~3~

969 108 0
                                    


Хэд хонгийн дараа Жонгүгийн бие дээрдсэн ч эмнэлгээс гарах хараахан болоогүй байгаа. Түүний ээж аав ажлаар гадаад явсан бол Жиминий ээж бараг өдөр бүр Жонгүг дээр ирдэг болсон.

Харин өнөөдөр Жимин ирж байгаа гэнэ. Түүнийг ирж байгааг сонсоод Жонгүгийн нүүрэнд инээмсэглэл тодорч хурдан харахыг хүснэ. Хүсэн хүлээсэн хүн нь хаалгаар орж ирэн Жонгүгийн өмнө маш олон хоолны сав авчирч тавиад нэг нэгээр нээж өглөө.

"Хөөе. Пак Жимин ингээд л болоо юу?" урд нь маш олон төрлийн хоол байхад ингээд л болоо юу гэхэд нь Жимин гайхан "Хангалттай их хоол байна шүү дээ" гэхэд Жонгүг "Хоолонд биш ээ. Чиний надад хийж өгч байгаа зүйл чинь ингээд л болоо юу? Надад хоол халбагдаж өг. Эмч намайг өнөөдөр гараа өргөж болохгүй гэсэн"

"АЙН??"

"Мм чи эмчээс асуух юм уу? Чиний машин миний юуг ч гэлээ цохиод тэр нь яасан гэлээ дээ тэгээд л болохгүй гэсэн" гайхамшигтай нь Жимин Жонгүгийн хэлсэн худал үгсэд тэр дороо хууртаж түүний хажууд суугаад хооллож эхэллээ.

"Одоо тэрнээс. Энийг" Жимин Жонгүгийг залхууралгүй хооллож, Жонгүг ч сайн идэж аваад  "би гармаар байна"

Орны хажуу талаас тэргэнцэр гаргаж ирээд Жимин Жонгүгт суухад нь туслаж байгаад санамсаргүй  хагалгааны шарханд нь хүрчихсэн чинь Жонгүг баашлан баахан орилож, Жимин сандран өмнүүр хойгуур нь бүлтэлцэн гүйх нь Жонгүгт эгдүүтэй санагдсан тул тэсэлгүй түүний уруул дээр уруулаа буулгаж орхилоо.

"МУУ ГАЖИГ НОВШ!!! МЭДРЭЛ ЮМ УУ ЧИ!!!!!!!!" Жимин түүнээс хурдхан шиг холдон орилтол Жонгүг огт тоосонгүй харин ч өөдөөс нь бахархалтай нь аргагүй инээмсэглэнэ.

Жимины хацранд улаан өнгө тодорсон байх ба Жонгүгийг хойноос түрч яваа болохоор түүнд харагдахгүй өнгөрсөндөө баяртай байлаа.

Өвчтнүүдийн салхилдаг газар ирэхэд Жонгүг "Би ийм газар баймааргүй байна. Бүүр гадаа гаръя тэхүү?"

"Чи чинь өвчтөн Жонкүүка? Эмнэлэгээс гарах болоогүй"

"Хэрвээ чи эмчтэй маань уулзаад халуухнаар гуйвал болох байхаа" Жонгүг эгдүүтэй царай гарган гуйхад Жимин дотроо хэдий дуртай байсан ч түүнийг ил гаргасангүй.

...

•••NeVeR•••Where stories live. Discover now