You

598 64 34
                                    

Өдөр ирэх тусам Юүтагүй байсан өдрүүдийн тоо нэмэгдсээр гэвч түүнийг бодоогүй өдөр гэж ганц ч үгүй. Би түүнийг олж чадаагүй...Магадгүй хэзээ нэгэн өдөр тэр намайг олоод ирэх байх? Итгэл найдвар гэдэг зүйл хүн төрөлхтнийг орхидог хамгийн сүүлчийн зүйл гэдэг нь үнэн бололтой, эцсийн мөч хүртэл найдсаар явах бололтой. Амьсгал хурааж үүрд мөнх нүдээ аних тэр мөчид чи яагаад надад дээр эргэж ирээгүй юм бэ гэж түүнд гомдолох болов уу?Аль эсвэл би түүн дээрээ очих юм болов уу?

Өдөр шөнөгүй иймэрхүү бодлууд надад төрч, байнга түүнийг бодоостой явна. Амьдраад байгаа мөртлөө ямар ч амьдралгүй мэт гэхдээ анхнаасаа л миний амьдрал ийм хоосон байсан шүү дээ, Юүта гийн буруу энд байхгүй.

Би одоо оюутан болсон шинэ сургууль шинэ орчин тэгсэн ч миний амьдралд өөрчлөгдсөн юм алга. Юүтаг алга болсны дараа улам дордсон, хүн амьтантай бүүр дуугарахаа ч байсан шүү. Одоо ч надад найз нөхөд гэх хүмүүс алга. Нэг сайхан мэдээтэй би тусдаа гарсан ганцаараа нэг жижиг байр түрээсэлж амьдарч байгаа.

Өнөөдөр хичээлээ тараад цагийн ажилдаа явсан болохоор одоо цаг аль хэдийн орой болчихсон байна. Харанхуй гудамжаар чихэвчээрээ дуу сонсонгоо гэр лүү гээ алхсаар... Гэнэт нүд харанхуйлаад явчихлаа, би айж сандран чихнээсээ чихэвчээ аваад нүдийг минь дарсан гарыг барьж үзлээ "хэн бэ? Юу вэ?" гэж ширүүхэн асуув.

"одоо ч чихэвчтэй явдаг хэвээр байх шив? Би биш алуурчин байсан бол яах юм? Эсвэл хулгайч дээрэмчин? Эсвэл гаж донтон ч юм уу? Яагаад жоохон сонор сэрэмжтэй байж болдоггүй юм бэ Ариса?" гэх эрэгтэй хүний хоолой сонсогдов. Энэ хоолой миний маш ихээр сонсохыг хүссэн, миний маш ихээр санасан хоолой байна. Үгүй байлгүй дээ? Би зүүдэлж байгаа байх тэ? Эсвэл жинхэнээсээ алуурчинтай таараад алуулчихсан юм болов уу? Энэ мөчид надад яг юу тохиолдоод байгаа нь хамаагүй байлаа хамгийн гол нь энэ л хүнтэй дахин таарч байвал бүх юм сайхан болох мэт санагдана.

Энэ л хүний хоолойг сонсож, энэ л хүний царайг харж, энэ л хүнийг мэдэрч байвал надад үхсэн ч байсан хамаагүй. Хэрвээ энэ бүхэн зүүд бол намайг битгий сэрээгээч? Хэрвээ би үхсэн бол миний сүнсийг аваад яваач? Намайг дахиж орхилгүй намайг хэнд ч өгөлгүй өөрийн ертөнц рүү гээ аваад яваач?
Би чамгүй амьдармааргүй байна чи байхгүй бол би дахиж амьсгалмааргүй байна Накамото Юүта.

"Юү---Юүта?" гэж чичирсэн хоолойгоор асуухдаа миний ард зогсох энэ хүнээс түүнийг мөн гэж илтгэсэн хариу ирээсэй гэж доороо залбирч байлаа. Гараа явуулан нүдийг минь дарсан гаран дээр тавин хуруугаа түүний гаран дээгүүр гүйлгэн, түүний гараас дахиад атгах боломж гарч ирээсэй гэж дотроо үхтлээ хүснэ. Миний нүдийг дарах энэ гарыг холдуулаад эргэж хараад түүнийгээ олж хармаар байгаа ч тэр биш байх бий гэж маш ихээр айж байна, түүнийг дахиж харж чадахгүй байх вий гэхээс миний сэтгэл тэр чигтээ шаналах мэт мэдрэмж төрнө. Надад өөрийн гараар энэ хүний гарыг мэдрэхээс биш холдуулах зориг байсангүй.

LovedropsWhere stories live. Discover now