Цав цагаан цасан дүнсгэр хотыг чимж, ѳѳрийн ариун ѳнгѳѳр гэгээ нэмнэ.
Илчгүй ч гэсэн хурц тусах нар ѳѳгүй цасан ширхгийг гялалзуулан, гялтагнуулна. Хот хэдийнээ хѳдѳлгѳѳнд орсон байхад ганц л хүн үхсэн юм шиг унтана.
Вэйлонг ѳхѳѳрдѳм залуугийнхаа хажуугаас босоод гал тогоонд орон шар тайлах шѳл бэлдэнэ. Хоолны сайхан үнэр болон хутагны ногоо хэрчих чимээнээс болоод Тианюу нойрноосоо сэрэв.
Хэсэг тааз ширтэн хэвтэж байснаа ѳѳрийнх нь гэр биш байна гэдгийг ойлгов. Орноосоо босон хэнийх вэ? гэдгийг таахад тун амархан Вэйлонгийнх гэдгийг мэдлээ.
Хувцасаа ѳмсѳѳд хаалгаа онгойлгов. Цааш хурдан хурдан алхсаар үүдэнд очин гутлаа ѳмсѳх гэтэл цэнхэр хормогч зүүгээд, нэг гартаа гал тогооны бээлий ѳмссѳн, нѳгѳѳ гартаа шанага барьсан Вэйлонг зам хаан зогсов.
-Замаас холд би явмаар байна.
-Хэний дураар?
-Миний дураар.
-Чи миний боол гэдгээ мартаа юу?
-Наад хараал идсэн юмаараа намайг сүрдүүлнэ гэж санаа юу? Би явах хэрэгтэй байна.
-Би чамд зориулж хоол хийсэн.
-Би ѳлсѳхгүй байна. Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн ходоод нь хоол нэхэн дуугарав.
-Хэн ѳлсѳхгүй байна гэсэн бэ?
-...
-Тэглээч чамтай тооцоотой болохоор хүссэн хүсээгүй чи үлдэх л болно. Бас амнаас чинь аймшигтай үнэр ханхалж байна. Сойз нойлын ѳрѳѳнд тавьсан байгаа явж шүдээ угаагаад ир.
Вэйлонг ингэж хэлээд гал тогооруу ороход Тианюу улайсан хацар, уур хоёртой үлдлээ.
-Явж шүдээ угаагаад ир гэнэ шүү хэмээн амандаа үгэлсээр нойлын ѳрѳѳ ороход аймшигтай ѳмхий үнэр угтлаа.
Нойлын суултуурлуу харахад ѳѳрийнх нь уран бүтээл болох бѳѳлжис байв. Тианюу хамраа чимхсээр гал тогооруу орлоо.
-Шүдээ угаасан уу?
-Мммхн гээд толгойгоо дохив.
Вэйлонг түүний ѳмнѳ хоол тавихад ѳлссѳндѳѳ ч тэр үү? маш хурдан идчихэв.
Харин Вэйлонг яг л бяцхан хүүгээ ѳхѳѳрдѳн харах ээж шиг л түүнийг хайрын харцаар ширтэнэ.
-Дахиад идье.
-За ойлоглоо.
Вэйлонг түүнд хоол аягалж ѳгѳхѳд бас л амтархан идээд дуусчихав.
YOU ARE READING
My Personal Slave/дууссан/
Fanfiction-Ахлах сургуулийн хөвгүүдийн хайрын тухай. -Яаой -Ккк алдаа мадаг ихтэй анхны бичвэр минь юм шүү😊