Me

342 58 69
                                    

Тийм ээ... Тэр оройноос хойш бид албан ёсоор хосууд болсон юм. Маш олон өдөр түүнийгээ санан шаналж хэдэн зуун удаа нулимс дуслуулж зовсны эцэст би түүнийх болж тэр минийх болсон юм. Бид хамт амьдарсан хэвээр гэхдээ би одоо ч Юүтаг сайн мэдэхгүй байна, хаанаасаа ийм их мөнгө олсныг, ар гэрийнхэн нь хаана байгааг гэх мэт олон хачирхалтай зүйлсийн хариултыг олоогүй байгаа. Хаашаа алга болсныг бүүр дурдаад ч хэрэггүй байх, гэхдээ би амлалт өгсөн шүү дээ.

Өнөөдөр баасан гаригийн орой байсан учир бид хоёр гэртээ амттан идэнгээ кино үзээд хэвтэж байлаа. Юүта гийн хүсэлтээр романтик төрлийн кино үзэж байгаа юм надад нээх сонин санагдаагүй болохоор гар дахь мөхөөлдсөө идсээр кинонд анхаарлаа хандуулсангүй. Нэг харсан Юүта дэлгэц рүү тас гөлөрчихсөн сууж байв би гайхаад дэлгэц рүү анхаарлаа хандуулахад кинонд дээрх хосууд хуримаа хийж байсан юм. Юүта харцаа дэлгэцээс салгалгүй гээр "Ариса чи ямар хурим хүсдэг вэ?" гэж асуухад би гар дахь мөхөөлдөс идэж байсан халбагаа унагаах нь холгүй болов. Намайг хариулахгүй байхыг анзаарсан Юүта миний гар дахь мөхөөлдөс бас халбагыг аваад ширээн дээр тавиад намайг тэврээд хойш буйдан налаад хэвтэв. "Хоёулаа ямар хурим хийх үү?" гэж тэр ихэд зөөлхөн асуулаа би нүдээ цавчсаар яг л гэрлэх санал тавьчихсан аятай миний догдолж сандарч байгааг ээ?

"Хэнтэй чамтай юу?" гэж асуухад тэр огцом өндийж ирснээ "өөр хэнтэй гэж" гэж ууртай асуухад би түүний гаргасан царайг шоолон хөнгөн инээгээд "амм чамтай бол... Далайн эрэг дээр хоёулханаа хуримаа хиймээр байна" тэр намайг өөр лүүгээ татаад араас минь тэвэрч суугаад "Яагаад хоёулханаа гэж?" "Анхнаасаа л хоёулханаа байсан шүү дээ. Тэглээ ч миний аз жаргалыг... биш ээ бидний аз жаргалыг биднээс өөр ойлгох хүн байхгүй" гэж хариулахад тэр санал нийлэн толгой дохиод "тийм юм байна" гэж хариуллаа.

Юүта надад улам наалдаад нүүрээ миний хүзүүнд наагаад "Ариса хоёулаа гэрлэцгээе" гэх нь тэр. Дэндүү гэнэтийн байна. Энэ чинь бараг гэрлэх санал тавьчихлаа шдээ? Би юу гэж хариулах юм бэ? Намайг элдвийн юм бодон сууж байхад Юүта намайг зөөлхөн нудраад "Ямар ч хариултгүй хаягдчихаж байгаа юм уу би?" гэж асуув. "За битгий тоглоом хийгээд бай" хэмээн би худлаа инээхэд Юүта намайг өөр лүүгээ эргүүлж харуулаад эрүүнээс минь бариад нүд рүү минь эгцэлж хараад "Би огтхон ч тоглоогүй байна Ариса. Хоёулаа гэрлэцгээе, хуримаа хийе, албан ёсоор гэрлэлтээ батлуулъя" гэж тэр их шийдэмгий бөгөөд нухацтай хэллээ. "Хэрвээ чи хүсвэл би яг одоо бөгж гаргаж ирээд нэг хөл дээрээ өвдөглөж суугаад чамд гэрлэх санал тавихад бэлэн байна"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Mar 22, 2019 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

LovedropsWhere stories live. Discover now