Үл таних хайрцган дотор цав цагаан цэцгэн дунд хэвтэх хүү минь..Түүний минь инээмсэглэсэн зураг хичнээн жаргалтай байна гээчч...
Харин би түүнийгээ эцсийн замд нь ганцаараа үдэх гэж байна.Яагаад гэж үү?Яагаад гэвэл ээж нь түүнийг санахгүй байгаа.Тэр ой санамжаа алдчихсан.Энэ түүнд амар байж ч мэднэ.Тэр хүүгээ санаж зовж шаналахгүй.Надтай өнгөрүүлсэн 7 жилээ ч санахгүй.Зүгээр л бүхнийг шинээр эхлүүлж болохоор болсон.Атаархмаар юм.
Би яг одоо хүүгийнхээ зурагны өмнө хүндэтгэл үзүүлэх бөгөөд түүнийг минь хүйтэн газарт булахаас өмнө ганц удаа ч болов тэврэхийг хүссэн хүсэл минь биелэв.Бие гар нүүр гээд бүх биеийн хэсэг нь хувхай цайж бие нь хангалттай хөржээ..
-Миний одоо болно чи хүртэл ингэвэл Юнсол маань гомдоно шүү дээ..гэх Ээжийн дуугаар ухаан оров.
Хамтлагын залуус маань ирсэн байх агаад тэд ч бас надтай адилхан их гашуудаж байгаа бололтой.
Ухаан орон хартал тэргэнцэр дээр Сүёон суун хүүгээсээ нүдээ ч салгаж чадахгүй байх агаад нүднээс нь ганц нэг нулимс тусална.
Түргэхэн шиг түүн дээр очин
-Чи санаж байна уу?Энэ хүүг яагаад чи энд ирсэн юм.
-Би энэ хүүг санахгүй байна л даа гэхдээ нэг л ойр дотно санагдаад байна.Гэхдээ энэ хүү дэндүү өрөвдөлтэй юм.Ийм жоохон байж гээд нулимсаа арчин цурхиран уйлна.Тэр ч гэсэн хүүгийнхээ төлөө гашуудаж байна.
Би хамгийн сүүлд Юнсолын хацрыг илэн хайрцагных нь хаалгыг хаав.Энэ бүхэн надад үнэхээр хэцүү байна.Төрсөн үрээ өөрийнхөө гараар алчихлаа шүү дээ.Түүнийг булж эхэлмэгц би харж чадалгүй газар сөхрөн цурхиран уйлна.
-Яагаад яагаад би биш гэж яагаааад гэж чангаар хашгирна.
Гэтэл Согжин ах ирэн "Одоо болно Юнги тэр энэ хорвоо дэлхий дээр байхгүй өөрийгөө буруутгах гэсний хэрэггүй энэ бүгд болоод өнгөрсөн.Одоо эхнэртээ л анхаарал тавь"гэж намайг тэврэн хэлэхдээ хоолой нь чичирч байлаа.
***
-Юу? Арван жилийн өмнөх зүйлүүдээ л санаж байгаа гэж үү? Гэх миний дуу эмчийн өрөөнд хадна.
-Тийм ээ.Тэр энэ хэвээрээ үлдэж магадгүй.Гэхдээ хуучин дурсамжуудыг сэргээх арга нь бол хуучин дурсамжтай нь адил зүйлсийг хийх юм.Энэнээс өөр арга байхгүй.Та түүний нөхөр хэвээр үлдэх нь түүний ой санамжийг сэргээх хамгийн чухал зүйл юм шүү гэж эмч надад хандан хэлнэ.
-Мэдээж би түүний нөхөр хэвээр үлдэнэ.Тийм болохоор бид шинээр эхлэх болно.
Үнэхээр хэцүү байна.Хайртай хүмүүст минь золгүй явдал тохиолдсон байтал би энэ бүхний төлөө харамсаж байх гэж..Сүёон аав ээжийндээ байгаа.Би ажлаасаа түр зуур хөндийрхөөр шийдсэн.Энэ надад илүү амар байгаа.Хүүгээ сүүлчийн замд нь үдсэнээс хойш олон өдөр өнгөрчээ.Харин одоо би гэртээ болон Сүёон-д хамаг анхаарлаа төвлөрүүлэхээр төлөвлөж байгаа.Гэр бүл болон бангтаныхан намайг тайтгаруулах гэж хичээж байгаа ч би гаднаа зүгээр юм шиг царайлж дотроо яг л үхэж байна.
