Зугаалга

173 16 0
                                    


-НАОМИ НИМҮРА!

Наоми: Ээх! Би юу?

-Тийм ээ! Чи.

Наоми: Би чадахгүй ээ! Чи л тэр өөрийнхөө зохиосон төлөвлөгөөндөө өөрөө оролц. Тэглээ ч намайг зугаалгаар явах дургүйг мэднэ биздээ.

- На-О-Ми чан. Чи манай багт яах гэж орсоноо санаарай! Арай зорилгоо мартцан юм биш биз. Сануулаад өгөх үү?
Тэрээр Наоми руу цоо ширтэнгээ дөхөж очоод хөхийг нь чанга гэгч нь базлав. Наоми орь дуу тавин болихыг шаардав.

-Яасан санасан уу? Одоо тэгвэл хариултаа.

Наоми уруулаа хазлан яах ч аргагүй байдалд орсоноо мэдээ толгойгоо дохив.

-Сайн охин шүү. За тэгвэл одоо бүгдээрээ давтлагандаа суучхаад маргаашийнхаа зугаалгандаа бэлдэцгээе!

Сота күн ангируугаа очих зуураа Наомиг хэрхэн зугаалганд хамт явахыг шаардахаа бодож толгойгоо гашилгаж байв.
"За байз юу гэж хэлвэл зүгээр бол? Хөөрхөн царай гаргаад алгаа хавсраад Наоми чаан гээд эхлэвэл яах бол? Ширүүн охин болохоор шууд цохиод хаячих юм болов уу?" Сота толгойгоо нэг сэгсрээд "Ерөөсөө зүгээр шууд л ярилцаад үзье" тэрээр эрсхэн шийдээд ангируугаа хурдан хурдан алхаллаа.

Хүүхдүүд ангидаа нэг нэгээрээ цугларан ирэх бөгөөд Сота Наомиг орж ирэхийг хүлээн хаалга руу байн байн ширтэж бас тэрүүхэндээ бага зэрэг сандарч байлаа. Ийнхүү Наоми ангийн хаалгаар орж ирэн Сотаг хамгийн муухайгаараа харан ширээн дээ суун чимээгүй номоо уншлаа. Сота түүнийг ууртай байгааг харсан ч хатагтай Сакногийн хэлсэн үгийг бодоод Наоми-чан руу очин дэргэд нь сэмээрхэн суулаа.

Сота: Кхм.. Юу.. Наоми чи маргаашийн зугаалганд явах уу?

Наоми: Үгүй!

Наомиг ийн хэлэхэд ард сууж байсан Рика Наомигийн сандлыг өшиглөтөл Наоми гэнэт санав.

Наоми: Юу би явнаа.

Сота: Нани? Хонтоониййй? аах~ чамайг явахгүй бол нэг л хоосон санагдаа байсан юм аа. За тэгвэл маргааш уулзъя!

"Юу вэ? Яагаад гэнэт үгүй гэснээ явна гэж хэлэв? Яг л хэн нэгний ятгалгаар явж байгаа мэт. Заза март март ямартай ч би зөвшөөрүүлчихлээ." Өөрийнхөө ширээлүүгээ явах зуураа ийн эргэцүүлэн бодно.

Давтлагын цаг дуусч Сота күн дотуур байрлуугаа явах зуураа баяртай гэгч нь утсаар ярин алхана.

Сота: Ааа хатагтай Сакно би Наоми Мимүраг зөвшөөрүүлсэн гэвэл та итгэх үү?

Юме: Сота чамайг чадна гэдгийг мэдээд байсан юм аа. (аальгүй инээх)

Сота: Та намайг шагнахгүй юм уу?

Юме: Мм.. Очихоороо нэг хүслийг чинь биелүүлж өгье. Юу авмаар байна надаас мм?

Сота: Амттай хоолоор шагнуулмаар байна.

Юме: Хахаха.. Сургуулийн хоол чамд хангалтгүй байна гэж үү?

Сота: Аргагүй л охид байдаг гэсэн шиг ганц ганц халбага хоол л байх юм. Би тэрэнд нь ерөөсөө цадахгүй байнаа.

Юме: Хүүхэд шиг гэдэг нь за ойлголоо. Очоод хоолонд оруулъя.

Сота: Баярлалаа хатагтай Сакно.

Юме: Маргааш цагийг хөгжилтэй өнгөрүүлээрэй!

Өглөөний 5:40.

Сота күн товлосон газартаа эвшээлгэн бусдыгаа ирэхийг хүлээж байлаа.
"Юу вэ? 5:30-д бэлэн байгаарай гээд бөөн юм болоод байсан хүмүүс өөрсдөө хааччихаа вэ? Охидууд болсон хойно нүүрээ будаж маяглаж л байгаа биз. Мэдсэн бол жоохон унтах байсан юм."
Сотаг ийнхүү бодон гомдоллож байхад охидууд шуугилдан бөөнөөрөө ирж байв.

Сота: Хөөе та нар цагаа барь л даа. Би энд зөндөө удаан хүлээлээ.

-Чи ер нь жоохон эрт босоод хэдхэн минут зогсоход юун сүртэй юм бэ? Бид ирцэн л байгаа биздээ.

Сота: Заза та нартай ч юу ярих вэ дээ. Алив хурдан явцгаая аа!

Ингээд бүгд автобусандаа суугаад онгоцны буудал руу явцгаав.

Рика: Хөөе! Наоми чи юу хийхээ мэдсэн биздээ.

Наоми: Би бүр залхтлаа сонссон. Ойлгосон болохоор чимээгүй бай тэр сонсчихно.

-Энэ хэдэн өдөр ч хөгжилтэй юм болно доо. Сота күн чамтай жоохон сээтгэнэх гээд байх шиг байсан тийм болохоор чамтай хамт нэг өрөөнд орохоо мэдэхээрээ бөөн баяр болоод байж сууж чадахгүй биз кк.

Наоми: Сээтгэнэх гэнэ шүү.

Рика: Илт байсан шдээ. Өчигдөр чамайг зугаалгаар хамт явахыг гуйгаад л. Тэр харц нь ч бас нэг л өөр байсан шүү.

Наоми: Та нар ойр ойрхон байдлыг ажаарай. Сота күн надад их гаж донтон шиг санагдсан. Барьж авахын завдалгүй намайг яаж ч магадгүй.

-Бүү санаа зов.

Рика: Бид бүх зүйлийг бэлэн болгочихсон окей.

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Dec 19, 2018 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

Boy In The Girls SchoolWhere stories live. Discover now