9

3.7K 276 6
                                    

13. Цуг үдэшлэгт явах
22. Хамтдаа тасартлаа ууж үзэх
23. Шөнөжингөө ярилцаx
29. Уруул дээр нь үнсэх
30. Харамсалгүйгээр салах ёс хийх


Одоо ердөө энэ хэд л үлдэж. 5хан хоног. Цаг хугацаа үнэхээр хурдан өнгөрөх юм. Тэр минь надтай үлдэхийг хүсэхгүй байгаа нь харамсалтай. Яагаад хайрласан бүхэн минь намайг орхиод явдаг юм бол? Яагаад хүмүүс миний хажууд үлдэхийг хүсдэггүй юм бэ?



"Сэүнаа өнөөдөр юу хийх вэ?"

"Хммм 22ийг сонгож байна."

"Чи намайг согтуу байхыг харахыг хүсээ юу?"

"Тиймээ хайртай хүнээ яаж согтдогийг харъя"





Бид хоёр гарч сөжү авлаа.



"Би анх удаагаа л уух гэж байгаа шүү. Бас би өөрийгөө тийм ч сайн ууна гэж бодохгүй байна. Чи миний хажууд байгаа болохоор л би ууж байгаа шүү"

Би ингэж хэлээд Сэүний хаца дээр үнсээд сөжүгээ хундагалалаа.



Ямар нэгэн зүйл хоолойг минь зүсэж байгаа юм шиг муухай амтагдаж байна. Өвдөөд ч байгаа юм шиг.

Сэүнрүү хартал тэр аль хэдийх уучихсан хоёрдохоо уух гэж байлаа.


Уух тусам толгой эргэж, нүд бүрэлзээд, дайвалзаал заримдаа Сэүн 2 болж харагдаад л.

"Сэүнааа чи ихэр байсан бол надад хэлэхгүй яасан юм?"

"Юун ихэр чи андуураад байна"

"Үгүй ээ Сэүнаа чи 3ихэр юм байна. Бас яг чамтай ижилхэн амаа хөдөлгөөд л.."

"Сэүнаа чи надад хайртай юу?"

"Сэүнаа чи намайг удахгүй орхино тэ?"

"Сэүнаа би чамайг явуулж чадахгүй нь ээ"

"Сэүнаа энэ дотор өвдөөд байна *зүрх рүүгээ заах* Би одоо л унтчих юм бол чи маргааш алга болох юм шиг санагдаад байна"




Би согтчихож... Сэүн намайг өргөөд өрөө рүү минь хүргэж өгөөд явах гэтэл би түүний гараас татаад "Сэүнаа зөвхөн өнөөдөр л надтай цуг байчих гуйя"



Сэүн толгой дохин бид хоёр өөд өөдөөсөө харан хэвтэнэ. Тэр үнэхээр царайлаг. Хаанаас нь ч харсан тэр бол төгс нэгэн...



Толгой өвдөж байна. Өглөө сэрэхэд Сэүн алга. Өчигдөрхөн л надад тэврүүлээд унтаж байсан хүн алга. Дотор минь сонин болно. Тэр нэг өглөө надад хэлэлгүйгээо ингээд л явах байх.



Гэрээт үерхэл♥[COMPLETED]Where stories live. Discover now