New Year Gift

696 36 5
                                    

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

L

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

L

iked by jacksonwang852g7, pepi_jy, 333cyj333 and 2,894,776 others

yu_gyeom: Миний хамгийн хайртай хоёр эмэгтэй. Миний охин чинь одоо 4 нас хүрээд том эгч болчихсон шүү дээ. Аавыгаа тоглолттой олон хоног болоод ирэхээр шанага барьчихсан зогсоод хүлээнэ. Миний охин наад шанагаараа яах гэж байгаа юм гэхээр хэд хоног хаагуур яваад ирж байгаа юм гээд жижигхэн гартаа барьсан шанагаа далайх нь хичнээн эгдүүтэй гэж санана. Надад ирсэн хамгийн үнэтэй бэлэг чи минь шүү охин минь. Охиндоо хайраа илэрхийлэх үг даанч олдохгүй юм даа ❤

Миний хайртай эхнэр. Үргэлж надад зөвлөж, хамгаалж, хайрладаг. Орой ирэхэд халуун хоолтой угтдаг. Надтай учрахаасаа өмнө эрх дураараа эмэгтэй байсан. Харин одоо шөнө болгон надад санаа зовж, нойргүй хэд ч хамаагүй хонодог миний халамжтай эхнэр. Өвдөөд хэвтвэл шөнөжингөө унталгүй үүр цайлгана. Яг л намайг халамжлахаар төрсөн юм шиг л амьдардаг. Өөрийнхөө ажлыг, гэрийн эзэгтэйн үүргээ бүгдийг нь сайн хийдэг төгс эмэгтэй. Одоо ч гэсэн яг л арван наймт шиг инээж, сахилагагүйтдэг миний эмэгтэй. Хамгийн эхний зураг нь өчигдөр үдэшлэгт явахаасаа өмнө авхуулсан зураг нь, харин дараагийнх нь 20 настай байхдаа авхуулсан зураг. Чамд минь огтхон ч өөрчлөгдсөн зүйл алга. Манай захиралын өөдөөс үг хэлж чаддаг ганц эмэгтэй. Захирал намайг жаахан зэмлэвэл шууд гүйж ирээд захирал руу харж байгаад "Миний нөхөр өдөр болгон хичээсэн нь алдаа юм уу, уучлалт гуй!!!" гэж хэлдэг аймшиггүй зоригт, ааш муутай тэр л эмэгтэй намайг өөртөө өдөр болгон дурлуулдаг. Чамдаа хязгааргүй их хайртай шүү ❤

Ирэх жил аз жаргал, инээд хөөрөөр бялхсан сайхан жил байгаасай. Бас нэг дүү гаргавал...

Хамгийн сүүлд миний хайртай фэнүүд. Алдаа дутагдал болгонтой минь хайрладаг миний фэнүүд. Алдаа гаргах тоолонд минь бусдаас өмгөөлж, хайрладаг тэр л хүмүүс... Та нартаа хайртайгаа яаж илэрхийлэхээ мэдэхгүй юм даа. Цаашдаа ч хамтдаа 10 20 жил байцгаая. Шинэ ондоо эрүүл энх, аз жаргалтай байна шүү. Хамгийн гол нь эрүүл!! 🙆❤

Ах нар угаасаа орой уулзах юм чинь...

-------------------

256433 comments

got7withahgase: Аав Югёмдоо хайртай шүү! Шинэ оны мэнд хүргэе! Минжүн болон хөөрхөн ЖинЭдээ шинэ жилийн мэнд хүргэе.

yuminjinae: Шинэ оны мэнд хүргэе! Та гурав минь ч бас эрүүл энх байгаарай ❤ өшөө олон жилийг фэнүүд бидэнтэйгээ хамтдаа угтаарай 💕

mark_tuan: Миний үр ээ 😍

shin_minjoon: Ааш муутай ч гэх шиг талын янзага шиг сайхан ааштай байхад нь авч суучихаад!!! Тэнэг түлээ чинь 😝 хайртай шүү чамд!! 😐😙 тэвэрье мэдэв үү!!

shin_taejoon: @shin_minjoon Талын янзага шиг сайхан ааштай байсныг чинь бол мэдэхгүй юм байна шүү. 😒 Тэгээд талын янзага ямархуу ааштай байдаг юм бэ дээ?? 😂

yu_gyeom: Яагаад уурлаад байгаа юм бэ? Таны хийсэн бялууны өөдсөөс нууцаар идсэнд уучлаарай. 😟 гэхдээ тэр өөдөсний тал хувийг нь Жинэ идчихсэн шүү дээ.

shin_minjoon: Аав охин биш гээд хэлчих вий гэсэн шиг яг адилхан хоёр тэнэг!! 😐

got7_igot7: Югёмд хэлэх ч үг алга. Ичих ч үгүй охиндоо буруугаа чихиж байх шив. Шинэ ондоо амьд мэнд орох ерөөл дэвшүүлье.

lilikoon: @got7_igot7 Югём угаасаа шинэ ондоо нэг юм дутуу л орно. Сахилагагүй нь дэндсэн нөхөр ах нарынхаа гарт өртөх байх. @shin_minjoon бэр эгч ээ би үргэлж таны талд шүү 💕💕

-------------------

Happy new year!! Манай Югёмын гэр бүл их хөгжилтэй л дөө. Өдөр болгон хоолны хэрүүлтэй. Минжүн эгч тэр хавиар бас хөглөнө аашилна. Жинэ бол яг аавын хэлтэрхий. Ингээд эдний гэр бүлийн шинэ жилийн мэндчилгээг хүлээн авлаа 💕

Дахиад шинэ оны мэнд санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай!

Instagram 2 | YugyeomWhere stories live. Discover now