~31~

765 122 9
                                    


Жимин хоёр хоног Жонгүгтай холбогдохгүй байсны эцэст нэг юм залгаллаа.

"Пак Жимин чи намайг уурлуулж ханасан уу?" гэж Жонгүг утасны цаанаас уурлахад Жимин "Уучлаарай" гэлээ.

"Хөөе. Хэзээ ирэх юм бэ? Би чамайг энд санаад үхэх нь холгүй байхад чи ер нь намайг санаж байна уу?"

"Мм. Удахгүй очно" гэсэн богино хариулт хэлэв. "Бүх зүйл зүгээр үү?"  Жонгүг, Жиминийг нэг л өөр байгааг анзаарлаа.
"Зүгээр дээ." гэж Жимин хариуллаа.

"Би очих уу? Би чам дээр очмоор байна."

"Хэрэггүй дээ" Жонгүг, Жимин хоёрын дуудлага тийм ч удаан үргэлжилсэнгүй. Яриа нь үргэлжлэх тусам Жиминий хариулт богиносож байсан болохоор.

Жонгүгийн хүссэн шиг яриа тэд өрнүүлсэнгүй. "Бүх зүйл зүгээр гэж найдахаас" гэж бувтнан Жиминий зургыг ширтлээ.

Хоолоо сайн идэж байгаа болов уу?

Хоолой нь сул сонсогдож байсан, хоолой нь өвдсөн юм болов уу?

Их ажлаас болоод толгой нь өвдөж, ядарч байгаа байх даа.

Янз бүрийн бодлууд Жонгүгийн дотроос хатгана. Удаан тэвчсэнгүй утсаа шүүрч аваад онгоцны тасалбар захилав.

Үүрээр онгоцонд суугаад Жиминий байгаа газар очиход, тэнд нар жаргаж байв. Жимин онгоцны буудалтай ойрхон буудалд буусныг түүний нарийн бичигтэй ярьж мэдсэн болохоор Жонгүг Жиминийг харна гэхээс тэсч ядаж байв.

Буудал руу нь алхаж явтал, үүдэнд нь нэг залуу утсаа оролдон, машинаа налаад зогсож байхыг олж харав. Бурхан минь Жимин байна. Жонгүг догдлон алхаагаа хурдлуулан түүн рүү яарж байх үед, буудлаас нимгэн даашинзтай, хөвсгөр үстэй эмэгтэй Жиминий урд ирж зогсов.

Жимин түүний хацар дээр нь үнсээд, тэд машинд суун Жонгүгийн хажуугаар салхитатуулан өнгөрлөө.

...

50+...

•••NeVeR•••Where stories live. Discover now