Part 1

309 16 0
                                    

Шинэ өгүүллэг эхлүүлсээн уншиж үзээрэй😘❤️
2021 оны 6-р сар
Сөүл хот
Гарчиг:BTS хамтлагын Шюга өөрсдийн дормдоo байхаа болилоо.
Өнөөдөр Бигхит энтэртаймэнт өөрсдийн уран бүтээлч болох Шюга-г дормдоо байх аа больсон гэж мэдэгдлээ.Үүнийг тайлбарлахдаа "Хувийн орон зайгаа илүү нээхийг хүссэн бөгөөд гэр бүлтэйгээ байхаар шийдсэн гэж хэлсэн юм.27 настай уран бүтээлчийн хувьд ганц ч удаа эмэгтэй хүнтэй нэр холбогдоогүй гэдэг нь үнэхээр гайхалтай юм.
Нитезэний сэтгэгдлүүд:
[-165,+10]Магадгүй нууц найз охин эхнэртэй ч юм бил үү?Хэн мэдлээ би фэн нь биш ч тэдний амьдрал хэзээ ч өө сэвгүй байна гэдэгт итгэхгүй байна.
[-0;+127] Их дуу бичиж,зохидог хүнд энэ нь зөв ч юм уу?Ойрын хэдэн жилд манай бангтан их ядарсан шүү дээ
[-17,+58] Гэхдээ одоо гэр бүл найз охинтой болох цаг нь ирсэн шүү дээ тэглээ ч удахгүй хэдэн жилийн дараа цэрэгт яваад манай бангтаны үйл ажиллагаа тасалдах нь мэдээж гэхдээ цэргээс буцаж ирээд найз охинтой болно гэдэгт итгэж байна.
[-0,+145] Дормноосоо гарсан ч үйл ажиллагаа хэвийн явагдах болохоор их шуугиан дэгдээх нь хэрэггүй байх.Тэд ч бас хүн учир хаана хэнтэй амьдрах нь хувь хүний л асуудал болов уу?.
Сөүлийн Гангнам дүүрэгт Хан мөрөн цонхноос нь тольдон харагдах тансаг байшинд нэгэн ээж хүүхэдтэйгээ ярилцах ажээ.
-Миний хүү аавтайгаа уулзаагүй хэд хонож байгаа бил ээ?
-Ммм 1,2,3,4,5 аан 5 хонож байгаа юм байна.Аав хэзээ ирэх юм бэ?
-Тэгэхээр Юнсол-аа аав нь бидэнтэй хамт амьдрахаар болсон.
-Вуаа тийм гэж үү?Хэзээнээс
-Өнөөдөр аав нь ирнэ тэгээд манай Юнсол аавтайгаа ээжтэйгээ гурвуулаа хамт амьдрах нь байнашдээ
-Үнэхээр гоё юмаа хэмээн инээмсэглэн баярлана.Энэ хүүг Мин Юнсол гэдэг.4 настай ээжтэйгээ амьдардаг.
Энэ үед өөр нэгэн газар
?:Тэгээд та дормноосоо жинхнээсээ гарахаар шийдэв үү?
?:Тийм ээ.Би гэр бүлтэйгээ амьдарна.
?:Тэхдээ хамтлагын үйл ажиллагаа тасалдахгүй биз дээ
?:Үгүй дээ Намжүнаа
Намжүн:Тэгвэл сайн хэрэг дараа жилээс хүссэн хүсээгүй үйл ажиллагаа тасалдах учир та тэсээрэй.Юнги ахаа.
Юнги:Тэгнээ гээд хамаг юмаа бэлдэж байлаа.
