+8+

951 63 4
                                    

Flashback
Sehun's P.O.V

/ Odoonoos ingej bichjiinaa😂😂/

-Би ч бас тэрэнд сайн чамаас ч өмнө сайн байсаар ирсэн Кай би чамтай дэрсэлдэхийг хүсэхгүй байна!

Сэүн хөмсгөө зангидан хэлэх бөгөөд хэдхэн сарын өмнө танилцсан ч сайн найз нь болсон хүн нь өөрийх нь хайртай хүнд дурласан гэдгийг сонссон учраас түүнд үнэхээр бачимдмаар байх аж.

Кай уруулаа долоогоод
-Хэнд нь сайн болох бол? Тоглох уу? гэж зүгээр л энгийн зүйл ярьж байгаа юм шиг хэлхэд Сэүн уурлан түүнийг заамдаж аваад
-Эмэгтэй хүн тоглоом биш!!Чиний хувьд байж болох ч миний хувьд л лав биш!! Чи түүнд сайн биш тийм үү? Ингэж хэлж байхыг бодоход! !

Кай ёжтой инээмсэглэх бөгөөд өөрийх нь жинхэнэ төрхөө гаргаж
-Бинго! Аргагүй л Сэүн намайг ч мэдэж байна шүү та нар шиг тэнэгүүдийг харах сайхан байдаг шүү Тэр Жүхёныг даваад гарчихаар сайхан амьтан байна лээ шүү ямар бол... гэснээ Сэүний заамдсан гараас бариад чихэнд нь
-Орондоо.. гэж хэлэн Сэүнээс холдон явлаа

Сэүн цочирдож амьсгаа нь давчдан түүний бодолд зөвхөн хайртай эмэгтэйгээ хамгаалах л бодолтой толгой нь задрах гэж байгаа юм шиг өвдөж байв

___________________________
Хичээлээ тараад Сэүн
Хурдхан шиг л Еэжин лүү яарж байв

Түүнд сэтгэлээ илчилхээр. .

Гэхдээ ...

Түүний харсан зүйл түүнийг тэр газар нь зогсоход хүргэв

Жунин Еэжинтэй хамт сургуулийн арын талбайд байв Еэжин түүний харж байгаагүй ичиж буй төрхийг гаргаж Жунин түүн лүү ичсэн төрх гаргах ч...

...Энэ бүгд худлаа тэр жүжиглэж байна...

Сэүн нүдэнд нь нулимс цийлэгнэсээр "надад хайргүй байсан ч ....хамгаална!.." гэж өөртөө шивнээд буцан алхалаа

___________________________

Еэжин ах нарыг байхад гунигтай орж ирэн ах нарыгаа дуудаад  уралдахаа болино гэж зориглож орилох шахам  хэлээд өрөө лүүгээ гүйлээ

Сэүн үүнийг Жунинаас болсон гэдгийг мэднэ яагаад гэвэл тэр бидний уралддагт дургуй байдаг

Ах нар ч бас мэдэж байгаа тэр Жунинтай үерхснээс хойш ах нартай уулзахаа больж надтай ч бас тааралдах ч гүй байгаа бүх зүйлээ өөрийн гараар үгүй хийж байгааг

Хамгаалах гэсэн ч тэр буруу замыг сонгож хайртай зүйлсээ өөрөө сүйтгэж бас түлхээд байна
Яг л чөтгөрт дуралсан сахиусан тэнгэр шиг

Чөтгөр түүнийг аажмаар өөртөө автуулж сахиусан тэнгэр бус чөтгөр болгодог шиг

Шиүмин хён түүний ардаас хурдан хурдан алхасаар Еэжиний араас гүйлээ

Ах нар бүгд үүнийг хэзээ нэгэн цагт болно гэдгийг мэдэж байсан гэхдээ одоо биш
Кай өөрийн дургуй зүйлсээ Еэжиний эргэн тойрноос арилгаж байна

Хамгийн өрөвдөлтэй нь юу гээч? Тэр Еэжиний эргэн тойрондох бүх зүйлд дургүй

Тэр түүнийг өөрчилж амьдралыг нь сүйрүүлж ганцаардмал болгож байна

Жунинаас ч аюултай зүйл байна энэ бол Кайн танилцуулсан Бэ Жүхён гэх хүүхэн тэр одоо Еэжинтэй найзууд болчихсон тоглож байгаа

Найз гэсэн ч тэр Кайтай унтсан Еэжинаас ч өмнө
Тэр хоёр холбоотой магадгүй тэд новшийн  тоглогчид
  Кай түүнийг хуурж байгаа энэ бол үнэн хараал идсэн үнэн бол энэ!! 

___________________________

"Чоноор хүрээлүүлсэн хонь"
"Чөтгөрт дуралсан сахиусан тэнгэр"

Энэ бол түүний одоогийн байдалд тохирох үгс
Гэхдээ ийм түүхүүд хэзээ ч сайхан төгсөж байгаагүйг та нар мэднэ...

___________________________

Үүний дараа юу болсныг та нар бас л мэдэх байх...

♢■ЧиНий АймШигт НүгЭл■♢Where stories live. Discover now