Тэр булан тойроод алга болов. Гэхдээ би түүний араас харсаар л байлаа. Түүнийг хайралмаар, хамгаалмаар, харамламаар, санамаар, тэвэрмээр, үнсмээр, хамтдаа ч амьдармаар...
- Холдооч тэнэг амьтан минь!
Хэн нэгэн намайг түлхэх шиг болов.
- Больж үз, Боб!
- Юугаа ингэж их бодож гөлрөөв?
- Чамд хамаагүй, новш минь!
Боб над руу тулж ирээд
- Наад хараал идсэн амаа цаашдаа мэдэж яриарай. Эсвэл би чамайг дүүг чинь яаж янзалсан шигээ болгож орхино шүү.
- Муу гөлөг! Миний уур хүрч, тэсэлгүй түүнийг өөрөөсөө түлхээд нэг цохичхов. Тэр цохиулсан уурандаа нүд нь намайг яг алах гэж байгаа мэт хурц болж надруу бух шиг дайрч, гараа зангидсаар намайг маш хүчтэй цохьсонд би доошоо эвхрэн хэвтэв. Боб миний дээрээс харж:
-Сургууль дээр байгаа учир дүрмийг бодож чамайг зүгээр орхилоо. Дараагийн удаа наад өмхий амаа татаж яваарай, новш минь.
Би тэр үед өөрийгөө үзэн ядаж, арчаагүй амьтан шиг мэдэрч байв. Би босоод шүүгээнийхээ хаалгыг хаачихаад англи хэлнийхээ өрөө рүү алхав. Ороход хичээл эхэлчихсэн хүүхдүүд бас багш над руу гайхан ширтэж байв. Багш:
- Калвин чи зүгээр үү?
- Зүгээр ээ.- Нүүрнээс чинь цус асгараад байна.
- Санаа зовох хэрэггүй ээ, ноен Мэтт.
- Эмч рүү явсан нь дээр биш үү.
- Би зүгээр гэсэн шдэ.
- Зай алга, тийшээ суучих, Калвин гэж ноен Мэтт хэлээд хуруугаараа хоосон сандал руу заав. Гэхдээ нөгөө сандал дээр хэн нэгэн дотно хүн сууж байв. Би ширтэв. Нөгөө гайхалтай охин байсан. Урт шаргал үсээ чихнийхээ ардуур хийгээд над руу үзэг барьсан гараараа даллав. Би яагаад ч юм инээмээр санагдав. Эвгүй байдалд орохоосоо өмнө хурдхан шиг түүний хажууд суув. Тэгээд юу ч болоогүй юм шиг царайлж, дэвтрээ дэлэгтэл урдуур алчуур барьсан гар ороод ирэв. Би гайхаад хартал тэр алчуурыг надад өгөөд:
- Нүүрээс чинь цус гэж хэлээд хуруугаараа нүүрлүү минь заав. Би зүгээр л түүн рүү ширтээд л баймаар байв. Түүнийг хараад л байх тусам саяны гутранги бодол арилж, өвдөлт ч бас мэдрэгдэхгүй, яг л улам амь ороод байгаа мэт санагдаж байв. Би алчуурыг түүнээс аваад алчуурыг хартал тэр алчуур бүдэг ягаан өнгөтэй нэг буландаа шар эрвээхийний зурагтай байв. Алчуурыг аваад нүүрэнджэ ойртуулан аман дээрх цусаа арчихад алчуурнаас өглөөхөн угаагаад индүүдсэн цэвэрхэн хувцасны үнэр шиг үнэрний хажуугаар зөөлөн анхилам үнэр ханхлана. Тийм цэвэрхэн алчуураар цус арчиж байгаадаа маш ичгүүртэй санагдаж байв.
- Баярлалаа. Муухай цус болгочихлоо. Юу... Би маргааш угаагаад аваад ирье.
- Зүгээр ээ. Угаасаа чамд ийм тусламж хэрэгтэй байсан юм. Маргааш угаагаад аваад ирээрэй тэгвэл.
- Тэгнэ ээ. Юу... Намайг Калвин гэдэг.
- Намайг Миа гэдэг. Саяхан нүүж ирсэн юм.
- Тий... "Уучлаарай хатагтай Миа болон ноен Калвин, хичээлийг минь анзаарвал тун баярлах сан." Багшийг уурлахад бид хоер дуугай болж, хичээлээ анхаарч эхлэв.
Үүний дараа би түүнийг илүш ихээр хайрламаар санагдаж, амьдрал арай илүү гэгээлэг болсон мэт санагдаж байсан юм...