2 долоо хоногийн дараа:
"Ciao Хадаан? Италид үнэхээр сайхан байсан. Би чамд бэлэг авчирсан. Тада арьсан бугуйвч."
Хөөх баярлалаа гээд зүүж байтал гэнэт түүнийг даашинз өмсчихсөн байхыг хараад гайхсандаа болоод
Чи дургүй байж яагаад өнөөдөр даашинз өмсчихсөн юм бэ? гэж маш чангаар асуучихав.Тэр ихэд нухацтайгаар "Би үүнийг Италийн эртний дэлгүүрээс авсан юм. Худалдагч нь надад хэлэхдээ
Их олон жилийн өмнө солио өвчтэй хүн байсан юм. Тэр энэ дэлхийд байхгүй нэхмэлийн утас гаргаж авахыг хүсч эцэст нь хүний арьсаар бүтээсэн гэдэг. Тэр утасаар хийсэн хамгийн төгс бүтээл"Хха наадах чинь үнэхээр инээдтэй хэрэг байна. Тэр зүгээр л чамайг айлгахыг хүсч
гэхэд тэр тоомжиргүйгээр"Тиймээ магадгүй… гэхдээ тэр түүхийг сонссоны дараа энэ даашинзанд хүрэхэд яг л хүүхдийн арьс шиг, амьсгалж байгаа мэт… миний бие үүнийг үүрд өмсөхийг хүсээд байна. Хүрээд үз л дээ?"
Гэх саналыг сонсоод гараа хүргэхэд WTF ийм шатам халуун өдөр хөлдөөгчний мөснөөс ч хүйтэн мэдрэмж… Дагжин чичрэх миний гар
Энэ үеэс эхлээд Сараа өөрчлөгдөж эхэлсэн юм.