*chapter one.
*Түнэр харанхуй.
Түрхэн мансуурлын түргэхэн мөхөл...
Залуу хүйтний хөвөө дагасаар солирын хур унан огторгуйн уудамд нисэж байх юм.
Холхиос энхрий яруухнаар эгшиглэх тамирдам сул, танхил уян аялгуу. Эрүү хацрыг нь илбэн хүртэшгүйд эргэлдэж, харагдашгүйд хуйлрах сансрын салхи. Эцэсгүйн илбэт эгнэшгүйн хэлхээ. Орчлонгийн охь ундарга, оргүй хоосонд очтон гялалзах мичид. Тэнгэр хурмастын тунгалаг хар мэлмий. Хорвоогийн судасны хосгүй цусан...
Ертөнцийн багана ганхан дайвалзаж эрхсийн чуулган эндэхийн хэлээр дуулалдаж байлаа. Одод хэмээх нэртэй тэднээр орд холбон сүсдэг сэн. Одоо тэд дуулж бас уйлж байна. Дугуй мөнгөлөг саран дун хонх шиг хүнгэнэж байна.
Тэхён харцандаа багтах болгоныг бодолдоо мөнхлөх хүслэнд автан нүдээ ч үл цавчлах ажээ.
...
"Хүүе...Тэхён аа...Сэр л дээ!"
Маналзахуйн дундаас хэн нэгний цахиртсан хоолой цэлэлзэх гайхамшгийг үргээн өөрийг нь дуудах нь бүдэг бадагхан сонстож эхэллээ. Яалтчгүй танил хоолой. Яг л усан доор толгойгоо дүрчихсэн аятай үсэг үе бүр нь дүнгэнэнэ... Зүүд байжээ. Зүрхээ чимчигнэтэл, чичиртэл бишрэн хайрласан тэр бүхэн нь бодролоороо хэлхэж, ухаанаараа ургуулсан төсөөлөл төдийхөн байж.
YOU ARE READING
ХЯЗГААРГҮЙН УУДМААС. ким тэхён.
Science FictionЭцэсгүйн уудам, элчит тэнгэрийн заадас, мөхлөөс сэхэх зууртаа түмэн зууны нүүрэнд түгэдэг оддын холбирох хөндийт зурвсын иргэн, тэр ганцхан миний л хязгааргүй. ©️guzeelzgene, 2018