-Ааах.. Наад хулгайчаа бариарай! Миний цүнх.-Хахаха.. Чадвал бариарай!!
Сота Фүкүши хулгайчийг барихаар ухас хийн араас нь гүйлээ.
Сота: Ямар хурдан гүйдэг хулгайч вэ! Үхэх нь ээ..
Хулгайч нэгэн нарийн гудамлуу огцом эргэвэл нэгэн том хана саад болов. Хулгайч хараал урсган дээш мацах гэтэл Сота түүнийг аль хэдийн бариад авлаа.
Сота: Чи ч буруу хүний гарт орлоо доо.
-Хахаха.. Баяр хүргэе жаалаа! Гэхдээ хэн нь нус болохоо...
Сота түүний үгийг дуусгалгүй тэр дор нь шанаадан унагаавал хулгайч ёолон нүүрэн дээ зөөлөн хүрэн дараа нь гараа харвал цус болсон байв.
-Яадаг муу...
Түүнийг Сота биш өөр хэн нэгэн хар хурдаараа гүйж ирээд хулгайчийг ухаан алдтал цохив.
Сота: Өө..Дайки! Чи хаанаас гараад ирэв.
Дайки: Аюумигээс чамайг асуутал чамайг нэг хулгайчийн араас явсан гэж сонсоод хайгаад ирлээ. Энэ цүнхийг нь эзэнд нь эргүүлж өгье.
Сота: Аан нээрээ тийм л дээ.
Дайки: Энэ Кэнийг хараад байгаарай бид хоёр тэнд хулгайчтай зодолдож байхад, энэ ингээд охин найраад зогсох гэж.
Сота: Ёстой бүтэхгүй хүн шүү.
Дайки: Хөөе Кэн! Чи муу амиа хичээгч.
Кэн: Би юу? Харин ч би энэ охиныг аюулгүй байлгах гэж хамт хань болж зогслоо.
Сота: Заза.. Итгэлээ. Өө нээрээ энэ чиний цүнх.
Цүнхийг охинд өгвөл охин Сотаг хараад хөлдсөн юм шиг л таг гөлрөн зогслоо.
Сота: Зүгээр үү?
- Аан зүгээрээ хэхэ.. Маш их баярлалаа. Та нар үнэхээр баатар юм аа.. " Хөөх ямар царайлаг юм бэ. Сая айсан даа сайн харж чадаагүй ингээд харсан үнэхээр царайлаг юм аа."
Сота: Намайг Сота Фүкүши гэдэг.
-Намайг...
Аюуми: Хөөе! Залуусаа цүнхийг нь буцаагаад өгсөн бол одоо явцгаая! Хурдал.
Хөвгүүд: Заза..
Сота: За баяртай! Дараа уулзана гэж найдъя.
-Аан за баяртай.
****
Кэн: Хөөе Аюуми! Чи ямар ядаргаатай юм бэ? Хөөрхөн охинтой хамт жоохон байя гэж бодож байсан юмсан.
YOU ARE READING
Boy In The Girls School
Aventura"Фүкүока Даийчи" гэх алдартай охидын ахлах сургууль ганцхан суралгаараа ч бус царайлаг, баян айлын охид гэдгээрээ ч алдартай. Гэтэл нэгэн өдөр сургуулийн журам өөрчлөгдөж хөвгүүдийг ч мөн элсүүлэхээр болсон юм. Үүнийг сонссон хөвгүүд шууран орох бол...