Тэр нэгэн хараалт 3 дугаар сар
Анх чамайг олж харсан мөч. Хөгжилтэй, сэргэлэн цовоо, юуг ч хийхээс айдаггүй миний зүрх чамайг хараад гэнэт л зогсоод ахин сэргэх шиг болчихсон. Сургуулийн урлаг зааланд анх чамайг олж хараад бүхий л зүйлс яг л кинонд гардаг шиг гялтагнах болж билээ. Хараал ид гэж.... Яагаад хэзээ ч бүтэхгүй чамайг хараад дуралж амьдралынхаа бүхэл бүтэн 3 жилийг зарцуулсан юм болоо?!
Одоо хэрнэ чиний хар шулуун үс хэрхэн хойш нь гелдэж янзалсныг,
дундад зууны ноёны хүрэм,сэлэм чамайг минь ямар гайхалтай харагдуулж байсныг санаж байна.Хажуугаар чинь булцгар хацраа улаан лооль мэт улаахан болсноо үл анзааран зөөлөн зөөлнөөр алхахдаа надаас хэр өндөр болох нүднийх нь харц хэр зөөлөн дөлгөөн болохыг, чамаас үнэртэх сүрчигний үнэрийг тогтоон байж тэрхэн зуурын хамт буй мэт мэдрэмжийг хичнээн нандигнан зөрснөө одоо хэрнэ санаж байна.
Тайзан дээрээс чамайг олж харах гэж чяртгар нүдээ дугираг болтол нь томсгоод чиний хоолойг сонсох гэж зеритлд байсан хүмүүсийн амыг хамьхуулхын тулд алчихаад хүртэл бэлэн байжээ.
Чамд зориулсан бүхэн минь сэтгэлийн минь дээж, бодлын минь охь шим ажээ. Хайраа аль эсвэл ядаж чи ч гэж дуудаж зүрхлээгүй миний арчаагүй зан бас чамд дуралсан сэтгэлээ үзэн ядаж байна...
Ураан... Ураан.... Хүүё ахын дүү?!
гэх хоолойгоор Уран гүн бодлоосоо сэрлээ. Хажууд нь Ган:
Ахын дүү удахгүй буухаар боллоо. Юмнуудаа бэлдье.
~ Аан за ахаа, сая харин цонхоор харж байгаад бүүр нозойрчхож гэхэд Ганы царайнд гуниг төрж эхлэв. Үүнийг ажигласан Уран үл тоож цааш үргэлжлүүлэн
~ Нээрээ таныг тосох хүн байгаа юу? Намайг уул нь Монголд байхад танилцсан залуу тосно гэсэн яаж тэр олон түмнээс олноо хэрэгсэл хэмээн хэнэггүйхэн инээхэд Ган:
~ммм баталгаатай хүн мөн юм уу? Хүний наймаачид байвал яанаа? Ер нь ах нь чамайг сургуульд чинь хүргэж өгөөд цаашаа явнаа. Намайг тэгээд тосох хүн байхгүй юм чинь гэлээ. Битүүхэндээ Ган Уранд хэтэрхий сайн болохоор өөр залуу түүнлүү инээнэ гэхээс дургүй нь хүрч харамлаж байв. Мөн Уранд ямар нэгэн муу зүйл тохиолдвол яах гэдгээс айж байв.Уран Ган 2 тээшээ зөөж ядан вагоноос буулаа. Ган аль болох Уранд тээшийг нь өргөн туслаж хамтдаа аль болох цуг байх гэж удаанаар зөөлөн зөөлөн алхаж байв. Харин Ураны хувьд цоо шинэ газар үзэх гэж байгааг хэлэх үү сэтгэл нь догдлон түргэн түргэн гэгчээр алхаж явна. Байс хийгээд л "Алив ээ, агаа та хурдхан алхаачээ" хэмээн Ганыг ёжлон харах ба Ган өөдөөс нь хөнгөн инээмсэглэлээс өөр юу ч хийсэнгүй.
Хятадын тэнгэрт мандсан сар миний нутгийн тэнгэрт мандсан сар ижил нэг од ч гэлээ энд хэтэрхий гунигтай, сэтгэлийг уужруулахгүй нь ямар сонин юм бэ? хэмээн Уран Ганд хэлэв. Тэр 2 аль хэдийн төв вогзалын гадна гараад ирсэн ба хамгийн түрүүнд ажигласан зүйл нь Ураны хувьд сар, Ганы хувьд Ураны гунигтай харц байв. Ган түүний энэ хэдэн үгийг сонссон дариу тэврэн авлаа. Уран тэрхэн мөчид сандарч цээжинд нь тэврүүлэн зогсохдоо Ганы хүнхгэр том цээжнээс лугших зүрхний цохилтыг нь, мөн дулаахан бие, тамхи үнэртэй усны нийлбэрийг нь мэдэрч эргүүлээд тэврэх сэдэл бодлын үзүүрт нь төржээ. Уран чанга гэгч нь тэврэхэд Ганы зүрх хүчтэй цохилсон ба өөрийн мэдэлгүй түүний үзмэн уруул дээр нь үнсчихэв. Уран гайхаж цочирдон Ганг түлхэхэд түүний царай гуниг харуусал, хайрыг нэгэн зэрэг үзүүлж байлаа. Ганы боргол нүд нь байнгын дулаахан байдаг ч энэ мөчид хайр халамжийг мэдрүүлэхсэн гэх шиг өөдөөс нь ширтэж зүүн нүднээс нь нулимс гялалзан байв. Ган:
Намайг уучлаарай. Гэхдээ би энэ үйлдлээ харин ч амьдралын минь хамгийн гайхалтай зөв зүйл гэж бодож байна. Намайг уучлаарай.
Уран тэрхэн мөчид нулимсаа тэвчин цааш алхахад түүнийг тосхоор тохиролцсон залуу хүү өөдөөс нь мишээгээд ирж байв. Уран түүнтэй мэндлэж цуг цаашаа явахдаа эргэн хархад Ган яг ард нь алхаж байв. Түүний харцанд харуусал харам хоёр зэрэг үзэгдэнэ.
Ган залуу хүү дээр очин танилцхад түүнийг Бондгор гэдэг гэжээ. Ган ч Бондгорыг сайтар ажиглан харилцаж тэр 3 цугтаа таксинд суув. Замдаа Бондгор л сургуулиа магтан ярих ба Уран Ган хоёр нэг нэгэнтэйгээ нэг ч үг сольсонгүй.
YOU ARE READING
2 Салаа Зураас
AdventureХэн хүний хэлсэнчлэн чи намайг ашиглах гэж байсан биз. Гэхдээ тормолзсон алаг нүд чинь намайг нууц харилцааг улам илүү хүсүүлж, улам илүү зүггүйтмээр болгож байхад бусдын юу гэж бодох ямар хамаатай юм бэ? Амьдралын далайд хөл тавьж харь орныг зорис...