Бид анх 6 жилийн өмнө уулзаж байсан. Тэр үед бид жоохон хүүхдүүд байсан байх одоо ч гэсэн жоохон шүү дээ.
Чамайг анх хархад чи минь шар цамц бас малгайтай байсан . Тэр үед чи үнэхээр инээдтэй харагдаж байсан шар байж шар цамц өмсөөд л бид тэр үед тоглож танилцсан байх.Бид анх танилцсан орой байрны хөвгүүд чамайг найзд сайн болчихсон юм шиг байна гэсэн . Гэхдээ тэр үед би анзаарагүй юм чамд дурлаж эхэлсэн.
Бид өдөр бүр орой бүр тоглодог байсан. Гэхдээ нэг орой танай найзууд нэг найзын маань утсыг булааж авж билээ. Би тэр үед гэртээ байсан болхоор та нарын юу асуусангүй мэдээнүй юм
Маргааш орой гардаг цагтаа гарсан. Удалгүй найз минь бидэнд " Би та нарын хэн хэнд сайн байсанг хэлчихсэн гэсэн"
Би тэр үед түүнд " Арай намайг шинэ ирсэн бандид сайн гээд хэлчихсэн юм уу ??" гэхэд тэр гэмшсэн байдалтай толгой дохиж байсан юм.Гэхдээ би тэр явдлыг их зүйлд бодоогүй учир би дөнгөж дасаж дурлаж байсан болхоор.
Бид хамтдаа туг булаацалдаж тоглох болох үед би танай баг болно гэхэд чи уурласан би тоглолгүйгээр та нарыг харж сууж байгаад гомдсондоо гэртээ орж билээ.
Тэр орой чи манай хаалгыг тогшин надтай үерхэх үү гэж хэлсэн би чамд хариугаа дараа өгч болох уу гэхэд чи одоо л гэж тулгаж билээ гэхдээ би чамд зөвшөөрсөн санаж байна уу ? Тэгж л бид анх үерхэсэн хайрт минь.
YOU ARE READING
Түүнд хүрээгүй үгс [Дууссан]
RandomТүүнтэй хамт байхдаа би хэлж чадаагүй юм. Хайртай гэдгээ эсвэл боломж байсан ч чадаагүй байх . Тиймээс л бичхээр шийдсэн юм