Энэ хоёр юу яриад байгаа юм бол оо Кай хаалга налаад зогсчихсон гарж ч болохгүй хаалга цохихоо болиод ширээндээ очиж суув. Удалгүй Тэмин орж ирж харин Кай орж ирсэнгүй. Хичээлээ тасалж болохгүй юмсан
Хичээлийн цагийн турш Кайн тухай бодсоор байгаад олигтой ч юм бичсэнгүй. Энэ хааччихав аа зүгээр байгаа даа. Кайн ширээ рүү ширтээд л суугаад байлаа. Завсарлагаан ч болж ангиас сурагчид ганц хоёроороо гарж бараг л хүн үлдсэнгүй
"Кайг үнэхээр санаж ээ манай ерөнхийлөгч. Цаадах чинь дээвэр дээр байгаа байх" Сэүн урд ширээнд суун наашаа харж хэлчихээд босох гэхэд нь би гараас нь татаж зогсоогоод " Кайд ямар нэг юм болсон уу? Сэүн чамд мэдэж байгаа юм байна уу?" гэтэл тэр наашаа гайхаж харж байгаад
"Клара удахгүй ирнэ. Би өөр юм мэдэхгүй" гээд винк хийчихээд ангиас гарав.Клара гэж хэн юм бол?
Лифтээр хамгийн дээд давхарт гарч иртэл Сэүний хэлсэн ёсоор Кай сандал дээр хэвтэж байв. Ойртох тусам зүрхний хэмнэл хурдасч байна. Хажууд нь очтол нүдийг нь нар гялбаад байгаа бололтой байн байн нүүрээ хөдөлгөөд байв
Гараа аажуухнаар явуулан нарыг нь хаатал Кай нүдээ нээн
"Надад санаа зовоод иржээ Гу ерөнхийлөгч өө"
Гэнэт ярьж эхэлсэнд нь цочин эргээд явах гэтэл тэр хагас өндийн гарнаас татаж зогсоогоод "Завсарлагаа дуусах болоогүй байна. Түр амарч байгаад яв" эргэлзэж байгаад сандал дээр суутал Кай өвдөг дэрлээд хэвтчихэв. Яаанаа миний зүрх ямар хурдан цохилох нь сонсогдож байгаа байхдаа. Ядаж байхад өмнө нь ойрхон байж үзсэн ч ингэж сандарч байгаагүй юмсан.
Нүүрэн дээр нь тусах нарыг гараараа хаатал Кай
"Гэхдээ би чамайг явуулж чадахгүй байх"
гэж хэлээд хүзүүнээс минь татан өөртөө ойртуулаад уруул дээр үнсчихэв. Хэсэгхэн хоромд болсон зүйлд цочирдон түлхэх гэж оролдох тусам улам шунаглан үнсэх залуугийн үнсэлтэнд бага багаар уусч эхлэв. Кай сандлаас босон шанаанд минь хоёр гараа байрлуулан халуухан үнсэлтийг өгсөөр ухаан санаа минь орж гаран эргүүлэн үнсэх явцдаа тэрний уруулыг хазчихав. Ааш солиорсон байх аа Гу Инми чи яаж байна аа?
Кай үнсэлтээ салган уруулынхаа цусыг арчаад "Уучлаарай" гэж хэлчихээд цахилгаан шатанд суун доошоо буув. Харин би дээвэр дээр уруулдаа хүрэн инээмсэглэв.Дээвэр дээр тэр хоёрыг ажиглаж суусан Сэүн Чанёолд хандан
"Чанёол сая харсан уу? Би хэлсэн биздээ. Тэр Гу ерөнхийлөгчид дурлачихсан, бас Гу Инми ч гэсэн Кайд сайн байх сая яаж инээмсэглэснийг нь харсан биздээ"
Чанёол эрүүгээ илэн нухацтай царай гаргаад
"Нээрээ бие биендээ сайн юм байх даа? Хоёулаа бууя хичээл эхэллээ"
YOU ARE READING
+ Depressing relationship + /COMPLETED/
FanfictionГу Инми бол V.I.P ахлах сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга. Гэвч түүнд маш том нууц бий. Нэг өдөр сургуулийнх нь алдартай playboy түүний нууцыг мэдэх болно. Тэр түүний нууцыг задлах болов уу? Эсвэл хадгалах уу? Төрөл: Romance, ? Гол дүр: Ким Жун...