Юнсолын өрөөг тэр хэвээр нь үлдээгээд цоожилчихсон бас хэрвээ Сүёон гэртээ эргээд ирэхээр болвол биднийг урьд нь гэр бүл байсан бүр хүүхэдтэй байсан гэдгээ яасан ч мэдэгдэж болохгүй.Ой санамж нь эргэж ирээгүй үед шүү дээ..Бид бүгд тохиролцсон Сүёоны ой санамж нь эргэж иртэл хэн ч сэжиг авхуулж болохгүй гэж.Энэ нь түүнд амар байх.Би амьдралын талаар өмнө нь бодож байгаагүйгээсээ их бодож байгаа.Ганцаараа гэртээ ярьж өөртөө зориулж дуу хүртэл бичсэн.
Би тэгээгүй байсан бол бүх юм өөр байх байсан болов уу?
Би яваагүй байсан бол тэр хажууд минь байх байсан болов уу?
Надад юу ч байхгүй,Надад юу ч үлдсэнгүй.
Дурсамж,Хайр,Амьдрал,Амьдрах урам зориг минь бүр мөсөн явчих шиг боллоо..
Ийм үед ажил хийж байдаг би ч тэнэг юм даа..
Гэнэт хаалга дуугаран үүдний камераар хартал Жонгүг болон Согжин нар инээмсэглэн зогсоно.
"Ахаа" гэх Жонгүгийн дуу үүднээс хадна.
-Та 2 ямар хэргээр явна гэж шавдуулав.
-Чамд гэрийн хоол идүүлмээр санагдаад гээд гаран дахь ууттай хүнснүүдээ сарвайна.
-Ахаа зүгээр биз дээ гээд Жонгүг сонирхон асууна.
-Тийм ээ.Компаниар юу болж байна.Шуугиантай байна уу?
Жин ах шууд л ажилдаа орон гар тогоо руу зүглэв.
-Тэд Сүёон эгчийг таньчихсан урьд нь Компанид дуучин продюсерээр дадлагажиж байсан гэдгээр нь.
-Том асуудал болжээ.Захирал яаж байна?
-Тэр таны нөхцөл байдлыг ойлгосон байх юм л болгон Юнгиг харж байгаарай ямархуу байна? Гэх мэтээр биднээс асуух болсон.
-Эцэст нь нэг юм хүн шиг загнаж байгаа бололтой гээд би гунигтай гэгчин жуумалзана.
Гэтэл Жин ах гал тогооноос "Сүёон та 2 яах бодолтой байна" гэж орилов.
Жонгүг бид 2 босон тэкеэон дээр очиж сууцгаав.
-Би бодож л байна эмч урьд хамт хийж байсан зүйлүүдээ хийвэл ой санамж нь сэргэж магадгүй гэсэн.
-Тэгвэл хий л дээ Юнги хурдан түүнийг сэргээх нь чухал биз дээ? Гээд бидэн рүү эргэж харав.
-Анх танилцсан газар бол компани тийм болохоор түүнийг эхлээд компанид оруулах дуу хийлгэх гэх мэтийн зүйлсээс эхлэх гээд байдаг даанч тэр одоохондоо өвчтэй байгаа шүү дээ.
-Тэгвэл чи эхлээд бэлд компанид орох асуудал эдрийг захирал болон аав ээжтэй нь ярилцаад үз.Амьдралаа шинээр эхлүүл..
-За оролдоод үзнэ ээ..
Түүнтэй анх компанид явж байгаад мөргөлдөж учирч билээ..Тэрнээс хойш хамт бүжиглэж дуулж дуу бичиж эхэлсэн даанч тэр Компаниас гарахаас шийдсэн миний төлөө шүү дээ..Намайг дуучин болгох гэж тэр мөрөөдлөө орхисон.Тэгээд бид үерхэж эхэлсэн би түүнийг жаргалтай амьдруулахын тулд нилээн хэдэн жил хичээсэн яг л аз жаргалыг мэдрүүлэх гэж байтал хамаг амьдрал минь нурчихлаа...
YOU ARE READING
My husband Min Yoongi
RomanceBTS хамтлагын Шюгагийн нууц гэр бүлийн тухай гунигтай жинхэнэ хайрыг харуулсан өгүүллэг:))