Нинжагийн дайны үеэр Учиха овогт нэг өдөр онцгой хүү, охин хоёр төрсөн юм. Нэг нь Учиха овгийн ахлагч Учиха Фүгакүгийн хүү Учиха Итачи.
Харин нөгөө нь Учихагийн шилдэг шиноби Кагамигийн охин
Учиха Маюүми.1989 он
"Микото хүүтэй болсон гэсэн үү? Баяр хүргэе " гэж хэлээд урт хар үстэй цагаан царайтай эмэгтэй хүүхдээ тэвэрсээр өрөөнд орж ирэн
орны дэргэд суух ахлагчаа харан бөхийгөөд "Таньд ч бас баяр хүргэе ахлагчаа"
Фүгакү эрхэм толгой бөхийлгөн "Баярлалаа. Кагами та хоёр ч бас үзэсгэлэнтэй охинтой болжээ""Таньд баярлалаа" Фүгакү өрөөнөөс гаран Микото тэр хоёр үлдэв.
"Энэ царайлаг залууг хэн гэж дуудах вэ?" гэтэл тэр инээмсэглээд "Итачи. Учиха Итачи""Итачи манай охиныг Маюүми гэдэг. Та хоёр нэг ангид орох болохоор сайн найзууд болоорой"
"Дурсамж сэдэрч байна шүү. Хоёулаа ч бас академид нэг анги байсан ч өөр багт хувиарлагдаад хэсэг холдож дээ. Шисүй ирээгүй юм уу?"
"Ахх. Тэр хүү ахиад л бэлтгэлээ хийж байгаа байх. Үнэхээр л Кагами бид хоёрын хүү гэсэн шиг " гэсээр санаа алдтал Микото инээгээд "Чүниний шалгалтанд бэлдэж байхад л бид тэгж их хичээсэн байх одоо ч дайнд явахгүй ингээд л сууж байдаг" тэд багын явдлуудаа ярин суусаар орой болж гэр гэртээ харьцгаав.
Охиноо төрүүлснээсээ 4 хоногийн дараа тэр шинобид алуулан нас барж, Кагами түүнийг дайны талбар луу авч явжээ. Дайн тулаан, цус нөжин дунд Маюүми Итачи хоёрын бага нас өнгөрч байв. 3 настай байхдаа Итачи дайны мөн чанарыг мэдэж жигшин зэвүүцэж үзэн яддаг болов.
Дайн тулаан дунд өсөж байсан ч Маюүми сэргэлэн цовоо, үзэсгэлэнтэй болон,
Харин Итачи ухаалаг, онцгой чадвартай, насандаа баймгүй авьяастай нэгэн болж өсөж байв.
Удалгүй дайн дуусаж энх тайван тогтсон юм.4 жилийн дараа
Итачи хаашаа явчихав аа? Ойгоор хайн явж байтал тэр нүдэнд харагдав. Шаргуу юмаа бэлтгэлээ хийгээд л өвөл болж байхад
"Итачи күн. Шүрикэн бэлтгэл их хийх юм аа. Чи хангалттай сайн шдээ? Ах та хоёр үнэхээр адилхан юмаа""Маюүми чи харин энд юу хийж яваа юм"
Маюүми Итачиг тойрч алхаад "Би сая эмнэлэг орчихоод ирсэн. Микото эгч өвдчихсөн байх аа би сая тэнд -"
Гэтэл Итачи хариу хэлэлгүй гүйгээд явчихав. Ёстой нэг хэзээ ч хүний үг сонсохгүй хүн юмаа модон дээр дээшээ харан сууж байтал хажууд хөлийн чимээ сонсогдов.
"Маюү гэртээ харьцгаая"
"Ах аа хоёулаа хамт жоохон байя л даа. Та дандаа л бэлтгэл гэж яваад намайг тоодоггүй биздээ" уруулаа унжуулан муухай хартал ах хажууд ирж суугаад "Уучлаарай. Маюү гэхдээ одоо харихгүй бол аав уурлах байх"
"Намайг үүр" хоёр гараа ах руу сунгатал "
Маюү улам л эрх болоод байх юмаа" гээд ах эргэж харан намайг үүрээд гэр лүү алхав. Нойр хүрэн нуруунд нь улам шигдэн зүүрмэглэж эхлэв. Ээж байхгүй ч та байхад надад хангалттай ах аа
YOU ARE READING
Endless Love /Эцэс төгсгөлгүй Хайр/Учиха Итачи/
ActionУчиха овогт нэг өдөр онцгой охин хүү хоёр мэндэлсэн юм. Нэг нь овгийн тэргүүн Учиха Фүгакүгийн хүү Учиха Итачи харин нөгөө нь Учихагийн шилдэг шиноби Учиха Кагамигийн охин Учиха Маюүми. Тэд Учиха овгийн ирээдүйг шийдэж, Навчит тосгоны баатар болох...