~Special~

584 51 18
                                    



Дээтлийн зургийг эргүүлхээр дуу гарж ирнэ, дуугаа сонсонгоо уншаарай😚

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өвлийн тэргүүн сар, чи, манай сургуульд шилжиж ирэхэд хоёулаа анх харц тулгарч билээ. Багш чамайг өөрийгөө танилцуул гэхэд би анхааралтайгаар сонсоод "Пак Чанёол" гэх нэрийг амандаа аяархан шивнэсэн. Чамайг миний хажууд суучих гэхэд чи дохисоор миний дэргэд суухдаа над руу мишээж байснаа санаж байна уу? Тэгээд надаас нэрийг минь асуухад би түгдрэн байж "Пак Ерым" гэж хэлсэн тэр өдөр хоёулаа анх танилцаж билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам бид улам дотносож бие биедээ татагдаж эхлэхэд, чи, зориг гарган байж надаас "Надтай үерхээч?" гэж асуухад би эргэлзэлгүйгээр "Тиймээ!" гэж хэлж билээ. Тэр оройжин би унтаж чадахгүй хөрвөөсөөр үүр хаяархад, чи, өглөө нь автобусны арын сандал дээр суухдаа надаас "Унтаж чадаагүй юм уу?" гэж хэнэггүй асуучаад нойрыг минь гаргахын тулд мөрөө дэрлүүлж унтуулахад чинь би хэр их догдолсон гэж санана!

Шинэ он гарахын өмнөх өдөр чи намайг болзоонд дагуулж явахдаа дааруулахгүй нь тулд гараас минь атгахдаа их улайснаа санаж байна уу? Чамайг хараад өхөөрдөн инээхэд, чи минь, улам улайгаад надаас гараа авах гэхэд чинь "Би даараад байна" гэж хэлэхэд, чи инээснээ
намайг хэзээ ч тавихгүй гэсэн шиг чангаас чанга атгахад хоёулангын харилцаа улам дулаацаж байсныг би мэдэрсэн.

Шинэ жилээр ээж найз залуугаа дагуулаад ир гэхэд нь чамайг дуудтал, чи минь, амьсгаадсан чигээрээ улаан сарнай улан винотой барьсаар манай гэрээр орохдоо над руу ирмэсэнээ санаж байна уу? Би чамд өдөр ирэх тусам гүн гүнзгий дахин дурлаж байсан.

"Хайртай шүү!" гэж хэлсэн тэр мөчийг би хэзээ ч мартахгүй ээ, чиний надад хэлсэн тэр хайрыг бэхжүүлэх долоон үсэгтэй үг яг л соронз мэт бид хоёрыг илүү ихээр нийлүүлж байсан сан.

Шөнө дунд бүдэг гэрэлтэх гэрэл нь доор өвлийн цас будрах тэр мөчид чиний минь ягаахан чийглэг уруул намайг үнсэхэд зүрх минь цээжиндээ багтаж ядан цохилж, цаг хугацаа үүрд ингээд зогсчихдог болоосой хэмээн битүүхэндээ бодож билээ. Хэзээ ч дахин давтагдашгүй тэр л ид шидийн мэт хором мөчид анхны үнсэлтээ чамдаа өгсөндөө би баярладаг юм шүү! Хайрт минь!

Болзож эхэлснээс хойш анх удаа хэрэлдэхдээ би чамайг хоосон хардаагүй юм шүү, чиний найз гэж мэрийх тэр эмэгтэй чамд сээтэн хаян, чамайг надаас булаачихвий гэж бодон нууцхан айсан ч тэр охин улам чамд минь шунан миний хардах сэтгэлийг ихэд л өдөөсөн дөө! Чамайгаа гомдоосон мэт санагдан чамруугаа залгах гэсэн ч эмэгтэй хүний бардам зандаа хөтлөгдөн залгахаас зайлсхийн шөнөжингөө нулимсаа дэрэн дээрээ туслуулан унтахдаа өөрийгөө зэмлэснээ нуухгүй ээ!