Удалгүй бэлэн болон гарах гэтэл
Тэхён:10 жил хамт амьдарчихаад ингээд явах гэж үү? Гунигтай юм
Юнги:Та нар чинь яачихаа вэ?Би бүр яваагүй шүү дээ
Хусог:Тэхдээ л бид 6уулаа амьдрах нь
Жин:Тэхдээ тэр одоо Юнсолтой Сүёонтой амьдрах цаг нь болсон шүү дээ
Жимин:Бас тийм шүү энтэртаймэнт мэдээгүй байхад бидэнд хэлсэн чинь тун сайн хэрэг
Юнги:Тэгвэл би явлаа шүү
Намжүүн:За баяртай ойр ойрхон ирж байгаарай
Юнги:Тэгнээ.
Тэр өөрийн гэсээн ачаагаа машиндаа ачин хөдлөв.
ЮНГИ
Гэртээ очих гэж байгаа юм чинь хүүдээ бэлэг авах ёстой гээд тоглоомны дэлгүүр рүү орлоо.Би эндхийн тоглоомыг яг дарааллаар нь худалдаж авсаар л байгаа одоо бараг 50 ширхэгийг өлхөн авчихсан байх.Мөн эхнэртээ ч гэсэн бэлэг авах хэрэгтэй гэж бодон хувцасны дэлгүүр-рүү зүглэв.Нүүрээ битүү далдалсан болохоор хүмүүс надруу үнэхээр сонирхсон бололтой харна.Намайг хулгайч эсвэл олны танил хүн л гэж бодож байгаа байх.Тэхдээ би 2 дахь нь...
Энэ үнэхээр чамин даашинз байх агаад тансаг хээнцэр юм.Энийг түүндээ авбал тэр минь үүнийг хараад хичнээн их баярлах бол? Бодохоос ч гайхалтай юм.
Худалдагч:Энийг эхнэртээ авч байгаа бололтой хэр өндөр вэ эхнэр чинь урт даашинз болохоор хасуулж болно шүү.
Би:Сайн мэдэхгүй байнаа
Худалдагч:Таны өндрийн аль хавиар татдаг вэ? Эхнэрийн чинь өндөр
Би гайхан өөрийнхөө хүзүү хавиар татан үзүүлэв.Энэ хүн үнэхээр ядаргаатай юм.
Худалдагч: иймэрхүү бол болноо.Миний бодлоор та хуримын бэлэг болгож өгөх гэж байгаа юу?
Үнэхээр яршигтай юм.
Би:Үгүй дээ зүгээр л сайхан харагдаад
Би энэ хүнд муухай аашлах хүсэл байсангүй.
Хурдхан шиг төлбөрөө төлөн гарав.
Хонх дуугарах чимээ...
-Аааваа та юу?гээд бяцхан үр минь хаалганы өмнө зогсон орилоно.
Би:Тийм ээ аав нь байна
-Ээжээ аав ирчихлээ хаалга тайлж өгөөч
-Заа ээж нь очлоо
Хаалга онгойв.
Хүү минь хамаг хурдаараа гүйж миний энгэрт ирэн наалдав.
Би:Миний хүү аавыгаа санасан уу?
Хүү:Тийм ээ маш их хэмээн улам чанга тэвэрнэ.
Би түүнийг тэврэн явж байтал
-Хмм би яах болж байна Юнги гуай ганцхан Юнсол л тэврүүлэх ёстой юм уу? Хнн
Юнсол:Хмм ээжийг дээ ааваа намайг буулгах юм уу?
Би ацан шалаанд орон хүүгээ нэг эргүүлчихээд орон дээр суулган Сүёон руу гүйн очиж түүнийг гуя болон бэлхүүсээр тэврэн өргөв.
Би:Яаа Сүёон гуай чи арай их идээд байгаа юм биш үү? Гар хугарах нь ээ
Сүёон:Хнн тэгвэл буулгачих гүй юу
Би:Аавын хүү нүдээ аниарай
Юнсол:Зааа гээд өхөөрдөм 2 гараараа нүдээ таглав
Харин би Сүёоны уруул дээр үнслээ..
Сүёон:Яаа хүүхдийн дэргэд яаж байгаа юм бэ?.
Би:Аавын хүү хараагүй биз дээ?
Юнсол:Юу гэж дээ гээд үнэхээр чанга инээв.
