"Ёол убба"
Сургууль даяар тэр хоёр луу харж байв. Инби гүйсээр хажууд нь очоод
"Яаж энэ сургууль гэж мэдсэн юм"
"Амархаан би ПАК ЧАНЁОЛ болохоор""Юу.уу би мэднэ шдээ таныг Пак Чанёол гэж. Яах гэж ирсэн юм та намайг санаа юу"нүдээ ирмэн тохойгоороо гар луу нь нудран хэлэхэд Чанёол "Зугаалах уу? Дунд сургуулийн охион" гээд машиныхаа хаалгыг онгойлгож өгөв. Инбиг суусны дараа машинаа тойрон жолоо талдаа суугаад хөдлөв.
"Дунд сургуулийн сурагчаа өнөөдрийг хамтдаа өнгөрүүлцгээе"
"Хаашаа явах юм Ёол убба"
"Очоод мэднэ ээ "
Энэ үеэр сургуулийн хашааны ард нуугдаж байсан Сэүн Кайд хандан
"Тээр2 би хэлсэн биздээ. Чанёол Дунд сургуулийн охин эргүүлээд байна гээд байхад"Кай Инбиг таних тул хөмсгөө зангидан "Дунд сургууль нь ч дунд сургууль юм. Инбигээр яах гэж байгаа юм бол" Сэүн нүдээ онийлгон хараад
"Юу вээ? Би л ганцаараа танихгүй байна шд. Та хоёр ахлах сургуулийн охидыг дуусгачихаад одоо дунд сургууль руу орж байгаа юм биздээ. Инби гэсэн үү? Ахх бодоод байсан ялдам охин байна. Би ч гэсэн нэг ийм охин олж авдаг юм билүү" Сэүн сургууль руу орж харин Кай утсаа оролдон хэсэг зогсоод компани руу явлаа.
Компани дээр
Сун ахлагч Кайг тосож аван ажлыг нь танилцуулав. Ойр зуурын бичиг цаасны ажил байсанд урам хугарсан ч сайн ажиллаж Ий захиралд чадвараа батлах өдрийг хүртэл хичээхээр шийдэв.
"Тэгэхээр чи энд сууна. Асуух зүйл байвал Мин ахлахаас асуугаарай.
Ий захирал чамд итгэж байгаа чи Тэминий ажилд ч гэсэн сайн туслаарай мэдэж байгаа биздээ яах ёстой гэдгээ""Надад тусалдагт баярлалаа ахлахаа " Кай инээмсэглэн Сун ахлахт бөхийчихөөд ажилдаа орлоо. Сун ахлах Кай с салан цааш явахдаа санаа алдаад "Бууны нохой болгохоор бэлтгэж байгаа над шиг хүнд чи баярлах ёсгүй юмсан"
Кай өдөржин ажиллаж орой тарахаас өмнө Тэминий өрөөнд бичиг баримт оруулахаар ортол
Тэмин цааш харан утсаар ярьж байв. Кай хаалга тогштол
"У захирлаа би дараа залгая" утсаа салгачихаад эргэж харан
"Наадахаа ширээн дээр орхиод гар.
Мэдэж байгаа биздээ хүн байхгүй үед жүжиглэх шаардлагагүй. Сайхан хувцас өмсөж, тансаг үнэртнээр утсан ч гуйлгачиний үнэр чинь арилахгүй байна.
Бас чи тэр өөрийнхөө зиндааны янхнуудаараа л тогло Инмид ойртох талаар санаад ч хэрэггүй шүү" ширээндээ суун Кай руу харалгүй хэлэв.
Кай ширээн дээр нь хоёр гараараа тулаад "Ингэх тусам чинь би ойртоно, чиний гэсэн бүх зүйлсийг булаана. Компанийг ч, Инмиг ч"
Тэмин Кай хоёр хэсэг ширтэлцсэн ий дараа Тэмин инээгээд
"Чиний талд хэн байгаа юм.
У Сэүн? ах нь ажилаасаа гараагүй бол тэр зүгээр л айлын эрх хүү,
Пак Чанёол эрсдэлтэй бизнес, асар их авилга хууль бус хөрөнгө өөр чиний талд... Аан байхгүй юм байна" алгаа ташан сандалаа хойш нь налан
"Гуйлгачинд хоол өгөхөд баярладаг юм. Тэгтэл чамайг элбэг хангалуун амьдруулж байхад инээгээд аавын сайн хүүгийн дүрдээ л жүжиглэ"
YOU ARE READING
+ Depressing relationship + /COMPLETED/
FanfictionГу Инми бол V.I.P ахлах сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга. Гэвч түүнд маш том нууц бий. Нэг өдөр сургуулийнх нь алдартай playboy түүний нууцыг мэдэх болно. Тэр түүний нууцыг задлах болов уу? Эсвэл хадгалах уу? Төрөл: Romance, ? Гол дүр: Ким Жун...