12

1.4K 179 7
                                    

Жимин Тэхёныг явснаас хоёр хоног яг энэ байдалтайгаа хэвтэж байлаа. Нэг ч хүн түүнд ус ч тэр ядаж хоол ч авчирч өгсөнгүй. Хэдийн өлсгөлөнд дассан Жиминд энэ тийм ч их хамаа байсангүй. Угийн л дороо халуурчихдаг тэрээр хүйтэн орон дээр хөлсөө цувуулан хэвтэх аж. Цемэнтэн дээр хэвтэснээс л арай дээр юм...

Бурханы аврал гэж арай гэж нэг юм Ви дээд ламтантай хамт орж ирээд Жиминий хажууд суув. Тэгээд дээд ламтанд Жиминийг усанд оруулахыг сануулан гарлаа. Ламтан Жиминийг түшэн арай гэж угаалгын өрөөнд оров. Мэдээж Жиминий хөл удаан алхаагүйгээс мөн бас бус зүйлээс болон мэдээгүй болчихсон хэрэг л дээ.

Жиминийг усанд оруулах хооронд хөөрхий хүү халуундаа улам л дэмийрнэ.

-Ламтаан гуйя дээд ламтан минь би энэ өвчнийг мэдрэхийг хүсэхгүй байна. Надад тамхинаасаа жааханг л өгчих гуйя би сайн хүү байна аа.

-Эхх хөөрхий хүү анхнаасаа л тэр мөсийг өгөх хэрэггүй байсан юм. Цуцу...

Ламтан Жиминийг уснаас гарган хөнжилд нь хэвтүүлэн хучаад нойтон алчуур толгой дээр нь тавив. Жимин уйлганан:

-Ламтаан гуйя. Та миний ааваас өөрцгүй шүүдээ. Ганцхан удаа. Өдий болтол байнга өгсөн байж яагаад одоо өгөхгүй байгаа юм бэ? Гэв.

Дээд ламтан ч арга баран 1 грамм хүрэхгүй цагаан сахар шиг зүйл тавган дээр тавин Жиминд соруул өгөв. Хар хөлс нь цувж уруул нь хатсан Жимин тамхийг дор нь сорон удалгүй хэнхэртэл хөхөрч эхлэв. Мансуурчихаж дээ хөөрхий...

《Эхх ид сайхан сурах насандаа ингээд мансуураад хэвтэж байх ч гэж. Цуцу... ус ч нэхэхгүй энэ хорыг нэхэж байх ч гэж дээ...》 Ламтан ийн бодоод тэнгэр нуртал санаа алдав...

+Destiny+||Vmin\Completed\Where stories live. Discover now