээх дурлаад хэрэггүй гэж бодоод гэр лүүгээ буцаж орон кофе уунгаа зурагт асаавал аль эрт цаг өглөөний 8 болж байх нь тэр.
Эгч байхгүй байхыг бодоход явсан бололтой.
Би ч хийх юмгүй уйдан өчигдөр эрлийз хүүгийн номын сангаас авсан номоо уншихаар болон гадаах савлуур дээр суунгаа номоо дэлгэн харж байтал хашааны минь хажуугаар Хусог явж байх нь харагдана. Тамирын сул өмдөн дээр саарал өнгийн малгайтай том цамц өмссөн нь түүнийг cool харагдуулж байв. Тэрээр наашаагаа хальт харснаа гараа даллах ба би ч хариу инээмсэглэн даллавал тэр хашааны хаалганы цаана зогсон орж болох уу? хэмээн зөөлөн хоолойгоор асуувал
- Дургүйцэх зүйл алга гэхэд тэр хажууд минь суун
Хусог: Өнөөдөр ямаршуухан байна даа. Өглөө болсон хэргийг харсан л байлгүй хэмээн санаа алдан хэлэхэд
-Тиймээ, гэхдээ хүн гэмтээгүй гэсэн болохоор нь гайгүй байхоо хэмээн хэнэггүй хариулахад
Хусог- Намайг дуудахад хэцүү байна уу? Тэгвэл зүгээр л Хоби(hope) гэж дуудаж болно шүү гэв.
- Хоби, үнэхээр өхөөрдөм сонсогдож байна.
Хоби-Тиймээ эмээ минь тэгэж дууддаг юм гээд гунигтай нүдээр харан тэр хэд хоногийн өмнө бие нь муудаад солонгос руу явчихсан. Нутгийнхаа агаараар амьсгалж байгаад дээрдхээрээ ирнэ гээд явчихсан.
-Тэр зүгээр юм уу ? Чи их гунигтай харагдаж байна. Хэцүү зүйл байвал надад хэлж болно шүү гээд бага зэрэг жуумалзахад
Хоби- Ээжийн үгээс сонсоход бие нь их муу байгаа гэсэн, эмээ минь тэнгэрт халихаасаа өмнө нутагтаа очоод төрсөн гэрээ тойрчихоод санаа амар халина даа гэж байнга ярьдаг. Тэгээд л аав эмээг дагуулаад явсан. Үнэндээ би их айж байна. Эмээ гэр бүлээс минь намайг ойлгож ярилцдаг ганц хүн минь байгаа юм.
- Эмээ чинь зүгээрдээ, гээд нуруун дээр нь бага зэрэг товшиход тэр шууд л намайг тэвэрч аваад уйлж байв.
Би ч юм бодолгүй нурууг нь илж, тайвшруулахыг хичээж байхдаа зогсолтгүй тэр зүгээрээ заавал буцаж ирэх болно гэхэд
Хоби- Тиймээ тэр надад амласан эргэж ирээд дуртай номыг чинь уншиж өгөөд өдөржин хамт номын дэлгүүрт хамт суугаад ярилцана гэж тэр амалсан гээд мэгшин уйлж гарав.Хэсэг хугацааны дараа тэр тайвшран босоод бугуйн дахь цагаа харчихаад
-10 болчихож би номын дэлгүүрээ нээх ёстой, хүсвэл манайд ирж ном авч болно шүү, чамд хямд үнээр өгнөө гээд инээмсэглэн дараа уулзья, Белла гээд явчихав.Яагаад ч юм би хэзээ ч ээжээсээ өөр хүнийг аргадах гэж тэгтлээ санаа минь зовдоггүй байсан. Аав минь хүнд өвчтэйн дээр байнга л инээмсэглэж явдаг бусдад урам хайрлаж явдаг сайн хүн байсан. Харин би гэр бүлээсээ бусад хүнийг тэгтлээ хайхардаггүй хүйтэн сэтгэлтэй охин ч гэлээ аавынхаа тэр бусдыг хайрладаг агуу сэтгэлийг нь дуурайхгүй яав даа л гэж боддог байв. Аав минь бусдад туславал хариу нь чамд буян болж ирнэ чи урт наслана гэж байнга хэлдэг байж билээ. Гэхдээ түүнд тэр хариу нь ирээгүй , аав минь урт наслаагүй.
Харамгүй байгаа бүхнээрээ тусалдаг хүн байхад түүний хэлсэн үг худлаа мэт санагдан бусдын зовлонг өөр дээрээ хураах нь тэнэг хэрэг гээд бүх зүйлийг үл ойшоодог хүйтэн хөндий болчихсон юм. Ээж үүнийг минь анзааран аавын чинь хэлсэн үг үнэн охин минь, тэр хэзээ ч худал хэлдэггүй бас үнэнч. Хэдий биднийг орхисон ч илч дулаан, бусдыг хайрласан тэр буян нь бидэн дээр ирэн тусалдаг юм шүү хэмээн хэлж тайтгаруулдаг байв.Шөнө бүр ээжийнхээ мэгшин уйлахыг сонсон юу ч хийж чадахгүй ч сэтгэл дотроо шаналах нь үнэхээр аймшигтай. Өглөө бүр нүд нь улаагаад хавдчихсан сэрдэг ч дулаахан инээмсэглэлээр намайг хууран бүх зүйл зүгээр болно оо гэж хэлдэг.
Хоби ч бас тэр дулаахан инээмсэглэлийнхээ цаана зовлон гунигаа нуудаг. Худал инээмсэглэн бусдад жаргалтай байгаа мэтээр ойлгуулдаг.
Үнэндээ би тийм хүмүүсээс залхаж байна. Хэдий болтол инээмсэглэсэн багний ард нулимсаа нууж явах юм бэ? Тэр зовлон гуниг чинь хар нүх болоод сүүлд нь өөрийгөө жаргалтай байна уу?, эсвэл зовоод байгаагаа ч мэдэхээ болиод үхдэг юм гээд хэлчмээр санагддаг.
Гэхдээ би л ингээд хэлчих юм бол тэд үхчих байх гэж боддог.Нэг л мэдэхэд нүднээс минь нулимс урсан зогсож чадахгүй сэтгэл минь хөндүүрлэж орхив.
Удалгүй авга эгч ирэн нүдийг минь хараад сандран ямар нэгэн юм болоо юу? Гээд асуухад нь
-Зүгээрдээ аавтайгаа адилхан хүнтэй таарсан юм гээд хэлчихээд өрөө рүүгээ гүйн орон дээрээ хэвтэхэд яагаад ч юм тэгэж их зүрх өвдөн шаналах юм гэж санасангүй.Хэсэг цонхоор харан сууж байхад эгчийн "хоолондоо" гэх чанга дуунаар ямар их өлссөнөө санан гүйн буулаа.
YOU ARE READING
Slicker /mongolian/
FanficҮнэндээ борооны улирал үүрд үргэлжлээсэй гэж хүснэ. -Магад бороо орвол чи дэргэд минь үлдэх үү?