Гурё дахь гунигт түүх дуусч, Хэ сүг оршуулснаар Ван су хаан ганцаараа үлддэг. Харин ирээдүйд Хэ сү бүтэн жилийн турш ухаангүй эмнэлэгт хэвтсэний дараа өөрийн амьдралдаа эргэн орсон ажгуу. Зуны тэр өглөө...
/Гү ха жин бол Хэ сү гийн ирээдүй дэх нэр. Гэхдээ текстүүд дээр Ха жин биш Хэ сү гэж оруулах нь зөв мэт санагдлаа/
Сү:-Үгүй ээ, үгүй! Болохгүй эээ (уйлах*) Битгий яваач гуйя! (Орилон сэрэх)*Аашш... би яг яачихаад байгаа юм бэ? 3 өглөө ингэж сэрлээ. Яагаад уйлчихсан сэрээд байгаа юм бол? Үнэхээр ойлгохгүй нь.
/ухаан орсноос хойш 4 дэх өдөр нь байсан ажгуу/
Хаалга нээгдэж,
Буна: -Ха жин аа, чи зүгээр үү?
Сү: -Аан зүгээр ээ, их удаан ухаангүй байсан болохоор сэтгэл санаа жаахан тавгүй байна.
Буна: -Аргагүй шүү дээ, чи
бүтэн жилийн турш үхсэн юм шиг л байсан. Сэтгэл санаа чинь хэцүү байх нь мэдээж...Гэхдээ чи энэ долоо хоногтоо амарч байгаад ажилдаа хурдан орсон нь дээр байх шүү! Чамайг эмнэлэгт хэвтсэний дараа манай компани олон шинэ бүтээгдэхүүн гаргасан ч сайн явж өгөхгүй л байна. Тэгээд Минхва шулам байнга л биднийг зовоож өдөр шөнөгүй илүү цагаар ажиллуулсан. Манай багийнхан бүгд чамд найдаж чамайг эргэж ирэхээр "Минхва ч чимээгүй болно" гэж байна лээ.
Сү: -Аан, тийм үү? Тэр шулам ч ёстой хэцүү шүү. Удахгүй ажилдаа орноо.
Буна: -За за, явж өглөөнийхөө цайг ууцгаая! Гараа угаагаад буугаад ирээрэй!
Сү: -За тэгье ээ./Буни бол Хэ сү гийн ахлах сургуулиас хойш найзлаж байгаа бас түүнд байгаа ганц хүн. Бас тэд нэг их сургуульд сурч байгаад одоо харин "Beauty women" компанид нүүр будалт, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хамт амьдарч байгаа. Хэ сү бага насандаа аавыгаа алдаж, харин ээж нь харшлийн өвчин нь дийлдэхгүй саяхан нас эцэслэсэн нь энэ. Тийм учраас Буна Хэ сүг гэртээ авч ирж хамт амьдарч байгаа юм./
YOU ARE READING
《Scarlet Heart Ryeo》season2
AcciónӨмнөх үг Олон хүний хүндэтгэл хүлээсэн энэхүү уран бүтээл нь цаг хугацаагаар аялсан эмэгтэй ба өөрөөр хэлбэл ирээдүйгээс ирсэн эмэгтэйн эмгэнэлт хайрын түүхийг өгүүлдэг. Та бүхэн сайн мэдэх байх, бас Хэ Сү үхээд төгссөн нь тийм ч их таалагдсан гэ...