1

474 20 0
                                    

Манай гэр бүлийг машинаас буухад л сэтгүүлчид зураг авч, ярилцлага өгөхийг хүснэ. Ах нээрээ үнэхээр ТЭНЭГ хүн юмаа. Тэдний өөдөөс хараад инээгээд л байхын. Шал тэнэг МАЛ шүү. Аав захирангуй өнгөөр:

-"Сэүн өнөөдөр хичээнэ шүү" гэхэд ээж нөгөө л нэг ядаргаатай зангаараа:
-"Миний хүү мундаг юм чинь өнөөдөр ч бас ялна биздээ?" гэхэд ах:

-"Хөөе Сэүн! Аав ээж 2 юм хэлээд байна" гэхэд нь юу ч хэлэлгүй муухай харсаар ахыг мөрлөөд дотогш орох замдаа тэдний яриаг сонслоо. Аав:

-"Энэ их зантай хүүхдийг яаядаа" гэхэд ээж:
-"Хөгшөөн зүгээр дээ Сэүн ухаантай   юм чинь ойлгоно оо!" аав:
-"Энэ үхсэнээ ойлгодог юм" гэх шиг болов. Хнн тэд нар ойлгодоггүй юм байхдаа гэж бодон толгой сэгсэрсээр явж байтал хэн нэгэн дуудлаа. Эргээд хартал хорхойнууд байлаа. Тэхён:

-"Юу байна'' гэхэд нь янзыг нь үзмээр санагдаад:
-"Юм байвал авахнуу?" гээд ёжтой инээхэд:
-"Харин авдымуу гээл" гээд инээхэд нь нэг цохиж автал Тэюун:
-"Заза орий" гээд бид 2г хүзүүгээр тэврээд явлаа.

Өнөөдөр бол бидний хувьд маш чухал өдөр. Учир нь Солонгосын бүх ахлах сургуулийн сурагчидын дунд зохиогдсон (зохиомол) тэмцээнд оролцох гэж байна. Бид өмнө нь зөвхөн Сөүлийн тэмцээнд оролцож байсан. Тийм болохоор л аав ээж 2 хичээгээрэй нтр гээд байсан. Гэхдээ угаасаа бид л ялна. Энэ тэмцээнд ямар ч дуу дуулж болох учраас Хятадын  TF BOYS гэх хамтлагийн Adore , it's you 2г дууллаа.
          
           *Хэсэг хугацааны дараа*
Ашгүй нэг юм тэмцээн дууслаа. Одоо шагнал гардуулна. Аан нэг юм хэлэхэд бидний нэр 3В. ThreeBoy гэсэн үг лдээ. Эргэн тойрноо харвал ихэнх хүүхдүүд сандарсан харагдана. Хөтлөгч гэнэт "3В" ориллоо. Зарим хүүхдүүд муухай харж, зарим нь орилолдоно.

Шагналаа авчихаад аав ээж ах 3 дээр очиход Тэюун Тэхён 2н гэр бүл ирсэн байлаа. Тэюуны аав:
-"Миний хүүхдүүд ёстой мундаг байсан шүү *инээх*. Ах:

-"Аргагүй л миний дүү мөндөө" гээд тэврэхэд нь нэг л сонин санагдаад:
-"Наад бохир савраа тат" гээд хүйтэн өнгөөр хэлтэл аав уурлан намайг алгадаад:
-"Юу гэнэ чи? Яг одоо ахаасаа уучлалт гуй!! Тэгэхгүй бол-" аавын яриаг таслан:

-"Тэгэхгүй бол яана гэж? Аан? Намайг зодох уу? Алах уу? Намайг яамаар байна? Би бүгдийг нь биелүүлье! Харин хэзээ ч Бюн Бэкхёноос хэзээч уучлалт гуйхгүй" гээд уурлахад ээж:
-"Миний хүү яагаад ийм болцын бэ?" гээд уйлахад нь:

-"Яагаад гэвэл би хайран дунд биш мөнгөн дунд өссөн. Ах бид 2 яагаад ийм өөр гээч? Ах яагаад ийм зөөлөн сэтгэлтэй гээч? Ахыг та 2 чин сэтгэлээсээ хайрласан. Харин намайг... намайг та 2 хайрлаагүй. Учир нь би Бюн овогтны ХҮСЭЭГҮЙ ХҮҮХЭД" гэж хэлчихээд явлаа.

Новш гэж! Би уйлмаар байна. Би 3н наснаасаа хог нэг ч удаа уйлах нь байтугай инээгээчгүй. Энэ бүгд ах гэх нэртэй гөлөгнөөс болсон. Би түүнийг үзэн ядаж байна. Өнөөдөр би гэртээ харихгүй болохоор намайг байхгүйд сайхан жаргаад ав! Ер нь та нарыг намайг хайж ирээд уучлалт гуйх хүртэл чинь очихгүй дээ!!!
 
       *Ах буюу Бэкхёны талаас*
Сэүн яахаараа ийм байдаг байнаа. Би түүнийг 3н настайгаас нь хойш уйлж, инээж байхыг огт хараагүй. Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч үнэхээр хүйтэн хөндий болсон. Аавын бие муудахад, өвөөг нас барахад хүртэл уйлаачгүй. Гуниглаачгүй. Зүгээр л хүйтэн хөндий, төв царайтай байсан. Түүнийг илэрхийлэх 2хон үг бол  ХЭРХИЙ ХҮЙТЭН.
————————
Ххэ жоохон болхи байж магадгүй шүү бас алдаа дутагдал байвал шууд хэлээрэй
     
                               Бас

                     Vote & соm

[Completed] My brother I OSHWhere stories live. Discover now