"Бидний хайр гэнэт л усруу шидсэн бяцхан чулуу шиг ор мөргүй алга болчихсон. Хэзээ ч олдохооргүй гэдгийг мэдэх ч хайхыг хүссэн. Тэдэнд дундаас ижилхэнийг хайсан авч олоогүй. Чулуу хэдий олон боловч хэзээ ч хоорондоо ижил байх боломжгүй. Өөрөөр орлуулъя гэж оролдсон ч чи л зөвхөн тэр цор ганц мэдрэмжийг надад өгдөг болохоор өөр ямар ч чулуу бүр алмаз эрдэнэ байсан ч орлож чадахгүй юм байналээ. Шантарч эхлээд мартъя гэж шийдсэн ч тэр жижигхээн чулуу миний бодол сэтгэлд нөхөж барамгүй том орон зайг эзэлдэг аж. "
•Siley•