Уран замын турш Ганг үл ойшоон Бондгортой ойр зуурын зүйлсийг ярилцсаар сургуулийн гадна ирлээ.
Сургууль нь 18 давхар цэвэрхэн барилга бөгөөд дөнгөж шинээр ашиглалтанд орсон гэж Бондгор хэллээ. Тус сургуулийн хажууд дотуур байр байх ба тус байр нь 20 давхар шаргал 3 өндөр барилга байв. Барилгын гадна дэлгүүр,тамирын талбар, мөн хүмүүс алхахад зориулсан замтай бяцхан кампус байв. Ураны сэтгэл хөдлөн бушуухан өрөөндөө очихыг хүсч Бондгортой орохоор зэхэх ба гэнэт Ганг санан эргэж харвал тэрбээр ноомой гэгч нь зогсон, газар ширтэн зогсоно. Уран саяны явдалд эвгүйцсэн ч гэлээ олон жил найзлан нөхөрлөж, хэцүү үед нь хамтдаа байсымда хэмээн бодож түүнлүү дөхөн салах ёс хийв.
-За та одоо буцдаа. Би одоо алзахгүй ээ гээд түүнлүү хархаас эмзэглэн боргол нүдээ эргэлдүүлэн зогсоно. Хэрэв нэг нэгэндээ сэтгэлтэй байсан бол салж хагацашгүй тэврэлдэн зогсох биз.
Ганг
-За ах нь ингээд явлаа. Миний дүү сайн суугаад хичээлээ сайн хиигээрэй гээд шатаж буй зүрхээ дарж ядан харцандаа харуусал толрүүлсаар эргэн алхав. Ганг дотуур байрны үүднээс гарахдаа нударгаа зангидан цээжээ тэнийлгэж, амьдралд нь хэзээ ч хайрын гал асаагүй юм шиг инээхийг хичээж харанхуй замлуу будчин алга боллоо.Уран Бондгорыг даган дотуур байрны унтлагын өрөөлүүгээ ороод тоосонд дарагдсан ор,ширээ,сандалыг хэрхэн цэвэрлэхээ бодож,түрүүний үйл явдлыг болоогүй гэж өөртөө итгүүлэхийг оролдон толгойгоо сэгсчин амьсгал урт гэгч нь авав.
Бондгор- За би чиний хөнжил гудсыг оруулад тавьсан байгаа. Хэрвээ ямар нэгэн зүйл хэрэг болвол миний өрөөнд ороод ирээрэй гээд инээмсэглээд гарч одов.Уран хэсэг зуур цонхоор ширтэн зогссоны дараа...
- Зиа эртхэн амаръя...гэж өөртөө шивнээд,маргааш түүний амьдралд юу болох бол гэсэн битүүхэн айдас, догдлолоо нойрондоо ороохын түйс болсоор элдвийг бодохгүйг хичээн нүдээ анин хэвтэв.
YOU ARE READING
2 Салаа Зураас
AdventureХэн хүний хэлсэнчлэн чи намайг ашиглах гэж байсан биз. Гэхдээ тормолзсон алаг нүд чинь намайг нууц харилцааг улам илүү хүсүүлж, улам илүү зүггүйтмээр болгож байхад бусдын юу гэж бодох ямар хамаатай юм бэ? Амьдралын далайд хөл тавьж харь орныг зорис...