•
•
ТЭР ХЯЗГААРГҮЙД ИТГЭДЭГ.
Гэхдээ "хязгааргүй" гэж юу вэ?
Үнэнийг өчвөөс хүү өөрөө ч сайн мэдэхгүй биз.
Тоог хязгааргүй гэдэг. Тоолоод л байвал тоолоод л байна. Тэгвэл нэгээс хоёрын хооронд хязгааргүй тоон нэгжлэл орших учиртай. 1.1, 1.11 цаашлаад 1.1111111 гээд л... Гэвч нэгийн араас хоёр гээд тоолж байна аа гэдэг чинь "нэгийн" хязгааргүй "хоёр" гэдэг хязгаартай болж таарч байгаа юм. Энэ бол хязгааргүйн хязгаар.
Тиймээс хязгааргүйд итгэнэ гэдэг бурханд итгэх, итгэхгүйтэй агаар нэг асуудал болж таарах нь олонтаа. Хэн яаж харна, түүгээрээ дүгнэнэ.
Гэтэл...
Эхлэл байвал төгсгөл заавал бий гэсэн үг сонсож байсан л биз дээ?
Үүнд л хамаг хэргийн зангилаа, тайлал буй.
Алберт Эйнштейн ололт амжилтынхаа магнайд "Энергийг бүтээж юм уу устгаж болохгүй. Энерги зөвхөн нэгэн хувиллаас нөгөөд шилжиж байна аа" хэмээн үлдээсэн байдаг.
Төрвөөс үхэл хүлээх нь, үхлийнх нь ул мөрөөс өөр эхлэл, өөр амьдрал цэцэглэдэг жамтай. Нарнаас илчээ авсан ургамал биологийн зарчмаар гэрэл нийлэгжүүлэн улмаар нэг, хоёр, гурав ба дөрөвдүгээр тэжээлийн хэлхээн хэрэглэгчдэд амьдрах нөхцлийг бүрдүүлж өгнө. Тэгээд үхнэ. Бүгдээрээ. Ургамал, амьтад. Тэднийг задлах задлагчид хүртэл. Гэвч мөдхөн л мөнөөх үхэл нүүргэлсэн мөчитхөн газарт дахин нэг амь цэгийн араас томоор тунхаглана. Энэ бол амьдрал. Ийн санаваас хүй орчлон, оршин тогтнохуй гэж ердөө л нэгэн том энергийн эргүүлэл гэж нэрийдэж бас болохуйц байгаа биз?
Одод ч мөн ялгаагүй. Тэд гүн харанхуйн өнцөг буланд хуралдсан алаг цоохор, алтлаг мөнгөлөг огторгуйн тоосонцор, хийнээс бүрдэн биежиж, онц чамин төрхөө олж гэмээнэ түмэн зууны тэнгэрт мандаад мөхөхдөө мөнөөх л тоосонцор болон үлддэг.
Харин энэ жамыг зөрчдөг нэг нь ч бас буй.
Сансар, огторгуй. Сүйрдэг бүхнийг агуулагч үл сүйрэх үүрдийн үргэлжлэл. Сая сая эрхэс бүрэлдэх эгшинд түм бум нь сөнөсөөр ирсэн атал огтхон ч дүүрээгүй, хальж асгаагүй орон зайн их уудам. Эхлэл нь ч нууц, төгсгөл нь ч нууц. Хязгааргүй олон энергийн эргүүлгүүд, энгийхэн хөврөөд учрах түм түмэн төгсгөлүүдийн нийлсээр бүтээсэн нэгэн эгнэшгүй.
Гэвч тэр бяцхан "эргүүлгүүд" нь байгаагүй сан бол хязгааргүй гэгч үнэхээр "хязгаар үгүй" байх байсан болов уу? Ямартай ч хов хоосон байх биз. Харин юу гээч? Хүмүүний тоолол дахь зуун зууны эрдэмтэд хов хоосныг оргүй, огт байхгүй гэж дүгнэн тэгтэй зүйрлэдэг шүү дээ...Тэгээд бодохоор тэг гэдэг хязгааргүй гэсэн үг болж таарав уу даа?
Ингээд л хариугаа хайсан хүмүүний бяцхан ухааны зангилаа эрэл хайгуул болсоор эцэст нь буцаад л эхлэл болох асуултан дээрээ дуусаж байгаа юм.
Тэр ч мөн ингэж л санаж явсан. Энэ л үгсэд итгэсээр ирсэн. Асуултгүй хариултуудад. Хариултгүй асуултуудад. Хязгааргүйн тухай гэж нэрийдсэн хязгаартай бодлуудад.
Нэг ба хоёр. Эцэстэй хэрнээ эцэсгүй.
...Харин Тэхён ХЯЗГААРГҮЙД ийм ойрхон байна.
•
🌌Энэ өгүүллэгээ дахин бичих гэж оролдож байна оо. Тэгээд ер нь би өөрөө ийм science талдаа юм бичиж байгаа нь анхных болохоор алдаатай, дулимаг санагдсан юм байвал заавал сэтгэгдэл хэсэгт үлдээхийг хүсэж байна.
♥️♥️♥️
VOCÊ ESTÁ LENDO
ХЯЗГААРГҮЙН УУДМААС. ким тэхён.
Ficção CientíficaЭцэсгүйн уудам, элчит тэнгэрийн заадас, мөхлөөс сэхэх зууртаа түмэн зууны нүүрэнд түгэдэг оддын холбирох хөндийт зурвсын иргэн, тэр ганцхан миний л хязгааргүй. ©️guzeelzgene, 2018