The End (17)

233 11 2
                                    

Сэхитэй хамт гэр лүү орох гэж байтал ардаас нэг хүн дуудлаа. Эргээд харахад Бура зогсож байв. Сэхиг хөтөлсөөр очиход тэр:

-"Сайн биз дээ?"

-"Чиний харж байгаачлан тиймээ. Сайн байна" Сэхи Бура руу харан:

-"Эгчээ та хөөрхөн юмаа. Яг л миний ээж шиг" гэхэд Бурагын царай сонин боллоо. Сэхи Бурагын гарнаас хөтлөн:

-"Та манай ээжийг мэдэх үү? Их хөөрхөн. Бас манай аав ч бас хөөрхөн. Ахаас хөөрхөн" гээд над руу хэлээ гаргалаа. Харин Бура гайхан харна.

Бураг гэр лүү дагуулж орон Сэхиг өрөө рүүгээ орж хэлээд гал тогоо руу орлоо. Түүнд цай аягалж өгөн өөдөөс нь харж суугаад:

-"Тэр миний охин бишээ. Манай ахын охин. Би өсгөсөн юм" гээд гунигтай инээхэд тэр хажууд ирж суугаад намайг тэвэрлээ.

Надад энэ л хэрэгтэй байж. Тэврэлт.

Бура бид хоёр өмнө нь үерхэж байсан. Бие биедээ маш их хайртай. Би одоо ч түүнд хайртай. Гэхдээ тэр намайг охинтой гэдгийг мэдээд салчихсан.

Тэр намайг тэврэн нурууг минь илсээр:

-"Уучлаарай. Би мэдсэнгүй. Намайг үнэхээр уучлаарай" гээд улам чанга тэвэрлээ.

Харин ард хэн нэгэн хоолой заслаа. Сэхи ташаандаа гараа алчихсан муухай хараад зогсож байв. Тэгснээ:

-"Хөөрхөн эгч яагаад миний ахыг уйлуулж байгаа юм? Миний ахыг уйлуулдаг муу эгч байна даа" гэхэд нь бид хоёр хоёулаа инээлээ.

Бура Сэхи хоёр тоглоом тоглоод байгаа юмуу үгүй юмуу өрөөнд л байгаа. Харин би энд хоол хийх гээд л ухантаж байна. Бура өрөөнөөс гарч ирэн:

-"Би тусалъя" гээд хамт хоол хийлцлээ.

Тэр сайн юмаа. Үгүй ээ тэр чинь эмэгтэй хүн шдээ.

Удалгүй хоол болон бид гурав хамт хоол идлээ. Идэж дуусаад Бура Сэхи хлёр аяга угааж би том өрөөнд зурашт үзээд сууж байхад Сэхи над дээр ирэн:

-"Ахаа. Хөөрхөн эгч хоёулантай нь хамт байж болох уу? Тэр гоё хоол хийдэг бас их хөгжилтэй юм байна лээ" гэхэд би үнэхээр гайхсан. Сэхигийн ард зогсож байсан Бура хүртэл гайхсан. Тэр инээсээр Сэхигийн хажууд суун:

-"Чи яагаад намайг энд байлгахыг хүсээд байгаа юм?" Сэхи:

-"Та энд байвал надад гоё хоол хийж өгч, ах бид хоёртой тоглож байна шдээ. Сэүн ахын зарим хоол нь амтгүй байдаг юмаа" гэв. Би хэвтэж байснаа босон Сэхиг гижигдэн:

-"Юу гэнээ? Жаалаа? Дахиад хэлдээ? Амаа олохгүй иддэн байж одоо голно гэнээ?" гэхэд тэр инээсээр:

-"Ахаа болъё. Уучлаарай" гэхэд нь болиход тэр Бурагийн өвөр дээр суугаад:

-"Ахаа эгчийг энд байлгая л даа" гээд хошуугаа унжууллаа. Би түүний хошууг нь чимхээд:

-"Бура зөвшөөрвөл байж болох л юм. Бура чи зөвшөөрөх үү?"

-"Сэхи гуйж байгаа юм чинь тэгье дээ" гэлээ.

Тэр өдрөөс хойш Бура бид хоёртой амьдарч Сэхи үнэхээр жаргалтай байгаа. Аан бас Бура бид хоёр хүүтэй болсон гэдгээ хэлэх нь зүйтэй байх.

Би энэ хүүг ахыгаа гэж боддог. Ах минь над дээрээ миний хүү болоод ирж байна гэж би байнга зүүдэлдэг. Тэгээд л тэгж боддог.

Сэхи үнэхээр жарналтай байгаа. Бас би. Надад эцэг эх гэж байхгүй ч эхнэр хүүхэд бас дүү минь байгаа болохоор би маш их жаргалтай байна.

Аан тийм. Би нэрээ сольсон. Бюн Тэкхён болсон. Анх аав ээж хоёр минь надад энэ нэрийг өгөх гэж байсан юм байна лээ. Тэгээд болин Сэүн гэж өгсөн гэсэн. Тэрийг би ээжийг дэвтэр дээрээс олж уншсан.

Бюн Тэкхён, Бюн Бура, Бюн Хёнү бас Бюн Сэхи.

Бюн гэр бүл дахин сэргэлээ. Одоо би аав ээж хоёрынхоо хийж дуусгаагүй зүйлүүдийг дуусгах болно. Би аавдаа амлалт өгсөн. Тэрийгээ заавал биелүүлэх болно..

-Ёнсү-

Өгүүллэг маань энэ хүрээд дууслаа. Хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа.

谢谢你。再见。

[Completed] My brother I OSHWhere stories live. Discover now