зургаа

1.1K 136 1
                                    

Хусог ээрч түгдэрсээр:

-Юу нөгөө....Юнги энийг одоо л хэлэхгүй бол бололхгүй юм шиг санагдаад байна. Би нөгөө юу чамд... би чамд ....

Юнги яриаг нь таслан:

-Юу гэж? Хайртай гэж үү? Гэж хээв нэг асуухад Хусог итгэлгүйхэн толгой дохив.

Юнги нэг л дооглосон аятай инээснээ:

-Сонс Жон Хусог! Чи бид хоёрыг халуун хүйтэн гэдгээр нь энэ байшинд орж ирсэн хүн бүр мэднэ! Халуун хүйтэн хоёр хамт орших боломжгүй. Үүрд харшина! Халуун хүйтэн 2 харшихад шил хүртэл цанатдаг, яг үүн шиг чи бид 2 тохирохгүй. Юнги ийн хэлээд өмдөө өмсөж эхлэв.

-Гэхдээ цан арилдаг.

-Тиймээ цан арилахад яадгийг мэдэх үү? Ус урсдаг. Ус яадгийг мэдэх үү? Ууршдаг. Тэр үед чиний ч тэр миний ч тэр сэтгэл хөрсөн байх болно~

Яриа дуусахад хаалга хүчтэй савагдан Хусог зовлон шаналал дунд үлдэв. Юнгигийн хэлсэн үг бүр үсэг нь хүртэл түүний зүрхийг шархлуулж сэтгэлд нь хутга зооно.

Хусог уйлж дууссан бололтой нулимсаа арчаад Юнгигийнд усанд орчихоод явав. Түүний харц.... тэр нэг л өөр болжээ. Хурц ширүүн царай, зангидсан хөмсөг...

Канадын ажиллагаа болох гэж буйтай холбогдуулан Хусог буу, гав гинж мөн 200гаруй тусгай албаны цэрэгт заавар өгнө.

Нөгөө талд Юнги туслахынхаа уйтгартай төлөвлөгөөг сонсон хэрхэн өөрчлөх талаараа сонсоно.

Шөнийн 02цаг 18минут болоход Канадын төв гудамжинд буун дуу сонсогдож дайн гэдэг нь эхлээд байв. 2талд томоохон мафийн бүлгийн толгойлогч нар үймээнийг зүгээр л харж сууна. Удаачгүй тусгайгийхан нисдэг цэрэг машин буу зэвсэг гээд SJ болон CB гэх бүлэглэлийн хүмүүсийг бариад байв. Юнгигийн өрсөлдөгч бүлгийн толгойлогч гэх хүний сүүдэр ч харагдахаа больж, сүүлээ хавчуулан зугтжээ. Харин түүнд зугтах хүсэл огт байсангүй. Туслах нь хазаа гишгэх гэсэн ч тэр эрс эсэргүүцэв. Болооч үгүй машинаас буун хослолынхоо захыг янзлан зогсоход бодсоноор нь Хусог ирэн гар буугаа Юнги рүү чиглүүлэв. Хөдлөгөөн бүрийг нь ажигласан Юнги ямар ч юм бэ инээд гаргаад:

-Нэгэнт л өргөчихсөн юм чинь дарах хэрэгтэй биз дээ хэмээн шивнэх төдий хэлэхэд Хусогийн зүрхээр хатгуулж нулимс нь цийлэгнэхэд Юнги дахин орилсоор:

-ЮУГАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ! БУУДААЧ. ЭХЛҮҮЛСЭН ЗҮЙЛЭЭ ДУУСГАХ ХЭРЭГТЭЙ БИЗ ДЭЭ!




Gantshan part orood duuslaa😥

+Caldo&Freddo+||Yoonseok\CompeletedWhere stories live. Discover now