3. Ямар ч

168 10 1
                                    

Данзо Шисүйг газар доорх нуувчиндаа дуудан "Хирүзэн мэдэхгүй ч би мэдэж байна Шисүй"

Шисүй төв царай гарган "Данзо сама та юуны талаар яриад байна"

"Чамайг Кагамигийн багтай цуг даалгаварт явж эцэг чинь чиний нүдэн дээр алагдсан гэдгийг мэдэж байна. Мангэкёо шаринган чинь их хүчтэй сэргэсэн гэсэн байхаа"

"Та мэдэж байж ээ"

"Энэ талаар Конохагийн зөвлөл мэдвэл та хоёр хэцүү байдалд орно. S зэрэглэлийн даалгавар ямар нууцлалтайг мэднэ биздээ.Дүүгийн чинь шаринган сэргэсэн байсан хүчийг нь надад мэдээллэж байгаарай. Конохад шарингантай байна гэдэг тийм хэмжээний нөлөөтэй боллоо гэсэн үг"

"Би мэдэж байгаа"

Шөнө нь:

"Чи гайхалтай шиноби болох болноо Маюүми" 3р хокагэ хэлсний дараа тэр чимээгүй болж өвөр дээр нь унтчихсан байв. 3р хокагэ тэр газраа Маюүмиг тэвэрч хэсэг сууж байгаад нүд рүү нь хартал их хэмжээний цус гарч байв.
"Эмчилгээний нинжа байна уу? Хүрээд ир"

"Юу болсон бэ 3рх аа" гээд хоёр Чүнин нинжа ирж жүцү хэрэглэх гэтэл хөшчихөв.
"Яасан бэ? Цус нь тогтохгүй байна хурдал" хоёр Чүниний чакраг мэдэрч үзтэл гэнжүцүд орсон байв.
Маш хүчтэй чакра ялгарч хоёр Чүнинийг гэнжүцэгээс суллах гэтэл сулрахгүй харин ч улам өргөн хүрээний жүцү хийж байв.
"Тэр Чүнин нүдээ аниад цаашаа яв Учиха Шисүй, Данзо, Фүгакү Учихаг дууд"
Шаринганых нь хүч хэтэрхий аюултай байсан тул хагас цаг өнгөрсний дараа арай гэж лацдав.
Шаринганыг лацадсаны дараа цусан улаан хоёр шаринган айдас хүргэмээр байв. Ингээд тэр шөнийг Маюүми шоронд өнгөрөөсөн юм

 Ингээд тэр шөнийг Маюүми шоронд өнгөрөөсөн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

10 сарын 10

Күшина гудамжаар явж байгаад Сасүкэг тэвэрсэн Микототой таартал "Хүүе"
Күшина Сасүкэг хараад
"Охин бил үү"
"Хүү шүү дээ"
"Хөөрхөн юмаа. Нэр нь хэн билээ"
"Сасүкэ"
Бивако сама хажуугаас нь "Элэнц өвөөтэйгөө адилхан нэртэй байх нь ээ"
Микото хүү рүүгээ харан "Тиймээ хүчтэй мундаг шиноби болоорой гээд. Күшина ч гэсэн удахгүй төрнө биздээ. Нэрийг нь эртхэн шийдэж байсан нь дээр шүү"
Күшина инээн "Аль хэдийн бодоод олчихсон. Наруто гэж нэрлэнэ" гээд Сасүкэгийн толгоыг илээд "Сасүкэ күнтэй нэн анги болох болохоор сайн найзууд болоорой"

Endless Love /Эцэс төгсгөлгүй Хайр/Учиха Итачи/Where stories live. Discover now