Ким Тэхён Тэхёнаа хаалгаа онгойлгоо чамайг дотор байгааг чинь мэдэж байна шүү яг одоо хаалгаа тайл Жонгүг цөхөр ч дургүй нь хүрсэн бололтой Тэхёний гэрийн хаалгыг нэг өшиглөж аваад зам уруудан алхав.
Тэхён гэрээсээ гаралгүй аль хэдийн дөрөв хоножээ.
Хоёр хоногийн өмнөөс жонгүг болон тэхёний найзууд Тэхёнд санаа зовон гэрт нь ирэх ч эхний өдөр тэхён уурлан тэднийг хөөсөн боловч тэд тэхёний улайж бүлцийсэн нүд шарх сорви болсон хацрыг хараад зүгээр орхиж чадаагүй юм. Гэтэл дараа дараагийн өдрүүдэд тэхён огт хаалгаа тайлахгүй бүр хариу ч өгөхөө больжээ.Тэхёний гэрт
Зузаан хөшигний цаанаас нар үл нэвтэрч харанхуй нөмөрсөн гэрийн дунд тэхён халуундаа бие нь хөшиж хамаг биенээс нь хөлс гарч ус нэхсэндээ уруул нь хатаж омголтсон байв.
Хаалганы тасралтгүй тогших дуунаар арай хийн ухаан орж хөдөлж чадахгүй өвдөх биеэрээ газар унан хаалга руу мөлхөх дөө Жонгүгийн хоолойг сонсоод баярлан битгий яваасай хэмээн хүссээр арай хийн үүдний өрөөнд ирэхэд хаалга тогших чимээ сарних нь Жонгүг явсныг илтгэнэ.
Тэхён хальтхан инээмсэглээд нүднээс гарах шингэнээ зөндөнө орхин уйлж эхэллээ.
Хоолой нь хатаж шүлсгүй болсон тэрээр уйлж буй дуу нь ч гарахгүй аманд нь гашуун нулимс амтагдана.
"Чи ахиад л намайг орхиод явчихлаа Жон Жонгүг" гэж хэлээд нүд нь анилдан бие нь хүчгүйдэн газарт уналаа.Доор харагдаж байгаа таван хошуун дээр дарж намайг урамшуулхаа битгий мартаарай хөөрхнүүдээ☺️
YOU ARE READING
Зөвхөн миний бяцхан залуу [Дууссан]
RomanceҮнэхээр хэцүү байсан... чамайг хайрлах... Гэсэн ч бид одоо хамтдаа байх болноо зөвхөн миний бяцхан эгдүүтэй туулай минь.