"Би Итали руу аялахаар болсон". гэхэд нь ууж байсан ундаандаа цацан Яагаад гэнэт Итали гэж гэхэд
"Би яг одоо аялахыг хүсч байна тэглээч аавынхаа зээлийн картыг авчихсан" гэж мишээнгүй хэлэн утсаар ярьлаа.Энэ бол миний найз Сараа. Түүний хувцас, гоёл чимэглэл, эд хогшил бүгд хар өнгөтэй. Мөн уруул, хумс, үс гээд л. Түүний уух дуртай зүйл бол хар кофе эсвэл кола. Тэр зөвхөн хар самар, хар будаа иддэг. Түүний дуртай хоол бол хар сармис, хар соустай гоймон мөн хар самартай загас…
Би түүнийг яаж жилийн 365 хоногт хар өнгөтэй хувцас өмсдөгийг мэдэхгүй юм.Бидний анхны уулзалт:
"Сайн уу Хадаан? Чиний нүд… Ихэнх хүмүүсийн нүд бор байдаг бол чинийх бүхэлдээ хар юм байна. Хоёулаа найзууд болъё гээд гараа сунгав".
Би үнэхээр гайхаж орхив.…Яг үүн шиг. Сараа бол мадаггүй ер бусын охин.