Сэүнтэй үерхээд аль хэдийн 23 хоног өнгөрчихөж. Энэ хугацаанд бид хоёр илүү дотно болсон... Хмм гунигтай байна.
Доош буугаад Сэүнтэй цуг цайгаа уулаа.
Бид хоёрт ердөө
8. Нэгэндээ бэлэг бэлэглэх
10. Хайртай гэж хэлэх
13. Цуг үдэшлэгт явах
22. Хамтдаа тасартлаа ууж үзэх
23. Шөнөжингөө ярилцаx
29. Уруул дээр нь үнсэх
30. Харамсалгүйгээр салах ёс хийх"Сэүнаа өчигдөр би сонгосон юм чинь өнөөдөр чи сонгочих"
Сэүн бодолхийлснээ "8. Нэгэндээ бэлэг бэлэглэх" :Энийг хийцгээе.
Бид хоёр хичээл тараад гоёл чимэглэлийн дэлгүүр орлоо. Би Сэүнд
нарны дүрстэй зүүлт бэлэглэсэн бол Сэүн надад сарны дүрстэйг бэлэглэсэн."Хммм гунигтай байна" *хошуугаа унжуулах*
Сэүн хацрыг маань чимхээд "Яасын наад хошуу чинь газар хүрлээ.."
"Удахгүй хоёулангийнх нь гэрээ дуусах болохоор... Би сунгамаар байна"
"Сунгаж болохгүйг чи мэднэ биз дээ?"
"Хммм... Чи дургүй байгаа бол боль!!! Гомдлоо" Би ингэж хэлээд Сэүнээс түрүүлээд гараад явлаа. Сэүн мэдээж надтай байх дургүй байгаа биз. Гэхдээ би тэрэнд хайртай шүү дээ. Сэүнийг харахгүй хэдхэн цаг болчихвол л санаад л ирэхээр нь эрхэлмээр санагдаад л ойрд их л сонин байгаа. Яаж хүний зүрхийг булаачихаад ингэж хандаж чаддаг байна аа.
YOU ARE READING
Гэрээт үерхэл♥[COMPLETED]
RomanceГэрээний хугацаа дуусахад бидний харилцаа ч мөн адил дуусгавар болох болов уу?