Гайхан түүн рүү ширтээд л байсан.
Энэ бодит бус нөхцөл байдалд юу хийх ээ мэдэхгүй байлаа. Жонгүг миний эсрэг талын сандал дээр сууж би зүгээр л түүний үйлдэл бүрийг дагуулж харан, нүдээ байн байн анивчиж байлаа. Гэнэт тэр нүдний урдуур гараа савчуулж намайг зүгээр үү гэж санаа зовсон байдалтай асуусан юм.
Энэ асуулт. Би үнэхээр зүгээр эсэх?
" Хараал идсэн мөөгхөн минь гэж" Гэнэт л чанга дуугаар хэлтэл, түүнд инээдтэй байсан бололтой миний чихэнд түүний инээх сонсогдож байлаа.
Жон Жонгүгийг инээлгэж чадлаа. Би сая бааясаа инээлгэж чадлаа шүү дээ. Би түүнийг инээлгэсэн. Миа энэ ертөнцийн хамгийн халуухан залууг инээлгэж чадлаа. Энэ бол миний амьдралдаа нандигнаж явах хамгийн бахархалт мөч
Oh My God
" Би чадахгүй нь, итгэж чадахгүй нь ээ? энэ жинхэнэ амьдрал гэж үү? "
Зүүдлэж байгаа юм болов уу? эсвэл сэрүүн зүүдлээд байгаа юм уу?
" Аа үгүй байхаа энэ яг зүүд байх. Тийм ээ энэ бол зүүд тийм биз дээ? "
Жонгүг мөрөө хавчин, түүнийг хэрхэн сүртэй үйлдэл үзүүлж байгааг харж Миагийн гараас тийм ч их биш ч гэсэн багахан өвдөх хэмжээний чимхэв.
" Саяных юу байсан бэ? "
" Одооны үйл явдлыг жинхэнэ гэдгийг батлах гээд "
" Аан тийм байх нээ " би түүнд ингэж хэлчихээд хэсэг нүдээ анивчин гэнэт түүний юу хэлснийг нь одоо л ойлгов. " Хараал идсэн kebab хан минь. Энэ үнэхээр жинхэнэ байх нь"
Өөрийгөө галзуу үйлдлээс болж кафе дотор байгаа хүмүүсээс санаа зовох ёстой ч одоо үнэхээр энэ тухай бодох зав алга. Энэ бол бодит бурхан гэгээн эцэг хөх тэнгэр минь гэж.
" Чи амьдрал дээрээ илүү хөгжилтэй юм аа " гэж Жонгүг хэлсэн юм.
Түүний хэлсэн үг намайг ичиж байлаа " Зүгээр л тайвширч чадахгүй байна, хонгор минь" гэж хэлээд дараа нь өөрийнхөө хэлсэн үгэнд хөлдчихөв. " Нөгөө юу гэх гэсэн бэ гэхээр..."
Жонгүг толгойгоо сэгсрэн " Зүгээр дээ, намайг ингэж дуудах чинь таалагдаж байна"
Tomato alert! Tomato alert! *улайх! Ичсэндээ улайх!*
" Бурхан минь!, чи намайг ичээгээд байна" гэж Миа шивнэв.
Ямартай ч, манай ширээнд зөөгч хүрч ирэх хүртэл үнэхээр эвгүй байлаа. Зөөгч бид хоёрт тавагтай бялуу авчирч өгсөн юм.
CZYTASZ
KIK ♡ JJK
Fanfiction"Яагаад надад Согжины зургийг явуулсан юм?" - Зохиогчийн зөвшөөрөлтэй өгүүллэг болно -