Сүёон алив хурдан буулга
Би:Чи чинь өөрөө л эхлэсэн биз дээ
Сүёон:Хнн гээд хөмсгөө зангидан буугаад гараа энгэртээ зөрүүлэв.
Юнсол:Одоо яанаа аа ааваа ээж ууралчихлаа гээд миний хөлнөөс зуурна.
Би:Аавд нь ээжийнх нь уурыг гаргах нэг зүйл байгаа
Юнсол:Юу юм?
Би: нааш ир хэмээн юнсолыг дагуулан үүдний өрөө рүү зүглэн авчирсан юмнуудаасаа нэгийг нь задлав.Харин Сүёон ууралсан ч гэсэн бидний ардаас нууцхан хялам хийнэ.
Би даашинзаа ардаа нуун түүнрүү дөхөн:Чи энийг хараад хөл чинь газар хүрэхгүй үнэхээр их баярлана даа гээд сонжсон байртай уруулаа хазлав
Сүёон:Юу болоод би тэгж их баярладаг юм.
Би инээмсэглэн түүний урд цав цагаан шигтгээн чимэглэлтэй урт даашинзыг дэлгэн унжуулав.Тэр уулга алдан
Сүёон:Хөөөөх энэ минийх гэж үү?
Би түүнээр тоглон:Тэгээд минийх юм уу?
Сүёон:Гайхалтай баярлалаа гээд даашинзаа энгэртээ наан намайг тэврэв.
Би:За уур чинь гарчихсан уу?
Сүёон:Мхн гээд итгэлтэй нь аргагүй толгойгоо дохив.
Би:Харав уу?Юнсолаа ийм амархан
Юнсол:Ммм тэгвэл надад бэлэг гээд өхөөрдөм 2 гараа тосов.
Би:Чамд ч гэсэн байгаа түүнийг хөтлөн явав.
Юнсол:Вуаа энэ ч бас надад үнэхээр таалагдаж байна.
Би:Мэдээж тэгнэ шүү дээ аавынх нь авж өгсөн бэлэг юм чинь гээд түүний толгойг илэнгээ
Би:Хайраа оройн хоолонд юу байна.
Сүёон:Ммм мах шарж идвэл ямарав уу?
Би:Тэгсэн ч яахав гэхдээ хэд хоногоос манайхан ирж магадгүй шүү.
Сүёон:Нээрэн тэгээч маргааш дуудах юм уу?
Би:Харин тэгэх үү?
Сүёон:Заза тэгвэл маргааш мах шаръя одоо өөр хоол хийе тэгэх үү?
Би:Тэг тэг
Би зурагт үзэж байгаа анхаарал минь шал өөр газарт оршино.Би эхнэрээ сайн мэддэггүй юм шиг байна.Бид учраад бараг долоон жил болж байна.Гэхдээ миний түүний тухай мэдэх мэдлэг тун бага бололтой.Ядахдаа түүний өндөрийг ч мэдэхгүй юм байна шүү дээ.Хурим ч хийж чадаагүй.Миний болон түүний эцэг эх хурим хийгээгүй хүүхэдтэй болсон гэж зэмлэж байсан ч бид хүүхдээ төрүүлсэн.Хүүхдийнхээ төлөө илүү шаргуу ажиллаж түүнийгээ ганцааранг нь удаан байлгаж байсан ч тэр инээмсэглэн " зүгээрдээ би ганцаараа биш бидний хүүхэд байгаа шүү дээ"хэмээн намайг тайтгаруулдаг байсан сан. Түүнийг долоон жилийн турш ганцааранг нь зовоосондоо үнэхээр их харамсаж байна.Хүүтэйгээ хоёуланхнаа хоносон шөнүүд бүхнийг нь хэдэн зуун мянган өдөр хамт байж төлөхсөн...
Шинэ өгүүллэг болохоор хайрлаж өгөөрэй😍❤️❤️💕

My husband Min YoongiWhere stories live. Discover now