Шинэ ажил

686 49 0
                                    

Ээж: Яаааа! Хаён-а босооч босооч өмхийрлөө. Ажлынхаа эхний өдөр ингээд тэнэгтээд ногоортлоо унтаад байж байдаг хүн чамаас өөр байхгүй байхаа

Би: ёооо ээж!

Ээж: яав аа яав?

Би: хүн яг гоё Жиюунтайгаа гэрлэх гэж байхад чинь сэрээчих юм аа

Ээж: тэгэж том юм мөрөөдөөд байлгүй ядаж чамайг тоогоод хүрээд ирэх нэг нохой олчих

Би: зааа тэр нохой эд нар чинь бол хогоороо байгаа байхгоо.

Ээж: тэгээд найз залуу хогийн цэг дээр ч хамаагүй байхгүй юм уу

Би: ээж минь дээ. Одоо чинь таны үеээс шал өөр болсон шдээ. Байдаг байсан бол би зүгээр хоёр нөхөртэй болох хууль батлуулах гээд сууж байх байсан шд

Ээж: цаад Чанёол чинь яагаав?

Би: ааа тэр муу Пак дэлдэнгээр яадаг юм лай л байна шд. Тэрэнтэй гэрлэж байснаас мөрөөрөө мөөмөө унжуулаад ганц бие гозон толгой явж байсан нь дээр байлгүй

Ээж: Чамайг өөр тоож харьцаж байгаа хүн байхгүй л байгаа биз дээ

Би: яаж ч шамирсан Чанёолыг бол тоохгүй шөө

Ээж: өнөөдрөөс нэг газар ажиллаад ирэхээр яахыг чинь хар-...аа биш буруу юм ярьж байна. За хурдан буугаад ирээрэй

Ээж сая яг юу ярих гээд юу ярьчив. Зааа мань мэтэд падлий байх биш лай байна шд зүгээр сайхан мөрөөрөө мөөмөө унжуулаад ажилдаа хоцорч очиж захиралдаа загинуулж ажлын эхний өдрөөсөө халагдаж байснаас эртхэн гэлдрий байз.

Хувцсаа өмсөөд нүүрээ янзалчихаад гарвал шууд ээжийн хоол үнэртэж байв. Үнэхээр энэ хүртэл үнэртэхээр хоол байгаа юм болов уу, эсвэл миний их өлөнтдөгөөс болоод ийм хол үнэртэж байна уу?

Доош буухад ээж кимбаб хийсэн байв. Яг миний өлнөөс болж тэр хүртэл үнэртсэн байна шд. Яана даа Хаён минь. Ийм байж яаж кдрама дээр гардаг хайрыг хүсэх вээ дээ.

Ээж: юугаа хийгээд байгаа юм бэ? Хурдан идээч. Хоцроод эхний өдрөө халагдчихав.

Би: Заа зүгээр байгаарай. Би бол Бюн Хаён шүү. Тийм азгүй юм гэж юу байсан юм. Яадаг ч байсан охин чинь царайгаараа хаана ч амьд гарна. Толгойгоороо бол мэдэхгүй л юм.

Ээж: нээх сайхан төрчихсөн ч юм шиг. Хамгийг нь ер нь ах чинь л аваад гарсан шд.

Бэкхён: Юунд тэнгэрийн сахиус  Бэкхён миний нэрийг дурднам?

Baby Park bossWhere stories live. Discover now