Тэргэл сартай тэр шөнө харанхуй байсан ч чи бид хоёрыг л гэрэлтүүлэх гэж байгаа мэт гялалзах тум буман одтой хамт зүрх сэтгэл минь улам ихээр догдлож байхад, яагаад ч юм охин насаа хайртай хүндээ өгсөндөө баярлах шиг. Анхны бөгөөд эцсийн эр хүн минь байсанд баярлалаа, хайрт минь!

Эцсийн эцэст, чамайгаа орхин тэнгэрийн орон луу хэлэлгүйгээр явсанд, намайг уучлаарай, хайрт минь! Энэ дэлхий ертөнцөд амьд яваа хэсэгхэн болов ч хугацаанд чамайг хайрлаж, чамаар хайрлуулж байсандаа би хамгийн ихээр баярлаж байна. Чинийхээ л энгэрт эрхэлж, дэргэд чинь үүрд үлдэхсэн гэж хязгааргүй их хүсэвч амьдралын мөнх бус хуульд ийнхүү сөхрөн зүрх сэтгэл минь имтрэн байж захидлаа гүйцэе дээ. Өнгөрсөн бүх хором мөчид баярлалаа бас уучлаарай. Үлдсэн амьдралд чинь надаас ч илүү нэгэн олдоосой гэж хүсэж байна. Энэ дэлхийн хамгийн сайн аав болж, эхнэр хүүхдээ хэнээс ч юунаас ч илүү хайрлаж, энхрийлээрэй хайрт минь! Энэ бүхэнд өөрийгөө бүү зэмлээрэй, чамд минь ямар ч буруу байхгүй болохоор миний булшин дээр сэтгэлээ илчилхдээ сарнай бэлэглэсэн шиг сарнай тавиад сэтгэлээ эргүүлж аваарай! Ийм хэцүү юм гуйж байгаад үнэхээр уучлаарай!

Юм бүхний минь эзэн байсанд баярлалаа. Хэний ч мэдрүүлж чадахгүй тэр их хайрыг чи л надад мэдрүүлсэн юм шүү!

2016.11.27-наас эхлэн 2018.06.06 хүртэл үргэжилсэн хоёулангийн хайрын түүх ийнхүү өндөрлөж байна.

Би Чамд Хайртай, Пак Чанёол!
~Чиний Ерымаас~

Чанёол: Тэнэг! Яагаад ийм тэнэг байдаг юм бэ? Үхэж байхдаа хүртэл намайг бодоод, өөрийгөө яагаад боддоггүй юм бэ? Би чамд сэтгэлээ өгч байхдаа "Юу ч болсон хамтдаа" гэж хэлсэн байхад, одоо яаж эргүүлж авах юм! Миний сэтгэл зүрх чамтай хамт үхчихсэн шүү дээ!
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Гол дүр: Пак Чанёол🌹(EXO)
Пак Ерым🌹

Чанёол: Тэнэг! Яагаад ийм тэнэг байдаг юм бэ? Үхэж байхдаа хүртэл намайг бодоод, өөрийгөө яагаад боддоггүй юм бэ? Би чамд сэтгэлээ өгч байхдаа "Юу ч болсон хамтдаа" гэж хэлсэн байхад, одоо яаж эргүүлж авах юм! Миний сэтгэл зүрх чамтай хамт үхчихсэ...

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Nmn миний биеэс хүргэсэн энэхүү бичвэр маань ийнхүү өндөрлөж байна! Богинохон ч гэсэн дуртай бичвэр минь болсон учраас та нарт таалагдсан гэж найдаж байна!❤️

At last/ Хэзээ ч уншсан бай хамаагүй ээ хамгийн гол нь надад энэ 9 партыг уншихад юу мэдрэгдсэн, юу гэж бодсоноо хэлж, сэтгэгдэл үлдээвэл би маш их баярлах болно оо! Тиймээс сэтгэгдэлээ үлдээгээрэй!🖤

All the firsts🌹/Дууссан/Where stories live. Discover now