Өнгөрсөн шөнө саяхан шуугиан дэгдээгээд байсан BTS хамтлагын Шюга машинтайгаа явж байгаад осолд орсон байна.Агентлаг нь тайлбарлахдаа тэр эмнэлэгт хүргэгдсэн бөгөөд эмнэлэгийн тусламж авч байгаа шалтгааныг нь тодруулахаар хайж байна гэлээ.Мөн зарим эх сурвалжууд түүнийг ганцаараа осолд ороогүй бөгөөд хэд хоногийн өмнө нэр холбогдсон бүсгүйтээгээ хамт явж байсан хэмээн мэдээллэлээ...
Сэтгэгдэл
-Бурхан минь Юнгиши зүгээр л байгаасай
-Тэр хүүхэнтэйгээ гэж үү? Бурхан минь тэр нь үхчихсэн байгаасай..
-Энт-ээс нь шахалт үзүүлсэн байх..Тэхдээ ноцтой хүнд бэртээгүй гэсэн юм чинь сайн байх
-Эхлээд эмэгтэй хүн дараа нь осол BTS -ч дуусах бололтой
Эдгээр сэтгэгдлүүдийг уншин хэн нэгэн мэгшин уйлна.
Эмч-Өвчтөн Мин Юнги та ухаалаг төхөөрөмжөөс хол байх хэрэгтэй гэхэд юнги утсаа тавин дээшээ харан хэвтэнэ.
"Миний эхнэр хүүхэд зүгээр биз дээ?" гэхэд эмч сандран "Тэгэхээр эхнэрт чинь хагалгаа хийж байгаа толгойндоо нилээн хүнд бэртэл авсан тул амжилттай болох эсэхийг нь мэдэхгүй байна"гэхэд Юнги багтарч ядсан байртай эмнэлэгийн орыг нүдэн орилж чарлана. "Яагаад би биш Сүёон гэж Яагаад заавал эхнэр минь гэж бүгд миний буруу би хурдаа хассан бол".
Эмчийн хажууд Намжүүн зогсох ба Юнгиг тайвшруулах гэж оролдоно. Эмч "Аа бас нэг юм" гээд хэлэх гэтэл Намжүүн түүнрүү харан "Одоохондоо хэлэх хэрэггүй байх түүний бие муу байна" гээд Юнгигийн гарнаас барина. "Юу хэлэх хэрэггүй гэж юу?!Хурдан хэл хурдлааач". Намжүүн эмч рүү толгойгоо сэгсрэн үгүй гэхэд эмч "Эмч хүн үнэнийг хэлэх ёстой.Танай хүү чинь гэмтлээ дийлэхгүй нас барчихлаа.Бид хийх ёстой бүх зүйлсээ хийсэн боловч амийг нь аварч чадсангүй Уучлаарай"гэхэд Юнги зүгээр л босоод явчихав...Гарандаа зүүлттэй байсан зүү дуслыг хүү татан авч хаалгаар хөл нүцгэн гараад гүйчихэв.Үүдэнд байсан BTS-ын гишүүд түүнийг хорихыг оролдсон боловч дийлсэнгүй.
ЮНГИ
Яагаад Юнсол гэж яагаад би биш гэж??? Яагаад 4хөн настай хүү минь миний арчаагүй тэнэг үйлдлээс болж үхнэ гэж?!Ойр орчмыг ажиглатал хэдхэн өрөөний цаана Сүёоны аав ээж болон манай аав ээж уйлалдан сууна.Хурдхан шиг тэдний зүг яаран гүйлээ.Дотор ороход Жонгүг орны өмнө цэвхий цагаан болсон хүүгийн минь гарыг атган уйлан сууна.
"Яагаад хүү минь энд байгаа юм?Юнсолаа босоорой аавтайгаа цуг гэртээ харъя.Өнөөдөр ээжтэйгээ гурвуулаа цуг Парк оръё."
Зохиолчийн талаас
Тэр яг л галзуу хүн шиг хүүгийнхээ гарнаас атгаж элдэв зүйл ярьна. "Юнсолаа аав нь чамтай цуг удаан баймаар байна.Чамайгаа ганцааранг нь үлдээсэн цаг мөч бүрээ төлмөөр байна.Гадуур хамт алхаж парк орж,хүүхэлдэйн кино үзэх үү?" гэхдээ түүнээс хариу алга.. Юнги түүнтэй эвлэрлэн бололтой Юнсолыг тэврэн мэгшин уйлна. "Аав нь хүүгээ хангалттай жаргааж чадаагүй шүү дээ"
Эмнэлэгийн ажилтангууд түүнийг салгах гэхэд Намжүүн "Битгий гуйя түүнд хэцүү байна хэдхэн хором"...
Юнги
Би өөрийнхөө гараар гэр бүлээ үгүй хийчихлээ надад одоо амьдрах шалтгаан алга энэ чигээрээ амьдарвал би зүгээр хүний сүг болно.Зүгээр л үхчихье Юнсолынхаа ардаас явъя тэр минь айж байгаа байх.
Гэнэт хаалгаар эмч орж ирэн "И Сүёон сэргэчихлээ.Таны эхнэр сэргэчихлээ.Та хамаагүй хөдөлж болохгүй тул энэ дээр суу" гээд тэргэнцэр ойртуулна.
Би хурдхан шиг түүн дээр очихын тулд яаравчлана.Ороход түүний хажуу аав ээж нар байх агаад эмч түүнээс юм асууж лавлана.
Эмч "энэ хэдэн хуруу вэ?"
Сүёон "Гурав"
"Таныг хэн гэдэг вэ?"
"И Сүёон"
"Танай ам бүл болон гэр бүлийн чинь нэрс"
"Ам бүл 5 Аав-И Хангёл Ээж-Хан Сүгжэ 2 дүү Наёон Ханвон"
"Сайн байна одоохондоо ийм зүйл байхад хангалттай"
Би болон хүү минь??
Би тэнгэнцрээ хөдөлгөн хажууд нь очоод "Сүёонаа би байна нөхөр чинь" гэхэд надруу гайхсан байртай харснаа "Ээжээ энэ хүн хэн бэ?" .Ээж "Нөхөр чинь Юнсолын аав" гээд эмч рүү харав.
Эмч "Хагалгааны дараах түр ой санамжаа алдах тохиолдол байх юу ч гэсэн хүлээе тэр болтол сануулах гэсний хэрэггүй аль болох тайван байлга удахгүй шинжилгээ авах болно".
Ээж "Юнги өрөөндөө очоод байж бай эмчийн хэлснээр хийе" гээд намайг гаргав.Эмнэлэгийн сувилагчаар түрүүлэн өрөөндөө орж ирлээ.
Яагаад тэр намайг таньдаггүй билээ? Хэрвээ ой санамжаа алдсан бол намайг Юнсолыг гэрээ бидний 7 жилийн дурсамж зэргийг ор тас мартсан гэж үү? Байж боломгүй юм???!
Eniig urgeljluulvel unshih hun bn uu?

YOU ARE READING
My husband Min Yoongi
RomanceBTS хамтлагын Шюгагийн нууц гэр бүлийн тухай гунигтай жинхэнэ хайрыг харуулсан өгүүллэг:))