4

1.4K 181 8
                                    

Дараагийн өдрөөс хүүхдүүд ёстой л сонин хачин зүйл үзэж байлаа.

Яг л өгдөг хоолоо өгч хачин өрөөнд суулгачихав. Тэнд дээд ламтан гэх хүн сургаал айлдаж байлаа.

-Та нар бол их эзэн Ви-д зориулагдаж ирсэн хүмүүс. Та нар түүний төлөө амиа хайрлах ёсгүй, биеэ гамнах ёсгүй. Түүнд ямагт үнэнчээр зүтгэх ёстой. Үх гэсэн цагт нь үхэж, сэх гэсэн цагт нь сэхэх ёстой. Та нар хүн биш сум. Хана нэвтлэх хүчирхэг сумнууд. Эзнийг баярлуулах энхрийхэн сумнууд. Та нар аавгүй, ээжгүй. Та нар хүн биш сум. Одоо миний хэлэх зүйлийг дагаж хэлнэ! Энэ бол эзэн Ви-д өргөх тангараг гээд үргэлжлүүлэн зогсолттой ярьж эхлэв.

-Би аавгүй! Би аавгүй! Би ээжгүй! Би ээжгүй! Би хүн биш! Би хүн биш! Би бол сум! Би бол сум! Хана нэвтлэх сум! Хана нэвтлэх сум! Эзнийг баярлуулах энхрийхэн сум! Эзнийг баярлуулах энхрийхэн сум! Би хайрлах сэтгэлгүй! Би хайрлах сэтгэлгүй! Би төмөр зүрхтэй! Би төмөр зүрхтэй! Эзний төлөө бүхнээ зориулья. Эзний төлөө бүхнээ зориулья. Эзэн Ви урт наслаг! Эзэн Ви урт наслаг!

Хүүхдүүд сургааль сонсож тангараг өргөсний дараахан бүгдийг гадаа шороон талбайд гарган зодолдуулж эхлэв. Зарим нэг хүүхдүүд угаас эцэг эхгүй асрамжийн газар хэрүүл зодоон хийж явдаг байсан тул шууд л барилцаад авав.

Гэнэт Жиминий хацранд хүчтэй цохилт ирэхэд тэрээр арагш саван унаж хэн эсэхийг нүд тогтоон харав. Байнга Жиминийг дээрлэхдэг У Сэүн байлаа. Тэгээд өнөөх жаал Жиминий дээр суугаад дахиад нүдэж эхлэв. Мэдээж Жимин өөрөөсөө ах мөн том биетэй бандийг хүчлээд ч дийлсэнгүй. Гэдсэн нь ирсэн дэвсэлтээс болж дотор нь муухайран толгой нь эргэж байлаа. Сэүн ёжтой мишээн:

-Хүүеээ шарковын алдарт нагац ах хайчаа вэ? Гээд дооглонгуй асууснаа гэнэт л худлаа гуниглан:

-Өөөв нээрээ шуналтай хүргэн ах чинь чамайг зарчихсан ш дээ. Ямар гунигтай юм бэ өөөөв? Гээд буцах гэхэд нь Жиминий уур хүрсэн бололтой гэнэт л босч ирэн Сэүнийг боогоод авах нь тэр. Ийн ноцолдож байх зуур харуул хамгаалагч нар тасралтгүй орилно.

?-Болгоод өг Сэүнаа!
!-Алаад өг Жиминаа
@-дахиад цохь!
$-Одоо өшиглө! Гэх мэтчилэнгээр хашгирч байв.

+Destiny+||Vmin\Completed\Where stories live. Discover now